Ирээд, Намайг дага
Сургаал ба Гэрээнүүд 95; 103; 107
Нуугдмал эрдэнэс
Судруудыг шимтэн судал. Ийм үнэ цэн байлгүй яах вэ.
Их Эзэн бидний тоохгүй орхисон зарлигуудыг хайраар сануулдаг.
Сургаал ба Гэрээнүүд 95-д Их Эзэн гэгээнтнүүдэд бага зэрэг урам хугарсан байдаг. Тэрээр өмнө нь ариун сүм барихыг тэдэнд зарлигласан (Сургаал ба Гэрээнүүд 88:119-ийг үзнэ үү) боловч таван сарын дараа тэд юу ч хийгээгүй байлаа.
Өнөөдөр энэ бол санаанд багтахгүй байна. Ариун сүмүүдийг барих нь бидний гол анхаарах зүйл! Гэвч Их Эзэн 1833 онд ариун сүмүүдийн талаар нэг их зүйлийг илчлээгүй байв. Гэгээнтнүүд ч ариун сүм хэчнээн чухал болохыг бүрэн ойлгоогүй байлаа.
Тэгтэл Их Эзэн юу хийсэн гээч? Тэрээр яагаад тэднээс ариун сүм барихыг хүссэнээ нарийн тайлбарласан (Сургаал ба Гэрээнүүд 95:8–17-г үзнэ үү). Тэрээр өмнө нь хэлсэн зүйлээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаж, шинэ ойлголт өгч, үүний ач холбогдлыг ойлгуулсан юм.
Нүгэл нь зэмлэлийг авчирдаг ч Их Эзэн адислалуудыг амласан хэвээр байдаг.
1834 онд Гэгээнтнүүд Их Эзэн яагаад дайснуудад өөрсдийг нь зовоож, газар нутгаас нь хөөн гаргахыг зөвшөөрснийг гайхаж байв. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хоёр хариулт өгсөн.
Нэгдүгээрт, “тэд алдсуудынхаа хэмжээг дүүргэж болохын тулд” (Сургаал ба Гэрээнүүд 103:3) ёс бусчуудад муу үйлүүдийг хийхийг Өөрөө зөвшөөрдөг хэмээн Их Эзэн хэлсэн Алма үүнийг тайлбарлахдаа “Өөрийн хилэгнэлд тэдний дээр үзүүлэх шүүлтүүд шударга байж болохын тулд [муу зүйлийг] хийж болохыг Тэрээр зөвшөөрөх болно” (Алма 14:11) гэжээ.
Их Эзэний гэгээнтнүүдэд тулгарсан асуудлуудынх нь талаар өгсөн өөр нэг шалтгааныг сонсоход арай хэцүү байж магадгүй: “Миний нэрээр өөрсдийгөө дууддаг тэд бүгд, миний өөрсдөд нь өгсөн заавар ба зарлигуудыг бүрэн дүүрнээр анхаараагүй учраас тэд богино хугацаанд … зэмлэгдэж болохын тулд буюу” (Сургаал ба Гэрээнүүд 103:4).
Энэ нь дайснуудынх нь ёс бус, хууль бус үйлдлийг Бурхан сайшаадаг гэсэн үг биш юм. Тэр танхайрагчдыг гэгээнтнүүд рүү дайрахад “сүнслэгээр нөлөөлөөгүй”. Тэрээр тэдэнд сонгох эрхээ ашиглахыг нь зөвшөөрсөн бөгөөд тэднийг зогсоох гэж хөндлөнгөөс оролцоогүй.
Гэвч Гэгээнтнүүд дуулгавартай байвал “тэд дийлэхээ хэзээ ч болихгүй” хэмээн Их Эзэн амласан хэвээр байсан (Сургаал ба Гэрээнүүд 103:7).
Санваарыг яагаад Мелкизедекийн нэрээр нэрлэсэн бэ?
Дээд санваарыг яагаад Мелкизедекийн нэрээр нэрлэсэн юм бол гэж та бодож байсан байх. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан үүнийг тайлбарласан:
“Түүний [Мелкизедекийн] үеэс өмнө энэ нь Бурханы Хүүгийн жаягийн дагуух Ариун санваар хэмээн нэрлэгддэг байв. Гэвч Агуу Нэгэний нэрийг хүндэтгэх буюу эрхэмлэн хүндлэх үүднээс, түүний нэрийг хэт олон удаа давтахаас зайлсхийхийн тулд эрт дээр үед сүмийнхэн тэд энэ санваарыг Мелкизедекийн нэрээр буюу Мелкизедек санваар хэмээн нэрлэжээ” (Cургаал ба Гэрээнүүд 107:3–4).
Сүмийн цуглаануудад болон албан бус ярилцлагуудад “Мелкизедек санваар” гэдэг үгийг бид хэр олон удаа дурддагийг бод. Одоо бид “Мелкизедек” гэхийн оронд үргэлж “Бурханы Хүү” гэж хэлж байна гээд төсөөлөөд үз. Энэ нь хүндэтгэлгүй зүйл мэт санагдаж эхлэх болно. Их Эзэн үүнээс сэргийлэхийг хүссэн.