Өсвөр үеийнхний дуу хоолой
Үхэл бол төгсгөл биш
Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж
Ээж минь цус харвасны улмаас эмнэлэгт хэвтсэн юм. Энэ нь бидэнд цохилт болж, Бурхан яагаад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрсөн юм бол гэж би гайхаж билээ.
Бид санаа зовж байсан ч итгэлээ алдаагүй. Бид түүнийг эдгэнэ гэдгийг мэдэж байлаа. Хэдэн сарын дараа дахиад цус харвах хүртэл түүний бие зүгээр байлаа. Тэр алхаж, ярьж чадахгүй байсан ба хоол идэхэд ч түүнд хэцүү байв. Бид Бурханаас тусламж гуйн залбирсаар байлаа.
Ээж минь нас барах хүртлээ ийм байдалтайгаа тэмцсэн. Бурхан түүнийг эдгээх чадваргүй биш байсан ч түүнийг Өөрт нь эргэн ирэхийг хүссэнийг би мэднэ. Хэрэв би Их Эзэний зарлигуудын дагуу амьдрах юм бол ээжтэйгээ болон гэр бүлтэйгээ дахин уулзана гэдгээ мэднэ. Аврагчийн Цагаатгалын ачаар бид амилуулагдах болно гэдгийг би мэднэ. Үхэл бол бидний төгсгөл биш.
Анисэт П., 17 настай, Киншаса, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Хөгжим сонсох, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөх, судар болон сайн ном унших дуртай.