“Мод шиг суная,“ Найз, 2025, 3-р сар, 32.
Алив хөдөлцгөөе
Мод шиг суная
-
Хөлөө нийлүүлэн зогсож, хоёр гараа алдал.
-
Нүдээ аниад, хоёр гараа дээш өргө. Гараа модны мөчир, хуруугаа навч гэж төсөөл!
-
Одоо тал, тал тийшээ сунгах үйлдэл хий. Мөчрүүдийг чинь салхи үлээж байгаа мэтээр хоёр гараа урагш, хойш савла.
-
Гүнзгий амьсгаа авч, гарга. Одоо гараа алгуурхан буулга. Чи юу мэдэрч байна вэ?
Зураг чимэглэлийг Алэксандра Коломбо