Өсвөр үеийнхний дуу хоолой
Стресс, Сүнс ба судар
Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж
Би амьдралдаа олон удаа нүүж үзсэн. Хэдэн жилийн өмнө бид Дубай руу богино хугацаагаар нүүв. Нэг удаа чемоданаа задалж байтал ёроолд нь судар байлаа. Надад судраа унших хэрэгтэй гэсэн бодол төрөв. Тэгээд би уншсан ба сүнсний өдөөлтийг нэг их дагаад байдаггүй миний хувьд энэ нь ер бусын үйл явдал байлаа. Гэхдээ би бүр эхнээс нь тав, зургаан бүлэг л уншсан байх.
Дараа нь намайг сүм дээр үг хэлэхэд урив. Судар судлахын ач холбогдлын тухай ярих хэрэгтэй гэсэн мэдрэмж надад төрсөн. Би хэлэх үгээ бичиж байхдаа “Хѳѳх, би судруудыг илүү сайн унших хэрэгтэй юм байна” гэж бодсон. Аав бид хоёр тэрүүхэндээ өрсөлдөж байв. Тэр Алмаг уншиж байсан бөгөөд би түүнийг гүйцэхийг хүсэж байлаа. Би судраа өдөр бүр, заримдаа 10 юм уу 15 бүлэг уншдаг болов.
Би илүү олон сүнслэг туршлагыг ажиглаж эхэлсэн. Ийм их унших үед хувийн илчлэлт хүлээн авах боломж бий болдог. Би үнэхээр Их Эзэнд зориулан цаг гаргасан ба
сүнслэг тэмдэглэл хөтөлдөг болов. Би нэг тэмдэглэлдээ “Би Есүс Христ хүмүүс дээр хэрхэн бууж ирснийг болон Түүний хийсэн бүх гайхамшигт зүйлийн талаар 3 Нифайгаас уншиж байна. Өнөөдөр би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой маш ойрхон байгаагаа мэдэрсэн” гэж бичив.
Ялангуяа судруудыг судлах үедээ хэчнээн их туршлага хуримтлуулсанаа хараад би үнэхээр гайхсан. Би “Хөөх, Бурхан надтай маш их ярьж байна” гэж боддог байлаа.
Судруудыг судлах нь, ялангуяа их нүүснээс үүдэлтэй сэтгэл санааны дарамтад орсон үед надад үнэхээр тусалсан. Судрууд бол Христийн үгс юм. Тэр судраар дамжуулан бидэнтэй ярьдаг. Би Түүний үгсээр дамжуулан Түүнд илүү ойртох боломжтой болсон.
Линнаеа Э., нас 16, Хавай, Нэгдсэн Улс
Теннис тоглох, явган аялал хийх, серфинг хийх, төгөлдөр хуур тоглох дуртай.