Өсвөр үеийнхний дуу хоолой
Чуулганаас тайтгарал хүлээн авсан нь
Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж
Намайг гадасны чуулган дээр үг хэлэхэд урив. Гэвч би даалгавар ихтэй байсан учраас бэлтгэх зав гарахгүй нь дээ гэж бодож байлаа.
Үг хэлэх эсэхээ шийдэж байх үед ерөнхий чуулган болж байлаа. Ахлагч Карл Б.Күк, “Харин Аврагчдаа, Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх нь ямар ч саад тотгортой тулгарсан бай биднийг зориг мохохгүй байхад тусалдаг” гэж заав.
Өмнө нь хүлээсэн үүргээ биелүүлэхэд Их Эзэн надад хэрхэн тусалсныг би саналаа. Би хувийн туршлагаа ахлагч Күкийн гэрчлэлтэй холбосноор гадасны чуулган дээр айхгүйгээр үг хэлэх хүч чадлыг хүлээн авах болно гэдгийг ойлгосон.
Намайг санаа зовж, айх үед бошиглогч, Сүмийн бусад удирдагч, судрууд болон эргэн тойронд минь байгаа хүмүүсийн үгсээр дамжуулан Христ надад сүнслэгээр нөлөөлөх болно гэдгийг би гэрчилж байна.
Эру М., 17 настай, Гунма муж, Япон
Хөгжмийн зэмсэг тоглох, дурсамжаа дурсан санахын тулд хуучин зураг, видео бичлэг үзэх дуртай.