2025
Холбогд
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 9-р сар


Холбогд

Даник Л.

17, Нэгэри Сэмбилан, Малайз

Залуу эрэгтэй

Гэрэл зургийг Клэйтон Чан

Олон удаа би өөрийгөө хангалттай сайн биш, бүтэлгүй гэж боддог. Гэхдээ би Бурхан миний талаар юу гэж боддогийг үргэлж боддог. Би бурханлаг чанараа, бурханлаг чадавхаа санадаг бөгөөд энэ нь надад хүч чадал, зангуу болдог.

Би агаарын теннис тоглодог. Тэмцээнд оролцож, ялангуяа ялж чадна гэж бодож байгаа хүндээ хожигдсоны дараа маш их сэтгэлээр унадаг. Ийм үед би Бурхан надтай хамт байдаг гэж боддог бөгөөд энэ нь надад үргэлжлүүлэх хүч чадлыг өгдөг.

Та Бурханд хандсанаар Түүний хайрыг мэдэрч чадна. Тэр үргэлж та нарын төлөө байдаг бөгөөд та Түүний өгч чадах тэнгэрлэг хүчийг авч чадна.

Есүс Христ бол үнэхээр бидний Аврагч. Тэрээр бидний нүглүүдийн өмнөөс тарчлан зовж амиа өгсөн. Бидний төлөө сайн дураараа амиа өгсөн Түүний хайрыг дүрслэхийн аргагүй хайр гэж би боддог. Энэ нь үнэлж баршгүй бөгөөд хүчирхэг.