Найз нөхөдтэй болоход хэцүү байвал яах вэ?
Энэ жил би шинэ сургуульд шилжихдээ хуучин найзуудаа орхихыг хүсээгүй учраас маш их уйлсан. Шинэ сургууль надад хэзээ ч таалагдахгүй, хэрэв шинэ найзуудтай болбол хуучин найзуудаасаа урваж байгаа юм шиг санагдана гэж өөртөө хэлсэн.
Би долоо хоногийн турш хөмсгөө зангидаж явсан. Би хэнтэй ч ярихыг хүсээгүй юм. Надтай ярилцах гэж оролдсон хэдэн охин байсан ч би тэдэнтэй найзалъя гэж бодоогүй.
Нэг өдөр би ганцаараа баймааргүй байгаагаа ухаарсан юм. Би илүү нээлттэй байх хэрэгтэйгээ ойлгосон. Би Есүс Христийн тухай телевизийн цуврал кино үзэж байхдаа Тэр хэрхэн найзуудтай болсон тухай бодоход сүнслэгээр нөлөөлөгдсөн юм. Тэр хүн болгонд таалагдаагүй ч ихэнх хүний амьдралыг өөрчилсөн.
Би Христийн үзүүлсэн жишээг мэдсэн болохоор айж байсан ч найз нөхөдтэй болохоор шийдсэн. Би ичимхий байсан болохоор бас хүмүүс намайг шоолох байх гэж айдаг байлаа. Гэвч надад “Чамд туслах Тэнгэр дэх Эцэг байгаа. Хүн бүр чамайг эсэргүүцлээ ч гэсэн Тэр дэргэд чинь байх болно” гэсэн бодол төрсөн.
Одоо эргээд харахад, тэр үед намайг хэзээ ч орхиогүй цорын ганц Найз нь Аврагч байсныг би ойлгосон юм. Хүнд хэцүү туршлагуудын ачаар би Түүнтэй маш их ойр дотно болсон. Тэр биднийг маш их хайрладаг учраас бидний төлөө амиа өгсөн. Мөн Тэр бидэнд судруудыг өгсөн учраас бид хэрхэн Түүнтэй адил байж болохыг мэдэж чадна. Та нар Есүс Христийг Найз чинь гэдэгт үргэлж найдаж болно.
Рэбэка К., 13 настай, Бразилын Сиара
Волейбол тоглох, ном унших, зураг зурах дуртай.