Нүдээ олсон хариулт
Сион гэж юу вэ?
Судруудад Сион гэдэг үг дараах утгатай байж болно:
-
“Зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм” (Сургаал ба Гэрээнүүд 97:21).
-
Их Эзэний хүмүүс буюу Сүм болон Сүмийн гадаснууд (Сургаал ба Гэрээнүүд 82:14-ийг үзнэ үү).
-
Их Эзэний хүмүүсийн амьдарч, цуглардаг тодорхой газар, тухайлбал:
-
Енохын хот (Moсе 7:18-ыг үзнэ үү).
-
Эртний Иерусалим хот (2 Самуел 5:6–7; 1 Хаад 8:1; 2 Хаад 9:28-ыг үзнэ үү).
-
Шинэ Иерусалим—хожмын өдрүүдэд АНУ-ын Миссуригийн Жаксон гүнлэгт баригдах хот (Сургаал ба Гэрээнүүд 45:66–67; Итгэлийн тунхаг 1:10).
-
Хэдийгээр өнөө үед Сүмийн гишүүд нэг төвд цугладаггүй ч бид “Их Эзэнийг эргэж ирэхэд бэлтгэн, Сионыг байгуулах агуу төсөлд оролцдог.” Удирдагчид маань бидэнд хаана ч амьдардаг бай, Сионыг байгуулж, Сүмийг хүчирхэгжүүлэхийг заасан. Бид үүнийг зарим талаараа “Сионын” хүмүүсийн адил амьдрахыг эрэлхийлснээр хийдэг. Жишээлбэл: Мосе 7:18-аас бид дараах зүйлийг сурдаг:
-
Тэд “нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай” байв.
-
Мөн зөв шударга ёсоор оршин сууж байлаа.
-
“Мөн тэдний дунд ядуус байсангүй.”