“Иов 1–3; 12–13: ‘Гэвч би Түүнд итгэх болно’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иов 1–3; 12–13: ‘Гэвч би Түүнд итгэх болно’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: 97-р хичээл
Иов 1–3; 12–13
“Гэвч би Түүнд итгэх болно”
Хүнд хэцүү үед Бурханд үнэнч байх гэж зүдэрч байсан үе танд бий юү? Иов бол Бурханд үнэнч, ивээл хүртсэн хүн байв. Иов эд хөрөнгө, үр хүүхэд, эрүүл мэндээ гэнэт алдсан. Гэхдээ Иов Есүс Христэд итгэх итгэлээ алдаагүй. Энэ хичээл нь суралцагчдад сорилт бэрхшээлийн үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх илүү их хүсэлтэй болоход тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Сорилт бэрхшээлүүддээ хэрхэн хандсанаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Ангид ирэхдээ туршлагаасаа ярилцах бэлтгэлтэй ирэхийг тэднээс хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өнөөдрийн хичээл эхлэхээс өмнө дараагийн хэдэн ном (Иов–Солонгосын дуун) яруу найргийн эсвэл мэргэн ухааны уран зохиолын номууд хэмээн нэрлэгддэг гэдгийг суралцагчдад хэлэх нь тустай байж болох юм. Эдгээр ном нь яруу найргийн хэлбэрээр бичигдсэн бөгөөд түүхийг өгүүлэх зорилгогүй. Эдгээр ном бусад судрын нэгэн адил биднийг Есүс Христ рүү чиглүүлж, Түүнийг дагахад тусалдаг. (Тайлбар: Иосеф Смит Соломоны дуун номыг “сүнслэгээр өдөөгдөөгүй бичиглэл” хэмээн дүрсэлсэн [Joseph Smith Translation, note on Song of Solomon].)
Бид сорилтод хэрхэн ханддаг тухай
Хичээлээ эхлэхдээ самбар дээр “А хүн”, “Б хүн” гэж бичих талаар бодож үз. Суралцагчдыг нэг хүнийг нь урт хугацааны, нөгөөг нь богино хугацааны сорилт бэрхшээлтэй тулгарснаар тус бүрд нь нөхцөл байдлын жишээ гаргаж ирэхэд урь. Доорх санаанууд тус болж магадгүй.
-
А хүн бага байхаасаа л … ёстой болсон.
-
Өнөөдөр Б хүний хувьд бүх юм улам л дордож байна. Эхлээд …
Суралцагчдыг энэ хоёр жишээг зохиосны дараа “А хүн”, “Б хүн” хоёр дээр дараах асуултуудын талаар ярилцахад урь. Суралцагчид хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ярилцаж болно.
-
Энэ хүн уг сорилтыг давж чадахгүй бол яах вэ?
-
Энэ хүн уг сорилтыг сайн давж гарвал яах вэ?
-
Хэрэв энэ хүн уг сорилтыг Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэл найдвараар даван гарвал яах вэ?
Суралцагчдад ярилцах цаг гаргаж өгсний дараа тэдэнд өөрсдийн сорилт бэрхшээлүүдийг хэрхэн даван гарч байгаа талаар бодоход тусал. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм.
1–5 хүртэлх хэмжүүрээр (1 нь та нарын хувьд огт үнэн биш, 5 нь та нарын хувьд маш үнэн) дараах мэдэгдэл нь та нарын хувьд хэр үнэн болохыг бод:
-
Би сорилт бэрхшээлийг сайн даван туулдаг.
-
Би зовлон бэрхшээлийн үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хүч чадал олж авдаг.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх илүү их итгэл найдвартайгаар сорилт бэрхшээлтэй нүүр тулахад тань тусалж болох Тэдний тухай аливаа зүйлийг мэдрэх эсвэл олж мэдэхэд нээлттэй бай.
Иовын амьдрал
Иов 1:1–3-ыг уншаад, Иовын талаар сурч болох зүйлсийг олж мэд. (Тайлбар: Төгс гэдэг үг нь “бүрэн дүүрэн, бүрэн гүйцэд, бүхэл бүтэн байх” гэсэн утгатай.)
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Та суралцагчдын хариултыг самбарт бичиж болно. Иовын түүхийг үргэлжлүүлэхээсээ өмнө дараах зүйлийг унших юм уу тоймлон ярь.
Иов бодит хүн байсан боловч ( Сургаал ба Гэрээнүүд 121:10-ыг үзнэ үү) түүний амьдралыг яруу найраг хэлбэрээр бичсэн гэдгийг ойлгох нь чухал. Жишээлбэл, Иовын түүх эхлэхэд Их Эзэн, Сатан хоёр хоорондоо хоёр удаа ярилцаж байгаагаар дүрслэгдсэн байдаг. Энэ нь Их Эзэн, Сатан хоёрын хооронд жинхэнэ бодит харилцан яриа болоогүй, харин бидний дайсан Сатаны үүргийг харуулдаг. Тэдгээр нь уншигчийг Иовын амьдралд тохиолдох зовлон зүдгүүр, уруу таталт, дэлхийн эд зүйлсээ алдах зэрэгт бэлтгэх яруу найргийн арга байж болох юм.
Суралцагчдад эхний яриаг ойлгоход нь туслахын тулд та гурван хүнээс сайн дураараа уншихыг хүсэж болно. Нэг нь өгүүлэгчийн үгийг, нөгөөг нь Их Эзэний үгийг, гурав дахь нь Сатаны үгийг уншиж болно. Суралцагчдыг ямар нэгэн байдлаар жүжиглэхгүйгээр уншихыг хүс. Суралцагчдад сонсож байхдаа бодох дараах асуултуудыг тавьж болно.
Иов 1:6–12-ыг уншаад, дараах асуултуудын хариултыг олж мэд.
-
Сатан Иовын зөвт байдлын талаар юу хэлсэн бэ?
-
Сатан Иовд юу тохиолдохыг хүссэн бэ?
Суралцагчдад хариултаа хуваалцах боломж олго. Шаардлагатай бол, Их Эзэн Иовыг адисалсан учраас л зөв шударга байна гэж Сатан хэлсэн гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Сатан үүнийг батлахын тулд Иовын адислалуудыг авахыг хүссэн.
Иовын жишээ
Иовын түүхийн дараагийн хэсэгт та дараахтай адил хүснэгтийг самбар дээр зурж болно. Дараа нь суралцагчдыг хоёр хоёроор эсвэл жижиг бүлгүүдэд хуваан хүснэгтийг бөглүүлж болно. Дараах асуултуудын талаар ярилцахыг бүлгүүдээс хүс. Суралцагчдад тусалж, урамшуулан дэмжихийн тулд дундуур нь явах нь тустай байж болно. (Тайлбар: Хатгис нь өвчин ихтэй арьсны өвчин юм. Иов гашуудлын тэмдэг болгож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулав.)
|
Иов ямар зовлон үзсэн бэ? |
Тэд хэрхэн даван гарсан бэ? |
|---|---|
Иов ямар зовлон үзсэн бэ? Иов 1:13–19; 2:7; | Тэд хэрхэн даван гарсан бэ? Иов 1:20–22; 2:9–10; 13:15; 23:10-ыг унш. |
-
Иовын хариултын юу нь таны анхаарлыг татаж байна вэ?
-
Тийн хариулснаас харахад Бурханы талаар Иов юу гэж ойлгосон байж болох вэ?
Суралцагчид Иов адислалуудаа Бурханаас ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч (Иов 1:21-ийг үзнэ үү), сорилт бэрхшээлүүд нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг ойлгож (Иов 2:10-ыг үзнэ үү), Бурхан түүний тухай мэдэж байсан бөгөөд зовлон зүдгүүр нь түүнийг цэвэршүүлнэ гэдгийг мэдэж байсан гэдгийг онцлон хэлж болно (Иов 23:10-ыг үзнэ үү).
Суралцагчдыг үйл ажиллагааг хийж дууссаны дараа дараахтай адил асуултыг тавьснаар үнэнийг олж тогтооход тэдэнд тусал.
-
Иовын жишээнээс бид сорилт бэрхшээлийн үед тус болох юу сурч болох вэ?
Суралцагчид бид зовлон бэрхшээлтэй үедээ Бурханд итгэхийг сонгож чадна гэсэнтэй төстэй хариултуудыг олж тогтоож болно.
Суралцагчдыг Иов 13:15 дээрээс энэ үнэнийг олоод, онцлон тэмдэглэхэд урих талаар бодож үз.
Судрын жишээнүүд
Суралцагчдад хүнд сорилтын үед Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь туслах арга замуудын талаар бод. Нэг арга зам бол хүмүүсийн сорилт бэрхшээлтэй үедээ Бурханд итгэх шалтгаанаа тайлбарласан судруудыг суралцагчдаар олуулах явдал юм. Суралцагчид дараах үйл ажиллагааг хийж болно.
-
Хүнд хэцүү үедээ Бурханд итгэхийг сонгосон хэн нэгний жишээг судруудаас ол.
-
Энэ хүн яагаад Бурханд итгэснийг тайлбарласан үг, хэллэгүүдийг тэмдэглэ.
-
Таны тэмдэглэсэн ойлголтууд Бурханд итгэхэд тань хэрхэн тусалсан эсвэл тусалж болохыг тайлбарлахад бэлтгэ.
Хэрэв суралцагчдад судрын түүхүүдийг олж тогтооход тусламж хэрэгтэй бол та тэднийг Gospel Library дотор “итгэл” гэсэн үгийг хайн судлахад урьж болно. Эсвэл та дараах жишээнүүдийг өгч болно:
Даниел 2:19–23—Даниел хэрэв хэн ч хааны зүүдийг тайлбарлаж чадахгүй бол хаант улсын бүх мэргэн хүнийг (Даниелыг ч мөн адил) алах болно гэсэн Небухаднезар хааны зарлигтай тулгарлаа.
2 Нифай 4:17–23—Нифай өөрийн сул дорой чанаруудын улмаас гашуудаж мөн өөрийгөө хангалтгүй гэж боджээ.
Хангалттай хугацаа өгсний дараа, суралцагчдыг олж мэдсэн зүйлээ жижэг бүлэг дотроо эсвэл ангийнхантай хуваалцахад урь. Та мөн ChurchofJesusChrist.org дээрээс “Mountains to Climb” (5:05) видеог суралцагсдад үзүүлж болно. Тэднийг зовлон бэрхшээлийн үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэлийг нь өсгөх юуг ерөнхийлөгч Айринг хуваалцсаныг олж мэдэхэд урь.
Дүгнэлт
Та суралцагчдыг дараах асуултад хариулан өөрсдөдөө зурвас бичихэд эсвэл мэссэж илгээхэд урьснаар хичээлээ дуусгаж болно. Хэрэв тэд зурвас бичвэл эвхээд халаасандаа эсвэл тэр өдрийн орой нь харах газарт байрлуулахыг тэднээс хүс. Та суралцагчдыг бичиж байх үед намуухан хөгжимийн ая тавьж болно.
-
Хүнд сорилтын үед Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх хүсэлтэй болоход тань тусалсан ямар зүйлийг та өнөөдөр мэдэрсэн бэ?