Семинар
Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: Тойм


“Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42

Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42

Тойм

Иов бол үнэнч, ивээл хүртсэн хүн байв. Иов санаанд оромгүй байдлаар эд хөрөнгө, үр хүүхэд, эрүүл мэндээ алджээ. Эдгээр сорилт бэрхшээл нь хүнд хэцүү байсан ч Иов үүнийг мөнхийн талаас нь харахад тусалсан Их Эзэнд итгэж найдсан юм. Их Эзэн Иовыг амьдралынх нь сүүлээр үлэмж ихээр адисалсан.

семинарын шигтгээ зурагСуралцагчдынхаа нөхцөл байдал, хэрэгцээ, давуу талыг ойлгох замаар тэднийг таньж мэдэхийг эрэлхийл. Багш нь өөрт нь чин сэтгэлээсээ анхаарал тавьж байгааг мэдсэн үедээ суралцагчид ангид суралцахад мөн бодол санаа, туршлагаа хуваалцахад бэлэн ирдэг. Суралцагчдаас юу сонирхдогийг нь хичээлийн өмнө, дундуур эсвэл дараа нь асуух боломжуудыг эрэлхийл. Та суралцагчдын ангидаа авчирдаг зүйлс эсвэл оролцдог үйл ажиллагаануудынх нь талаар асуулт тавьж болно. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Аврагч биднийг мэддэг бөгөөд бидний нөхцөл байдал, хэрэгцээ, давуу талыг ойлгодог” гэсэн хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 13). Суралцагчдын сонирхдог зүйлсийг ажиглах, асуух талаар нэмэлт сургалт авахыг хүсвэл “Тэдний нөхцөл байдал, хэрэгцээ, давуу талыг ойлгохын тулд тэднийг мэдэхийг эрэлхийл” хэсгийг үзнэ үү.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг танд өгнө.

Иов 1–3; 12–13

Хичээлийн зорилго: Сорилт бэрхшээлийн үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх илүү их хүслийг мэдрэхэд нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Сорилт бэрхшээлүүддээ хэрхэн хандсанаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Ангид ирэхдээ туршлагаасаа ярилцах бэлтгэлтэй ирэхийг тэднээс хүс.

  • Видео:Авирах уулс” (5:05)

Иов 14; 19

Хичээлийн зорилго: Есүс Христийн Амилалтаар ирдэг найдварыг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл:Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ” дууллын үгийг сонсох юм уу уншиж ирэхэд суралцагчдыг урь. Тэд дууллаас бэрхшээлийг даван туулж буй хүнд итгэл найдвар төрүүлэх өөрсдөд таалагдсан хэсгийг сонгож болно.

  • Үзүүлэх материал: Хичээлийн эхнээс асуух асуулт; “Амилалтыг ойлгох нь” дахь заавар

  • Видео:Until We Meet Again” (3:39) цагийн код 0:00-ээс 2:28 хүртэл, мөн 2:28-аас 3:39 хүртэл; “Because of Him” (2:44)

Иов 21–24; 38–40; 42

Хичээлийн зорилго: Сорилт бэрхшээлээ мөнхийн талаас нь харахад нь бусдад туслах боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад “Бурхан яагаад бидэнд сорилт бэрхшээл тулгарахыг зөвшөөрдөг юм бэ?” гэсэн асуултыг тавь. Хариултыг судрууд, Сүмийн удирдагчдын сургаал, эцэг эх гэх зэрэг тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаас олоход тэднийг урь. Тэд мөн гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхдөөсөө уг асуултад хэрхэн хариулахыг нь асууж болно.

  • Зураг: Иов

  • Тараах материал:Сорилт бэрхшээлийг ойлгох нь

  • Видео:Why Do Bad Things Happen to Good People?” (4:39)

  • Суралцагчдад зориулсан материал: Хоёр суралцагч бүрийн дунд 6 талт шоо

  • Үзүүлэх материал: Шоо тоглох тоглоомын заавар