Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 6: 1 Хаад 17–Естер


“Суралцахуйгаа үнэлэх нь 6: 1 Хаад 17–Естер,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Суралцахуйгаа үнэлэх нь 6: 1 Хаад 17–Естер,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Естер: 96-р хичээл

Суралцахуйгаа үнэлэх 6

1 Хаад 17–Естер

A young man in the corner of a room measuring his height.

Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход бидэнд тусална. Энэ хичээл нь 1 Хаад 17–Естер-ийг судлах явцдаа тавьсан зорилго, гаргасан хувийн өсөлт хөгжлөө эргэцүүлэн бодоход суралцагчдад туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Хуучин Гэрээг судалснаар өөрсдөд нь чухал ач холбогдолтой судрын хэсгийг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь. Энэ хэсэг тэдэнд Есүс Христийг дагахад хэрхэн тусалдаг талаар бодохыг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ангийнхан тань 1 Хаад 17–Естер-ийг судлах явцдаа энэ хичээл дээр үнэлснээс өөр үр дүнд төвлөрсөн байж болно. Хэрэв тийм бол ангийнхныхаа төвлөрсөн үр дүнгээс суралцагчдын олж авсан хувийн өсөлт хөгжлийг үнэлэхийн тулд үйл ажиллагаануудыг тохируулан өөрчил.

Энэ хичээлээр суралцагчид дараах чиглэлүүдээр ахиц дэвшлээ үнэлэх боломжтой болно.

  1. Хүч чадал болон авралыг авахын тулд Их Эзэнд итгэж найдах илүү их хүслийг мэдрэх. (Санамж: Энэ үйл ажиллагаа нь 74-р хичээл: “1 Самуел 17”; 85-р хичээл: “2 Хаад 6” 86-р хичээл: “2 Хаад 18–20”; 95-р хичээл: “Естер 2-р хэсэг” гэсэн сургаалууд дээр үндэслэсэн болно.)

  2. Есүс Христийн шавь болох. (Санамж: Энэ үйл ажиллагаа нь төлөвлөгөө гаргах эсвэл хэрэгжүүлэх зорилго тавихад төвлөрсөн аливаа хичээл дээр тулгуурлах болно. Суралцагчид эдгээр хичээлийг энэ үнэлгээнд бэлтгэх үйл ажиллагааны жагсаалтад оруулсан байх албагүй.)

Сүнслэг өсөлт хөгжил

Одоогийн өндрөө багынхаа өндөртэй харьцуулахад суралцагчдыг урь.

Та хичээлийн эхэнд гарсан зургийг үзүүлж болно.

  • Өндрийнхөө өөрчлөлтийг олж харахыг сүнслэг өсөлтөө танихтай хэрхэн зүйрлэж болох вэ?

  • Бид хэрхэн сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, Аврагчтай илүү адил болж буйгаа таньж мэдэж чадах ямар ямар арга зам байна вэ?

    Та суралцагчдыг асуултуудын талаар ярилцаж байх үед бидний өндрийн өөрчлөлт өдөр бүр биш, харин цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байгааг анзаарахад нь тэдэнд тусалж болно. Үүнтэй адилаар, сүнслэг өсөлт хөгжил нь цаг хугацааны явцад амьдралаа дүгнэх үед ихэвчлэн ажиглагддаг. Жишээлбэл: Бидний сайныг хийх хүсэл илүү хүчтэй мэдрэгдэж (Мозая 5:2-ыг үзнэ үү), залбиралдаа болон судар судлахдаа илүү тууштай байж эсвэл бусдад илүү их хайраар хандаж болно.

    Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш ангидаа сурч мэдсэн зүйлээ болон хүлээн авсан сүнслэг мэдрэмжээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Суралцагчид бичсэн тэмдэглэлээ болон уншиж, тэмдэглэсэн судруудаа давтаж болно. Ангиараа хэлэлцэхийн өмнө судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичих боломжийг суралцагчдад олго.

  • Та Хуучин Гэрээг судалснаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

  • Таны сурч мэдэж, хэрэгжүүлсэн үнэнүүд Есүс Христийг дагахад тань ямар арга замаар тусалсан бэ?

Хүч чадал болон авралыг авахын тулд Их Эзэнд итгэж найдах илүү их хүсэлтэй болох

Суралцагчид Хуучин Гэрээг судлах явцдаа Их Эзэн хүч чадал, чөлөөлөлтийн төлөө Өөрт нь найдсан хүмүүсийг адисалсан тухай жишээнүүдээр сүнслэгээр өдөөгдсөн байж болох юм.

Саяхан судалсан байж болох жишээнүүдээ санахад суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлүүдийг үзүүлэх талаар бодож үз. Үүнийг хийх нэг арга зам бол дараах мэдэгдлүүдийг үзүүлэхдээ үг хэлсэн хүмүүсийн нэрсийг өөр дарааллаар жагсаан бич, Дараа нь үг хэлсэн хүмүүсийг хэлсэн мэдэгдэлтэй нь тааруулахыг суралцагчдаас хүс.

Хэрэв боломжтой бол тэдний зургийг үзүүлж болно.

Давид—“Чи илд, бамбай, жад барьж над руу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилын бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам руу ирж байна” (1 Самуел 17:45).

The boy David (from the Old Testament) is bent over with his slingshot in his left hand. Goliath, in full armor, is falling back as the stone hits him. The army can be seen in the background.

Елиша—“Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм” (2 Хаад 6:16).

Хезекиа—“Тууштай бөгөөд зоригтой бай! … бүү ай! … Учир нь бидэнтэй хамт байгаа нь түүнтэй хамт байгаагаас илүү юм. Түүнтэй хамт зөвхөн маханбодын гар байгаа бол бидэнтэй хамт бидэнд туслах, тулалдаанд минь байлдах Бурхан ЭЗЭН маань байна” (2 Шастир 32:7–8).

King Hezekiah and the people are gathered at the temple. Levites and priests are also seen playing musical instruments as the people joyfully sing.

Естер—“Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” (Естер 4:16).

Mormon Messages: Having Courage & Trusting the Lord: Stand Up for What You Believe In

Та эдгээр хүний талаарх хичээлүүдийн үйл ажиллагааг суралцагчдад сануулж болно. Энэ нь суралцагчдад судалж байхдаа мэдэрч байсан мэдрэмж, сэтгэгдлээ санахад тусална.

74-р хичээл: “1 Самуел 17” дээр Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нэг арга замыг төлөөлүүлэн зурсан чулуугаа суралцагчид санаж болно.

85-р хичээл: “2 Хаад 6” дээрх Их Эзэний харж хандах арга замуудын жагсаалтыг суралцагчид санаж болно.

86-р хичээл: “2 Хаад 18–20” дээр Их Эзэн Хаан Хезекиаг болон иудейчүүдийг хэрхэн чөлөөлснийг суралцагчид санаж болно.

95-р хичээл: Естер 2-р хэсэг дээр Естер 4:16-г хэрхэн өөрчлөн бичсэнээ суралцагчид санаж болох юм.

  • Их Эзэн эдгээр хүнээс нэг юм уу түүнээс олон хүнийг адисалсан нь таныг хэрхэн сүнслэгээр өдөөсөн бэ?

    Судрын цэдгүүдийг давтсаны дараа төрсөн мэдрэмжээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Үүнийг хийх нэг арга бол дараах асуултуудын аль нэгд эсвэл хэд хэдэд нь хариулж, судлах тэмдэглэл дээрээ бичихэд тэднийг урих явдал юм. Хангалттай хугацаа гаргаж өгсний дараа бодол санаа, мэдрэмжээ хуваалцах хүсэлтэй суралцагчид ангийнхантайгаа хуваалцаж болно.

  • Хүч чадал, чөлөөлөлтийн төлөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдахад тань тусалж чадах Тэдний талаар юуг та сурч мэдэж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хүч чадал, чөлөөлөлтийн төлөө найдах хүслийг тань нэмэгдүүлсэн ямар туршлагыг та сүүлийн үед олж авсан бэ?

Есүс Христийн шавь болох

1-р сонголт

Сүүлийн үед Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд шавь байх боломжоо гүнзгийрүүлэх олон боломж суралцагчдад гарч ирсэн байж болох юм. Суралцагчид шавь байх эрхээ гүнзгийрүүлэх зорилго тавьсан байж болох хичээлүүдийн жагсаалтыг доор харуулав.

81-р хичээл: “2 Хаад 17” дээр Түүний бошиглогчдын үгсийг дагаснаар Есүс Христэд итгэх илүү агуу итгэлээр үйлдэхэд суралцагчдыг урьсан.

84-р хичээл: “2 Хаад 5” дээр Их Эзэний биднээс хийхийг хүссэн өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийхэд суралцагчдыг урьсан.

87-р хичээл: “2 Хаад 21–23” дээр хувиараа судраас суралцсанаар Их Эзэнд хандахад суралцагчдыг урьсан.

90-р хичээл: “2 Шастир 14–16” дээр Их Эзэнийг эрэлхийлэх төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урьсан.

93-р хичээл: “Нехемиа” дээр Тэнгэрлэг Эцэгийн өөрсдөд нь өгсөн ажил дээр анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдыг урьсан.

95-р хичээл: “Естер, 2-р хэсэг” дээр Их Эзэний хүслийг биелүүлэхийн тулд зоригтойгоор үйлдэхэд суралцагчдыг урьсан.

Эдгээр хичээл дээр Есүс Христэд шавь байх чадвараа гүнзгийрүүлэхийн тулд суралцагчид ямар төлөвлөгөө эсвэл зорилго тавьж болохыг залбирч бодож үз. Төлөвлөгөө, зорилгуудаа хэрэгжүүлэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэлээ үнэлж дүгнэх боломжийг суралцагчдад олго. Суралцагчид өөрсдийн амжилтыг таньж, төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх юм уу дахин амлалт өгч болно. Дараах график нь суралцагчдад зорилгодоо хүрэхийн төлөө үргэлжлүүлэн хичээн чармайхад тусалж чадна.

2-р сонголт

Ариун Сүнсний өдөөлтийг таньж, хариу өгөхөд суралцагчдад туслахын тулд дараах өдөөлтийг болон графикийг ашиглаж болно.

Сүүлийн хэдэн долоо хоногт Ариун Сүнс танд юу хийхийг өдөөсөн тухайг бод. Эдгээр өдөөлт нь гэр орон, сүм эсвэл семинарт гэх мэт янз бүрийн орчинд ирж болно. Таньж буй өдөөлт бүрийнхээ хувьд дараах бүдүүвч зурган дээр хаана байгаагаа бод. Хүлээн авсан өдөөлтүүдийг дагахын тулд дараагийн алхмаа юу гэж бодож байгаагаа судлах тэмдэглэл дээрээ бич.

Чимээгүй тунгаан бодож, тэмдэглэл дээрээ бичих цаг суралцагчдад гаргаж өг. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, дараах асуултуудын заримыг суралцагчидтай ярилцах талаар бодож үз.

  • Энэ үйл явцын хамгийн хэцүү алхмууд аль нь гэж та бодож байна вэ?

  • Шавь байхад маань учирдаг эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд бид Есүс Христээс ямар арга замаар хүч чадал авч болох вэ?