“Танай Сүм юугаараа өөр вэ?”
Хэрэв хэн нэгэн хүн “Танай сүм юугаараа өөр вэ?” гэж асуувал би юу хэлэх вэ гэж боддог байлаа. Тэгтэл ууган хүү маань сайхан эхнэр, дөрвөн хүүхдээ орхиод зуурдаар хорвоог орхисон юм. Уй гашууд автсан үед Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаал тодорхой байдал, мөн тайтгарлыг авчирсан. Эдгээр чухал сургаалын гурвыг энэ сарын дугаарт онцолжээ.
Нэгдүгээрт, сүнслэгээр нөлөөлөгдсөн гэр бүлийн тунхагт “Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг.” (26-р хуудсыг үзнэ үү.)
Хоёрдугаарт, Их Эзэний Сүмээр дамжуулан дэлхийг бүтээж, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэсэн Бурханы санваарын эрх мэдэл ба хүчийг бид авах боломжтой. (2-р хуудсыг үзнэ үү.)
Гуравдугаарт, Аврагчийн Сүм дэх Түүний гэрээт хүмүүс баяр баясгалангийн шалтгаан болох Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байна. (18, 22-р хуудсыг үзнэ үү.)
Та нар энэ дугаарыг судалж байхдаа эдгээр үнэнийг өөрсдөө мэдэж авч, “Танай сүм юугаараа өөр вэ?” гэсэн асуултын хариултыг олоосой хэмээн би залбирч байна.
Таны найз,
Тамара В.Рүниа
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх