Семинар
2 Хаад 18–19: Израилын Бурхан Эзэнд итгэх


“2 Хаад 18–19: Израилын Бурхан Эзэнд итгэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“2 Хаад 18–19: Израилын Бурхан Эзэнд итгэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Хаад 16–25: 86-р хичээл

2 Хаад 18–19

Израилын Бурхан Эзэнд итгэх

An African woman kneeling by her bed praying

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрладаг бөгөөд Тэдэнд итгэж найдах үед бидэнд туслах болно. Ассиричууд Самарийг эзлэн авсныхаа дараа Иуда руу довтолж эхлэв. Хезекиа хаан болон түүний хүмүүс хүч чадал, хамгаалалт хүсэн Их Эзэнд ханджээ. Их Эзэн тэднийг ассиричуудаас чөлөөлөв. Энэ хичээл нь сорилт бэрхшээлтэй тулгарахад Их Эзэн тусална гэсэн итгэл найдварыг нь өсгөн нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Хүнд хэцүү цаг үед Бурханы дэмжлэгийг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хүнд хэцүү цаг үед

Самбарын голд арга мөхсөдсөн, цөхөрсөн, урам хугарсан, айсан, эргэлзсэн гэсэн үгсийг бичиж хичээлээ эхлүүл. Дараа нь та дараах асуултуудын нэгийг самбарын зүүн талд, нөгөө асуултыг баруун талд нь бич. Суралцагчид асуулт бүрд өгсөн хариултаа самбарт бичиж болно.

  • Ямар ямар нөхцөлд өсвөр үеийнхэн эдгээр мэдрэмжийн аль нэгийг эсвэл хэд хэдийг нь мэдэрч болох вэ?

  • Ийм мэдрэмж төрөх үед өсвөр үеийнхэн хаанаас тусламж хүсэж болох вэ?

Дараа нь та суралцагчдыг одоо эсвэл ирээдүйд тэдгээртэй адил мэдрэмж төрж болох нөхцөл байдлуудын талаар бодоход эсвэл судлах тэмдэглэлдээ бичихэд урьж болно. Суралцагчдад эдгээр мэдрэмжийн талаар хичээлийн төгсгөлд ярих боломж олгоно.

Дараах асуултуудыг өөрсдийн нөхцөл байдлын хүрээнд эргэцүүлэн бод.

  • Та нар эдгээр мэдрэмж төрөх үед хаанаас тусламж хүсдэг вэ?

  • Их Эзэнд хандах үед Тэрээр тусална гэдэгт та нар хэр итгэлтэй байна вэ?

Өнөөдрийн хичээлийн туршид одоо эсвэл цаашид эдгээр мэдрэмж төрөх үед Их Эзэн хэрхэн та нарт тусалж чадахыг бод. Ариун Сүнснээс таны оюун ухаан, зүрх сэтгэлд ирж буй удирдамжид анхаарлаа хандуул.

Хезекиа Их Эзэнд итгэв

Энэ хичээл нь Иудагийн хаан Хезекиаг хэрхэн өөрт нь болон өөрийнх нь хүмүүст асар их сорилт бэрхшээл тулгарах үед Их Эзэнд хандахыг сонгосон тухайд төвлөрнө гэдгийг суралцагчдад тайлбарла.

2 Хаад 18:1–7-г уншаад, Хезекиа хаан болсныхоо дараа юу хийснийг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Бид 5–7-р шүлгээс ямар ямар зарчмыг мэдэж авч болох вэ?

Дараахтай адил зарчмуудыг тодорхойлоход суралцагчдад тусал. Бид Их Эзэнд итгэж найдан, Түүний зарлигуудыг сахивал Тэрээр бидэнтэй хамт байх болно.

Судруудыг өөрсдийн амьдралтай адилтгах

Иудагийн хойд хил дээр орших Израил гэх улсыг Ассири эзэлжээ. Дараа нь ассиричууд Хезекиагийн хүмүүс рүү дайрч, хаант улсынх нь бүх бэхлэгдсэн хотыг эзлэн авав (2 Хаад 18:9–13-ыг үзнэ үү). Дараа нь Ассирийн элч нар Хезекиа болон түүний хүмүүст сэрэмжлүүлэг өгөхөөр Иудагийн нийслэл Иерусалимд иржээ.

  • Самбарт бичсэн мэдрэмжүүдийг эргэн хар. Иерусалимын оршин суугчдад аль мэдрэмж төрж байсан гэж та нар бодож байна вэ?

семинарын дүрс зураг Өмнө нь олж тодорхойлсон зарчмаа ойлгож, Хезекиагийн болон өөрсдийн амьдралын хооронд адил төстэй ямар зүйл байгааг олж харахад нь суралцагчдад туслахын тулд “Их Эзэнд найдахын жишээ” тараах материалыг ашигла.

Суралцагчид тараах материалыг бүлгээрээ эсвэл хосоороо хийж гүйцэтгэж болно. Та тараах материалын хэсэг бүрийг хийж гүйцэтгэсний дараа бүлгүүдийг шинээр зохион байгуулахад суралцагчдыг урьж болно. Энэ нь суралцагчдад ангийнхаа бусад гишүүнтэй хамтран ажиллах, танилцах боломжийг олгоно.

семинарын дүрс зурагСудрын багц хэрхэн өөрсдөд нь хамаатайг олж мэдэхэд суралцагчдад туслах асуултууд нь Их Эзэнд тэдэнд биечлэн зааж, сүнслэгээр нөлөөлөх боломжийг олгодог. Тараах материал дээрх асуултууд нь судалсан шүлгүүдээ өөрсдийн амьдралтай холбоход суралцагчдад тусалж болох юм.

Судрын багц хэрхэн өөрсдөд нь хамаатайг олж мэдэхэд суралцагчдад туслах нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадварын “Есүс Христийн сургаал хэрхэн өөрсдөд нь хамаатай болохыг олж мэдэхэд суралцагчдад тусал” хэсгээс үзнэ үү.

Их Эзэн бидэнтэй хамт

2 Хаад 19:32–35-ыг уншаад, Их Эзэн хэрхэн Хезекиа болон түүний хүмүүсийг чөлөөлснийг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

2 Хаад 19:34 дээрх “Учир нь Би энэ хотыг аврахаар хамгаалах болно” гэсэн хэллэгийг тэмдэглэхэд суралцагчдыг урь. Шаардлагатай бол Их Эзэн Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар чөлөөлнө гэдгийг тайлбарла.

Сорилт бэрхшээлийг даван гарахад Их Эзэн бидэнд хэрхэн тусалдаг талаар бодоход суралцагчдад туслахын тулд та “Heavenly Father Knows Me” (3:18) видеог үзүүлээд, Тэнгэрлэг Эцэг энэ залуу эмэгтэйг тулгарсан сорилт бэрхшээлээс нь хэрхэн салгасныг олж мэдэхийг суралцагчдаас хүсэж болно. Дараа нь өөрсдийн туршлагаас хуваалцахад суралцагчдыг урь. Та Их Эзэнд итгэж найдаж эсвэл хүнд хэцүү цаг үед Тэрээр хэрхэн танд тусалж байсан туршлагаасаа хуваалцаж болох юм.

3:19
  • Хүнд хэцүү цаг үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн та нарыг эсвэл та нарын мэддэг хэн нэгнийг дэмжиж байсан бэ?

Та мөн хичээлийг дуустал Аврагчийн талаарх бошиглолын гэрчлэлийн хүчийг мэдрэх боломжийг суралцагчдад олгож болно. Үүний тулд та Алма 36:3-ыг эсвэл дараах мэдэгдлийг уншихад суралцагчдыг урьж болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф Бурханд итгэх хүчийг ийн гэрчилсэн.

19:11

Бид хамаг анхаарлаа сорилт бэрхшээлийнхээ хүнд хэцүүд биш харин Бурханыхаа хязгааргүй сүр жавхлан, сайн сайхан, хэмжээлшгүй хүч чадалд төвлөрүүлж, Түүнд итгэж найдан, Есүс Христийг ирэхэд баяр талархалтайгаар бэлдэх нь хавьгүй дээр биш гэж үү?

Түүний гэрээт хүмүүсийн хувьд бид болзошгүй муу зүйлүүдээс болж үйлдэхээ болих хэрэггүй. Харин бид тулгарах саад бэрхшээл, өгөгдөх боломжийг итгэл, эр зориг, шийдэмгий байдлаар, Бурханд найдан хүлээн авч, урагш алхаж чадна. (“Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)

Хүнд хэцүү цаг үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэж найдахад суралцагчдыг урамшуулан дэмж.