Асуулт, хариулт
“Миний сайн найзууд надад таагүй санагддаг сонголтуудыг хийдэг. Би юу хийх хэрэгтэй вэ?”
“Найзуудтайгаа санал сэтгэгдлээ ярилц. Биднийг харилцах үед илүү эрүүл харилцаанд хүрэх зам нээгддэг. Заримдаа найзууд маань дургүй байж магадгүй гэж бид боддог учраас харилцахад хэцүү байдаг ч үүнд шийдэл бий. Энэ бол Христийн хийх зүйлсийг хийж, өрөвч сэтгэлээр үйлдэх явдал юм.”
Луан Р., 19 настай, Бразил, Сан-Пауло
“Заримдаа найзууд үе тэнгийнхнийхээ дарамт шахалтаас болж сонголт хийдэг. Хэрэв би найзуудтайгаа хийсэн сонголтынх нь талаар ярих юм бол тэднийг зорилго, эрхэмлэдэг зүйлсийнхээ төлөө хариуцлага хүлээхэд нь тусалж чадна. Зарим үед бид юу нь сайн эсвэл чухал болох талаар санал зөрөлддөг ч нэг нэгийнхээ үзэл бодол, сонгох эрхийг хүндэтгэх ёстой.”
Магги Ж., 18 настай, АНУ, Техас
“Тэдний хийж байгаа зүйл зөв биш гэдгийг Ариун Сүнс чамд хэлж байгаа учраас чамд эвгүй санагдаж магадгүй. Тэднийг өөр ямар нэг зүйл хийхэд урь.”
Лорензо М., 12 настай, Филиппин, Кезон хот
“Чи тэднийг Бурханы зам руу чиглүүлж эсвэл сайн нөлөө үзүүлэх өөр найз нөхдийг олж болно. Ямар шийдвэр гаргахаа мэдэхийн тулд залбираарай. Тэнгэрлэг Эцэгийнхээ шүүлтэд итгэ, тэгвэл Тэр чамайг удирдах болно.”
Хэйдэн В., 15 настай, АНУ, Вашингтон
“Би сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Гэрэл харанхуйг үргэлж давамгайлж байдгийг би мэддэг учраас би бас тэдний төлөө залбирах болно.”
Исаак М., 19 настай, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Луалаба
“Моронай шиг зоригтой бөгөөд шийдэмгий бай. Хэзээ нэгэн цагт бид бүгдийн найзууд буруу шийдвэр гаргах үед мөн үүнийг даван гарахын тулд бидэнд Тэнгэрлэг Эцэгийн тусламж хэрэгтэй болно. Өглөө бүр би Бурханы хуяг дуулгыг өмсөх талаар залбирдаг, энэ нь надад маш их тус болдог!”
Аса Ф., 15 настай, АНУ, Юта муж
“Тэднийг хайрлаж, гэрлээ гэрэлтүүл. Хүмүүс таны шийдвэрийг хүндэтгэж эхэлнэ. Би гэр бүлийнхэнтэйгээ сургууль дээрээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цорын ганц гишүүд байсан бөгөөд биднийг бусдаас өөр гэдгийг мэддэг учраас эргэн тойронд маань хүмүүс хараал хэлэхээ больсныг би анзаарсан.”
Пенелопа В., 13 настай, Португалийн Төв бүс