Семинар
2 Хаад 17; 24–25: Израилын тараалт


“2 Хаад 17; 24–25: Израилын тараалт,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“2 Хаад 17; 24–25: Израилын тараалт,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Хаад 16–25: 88-р хичээл

2 Хаад 17; 24–25

Израилын тараалт

A group of youth reading scriptures together in Florida.

Бошиглогчид болон өөр олон хүн Израилыг цуглуулах талаар байнга ярьдаг. Уг цугларалтыг ойлгохын тулд эхлээд яагаад Израилыг тараасныг ойлгох нь тус болж болох юм. Энэ хичээл нь Израилын тараалтыг ашиглан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанарыг тодорхойлоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 дахь Санах зүйлс: “Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэлнэ” хэсгийг уншуул. Израилын тараагдсан тухай бодол санаа эсвэл асуултаа хуваалцахаар бэлдэж ирэхийг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Израилын тараалт

Хичээл эхлэхээс өмнө ангийн энд тэнд Хойд хаант улс (Израил), Өмнөд хаант улс (Иуда), Ассири, Америк тивүүд, Вавилон/Перс гэсэн нэр хаягуудыг тавьж болно.

  • Хүүхдийг хэрхэн мөн хэзээ сахилгажуулах нь эцэг эхийн хайрын илрэл байж болох вэ?

Сургаал ба Гэрээнүүд 95:1-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр засаж залруулах буюу зэмлэх хэрэгтэй хүмүүсийн талаар юу боддогийг олж мэд.

Хуучин Гэрээнд Израил хэд хэдэн удаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын эсрэг бослого гаргасан бөгөөд бурууг нь засаж залруулах хэрэгтэй байв. Үүний үр дүнд Израилын тараалт гэж нэрлэдэг үйл явдал болсон юм. Израилын тараалтын талаар судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хайраа хэрхэн харуулсныг олж мэд.

Хичээлийн дараагийн хоёр хэсэгт Израил хэрхэн тараагдсаныг ойлгохын тулд суралцагчид анги дотуур тойрон явна.

Суралцагчдыг хоёр бүлэгт тэнцүү хуваа. Нэг бүлгийг Хойд хаант улс (Израил), нөгөө бүлгийг Өмнөд хаант улс (Иуда) гэсэн нэр хаягийн ойр байрлуул.

Суралцагчдыг анги дотуур тойрон явуулахын оронд та “Израилын болон Иудагийн хаант улсыг зэрвэс харахад” графикийг үзүүлж болно. Суралцагчид хичээлийн нэг ижил шүлгийг уншиж, ижил асуултыг авч үзэн ярилцаж болох ч энэ графикийн дагуу үйлдэнэ.

Израилын Хойд хаант улс

МЭӨ 975 оны үед Соломоныг нас барсны дараа хүү Рехобоам нь хаан болжээ. Рехобоам ард түмэндээ асар их дарамт учруулсан аж. Арван овог Рехобоамын эсрэг бослого гарган, Иеробоамыг дагав (1 Хаад 12:6–11, 19–20-ийг үзнэ үү) Ийнхүү салснаар Умард, Өмнөд хаант улсууд бий болов.

2 Хаад 17:7–18, 22–23-ыг уншаад, Израилын Хойд хаант улсад юу тохиолдсоныг олж мэд.

  • Тэдэнд юу тохиолдсон бас яагаад ийм зүйл тохиолдох болсон бэ?

    Ассири Израилын Хойд хаант улсыг эзэлж, израилчуудыг олноор нь Ассири руу авч явсан нь Израилыг тараах эхлэл байсныг тайлбарла. Хойд хаант улс (Израил)-ын ойролцоо зогсож буй суралцагчдын ихэнхийг ангийн Ассири гэсэн нэр хаягтай хэсэг рүү очихыг хүс. Бид эдгээр овгийг ихэвчлэн Израилын алдагдсан овгууд гэж нэрлэдгийг онцол. Та Ассири руу очсон суралцагчдыг Алдагдсан овгууд гэсэн нэр хаяг өгч болно. Харин Израил дээр үлдсэн суралцагчдад Самаричууд гэсэн нэр хаяг өгч болно. Самаричууд нь нэг талаасаа израил, нөгөө талаасаа харь үндэстний цустай байсныг та тайлбарлаж болох юм (Судруудын удирдамж, “Самаричууд,” Gospel Library-ийг үзнэ үү).

  • Израилыг яагаад тараасныг та нар хэрхэн хураангуйлан дүгнэх вэ?

Суралцагчид дараах үнэнийг тодорхойлж болох юм. Израил бошиглогчдыг эсэргүүцэж, Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн учраас Тэр тэднийг үндэстнүүдийн дунд тараасан.

Иудагийн Өмнөд хаант улс

  • Та нар Иудагийн Өмнөд хаант улсын талаар, тэр дундаа тэнд хаанчилж байсан хаадын талаар өнөөг хүртэл юу мэдэж авсан бэ?

Санаж байгаа түүхүүдээ хуваалцахад суралцагчдыг урь. Жишээлбэл: Тэд Хезекиа юм уу Иосиа хааныг дурдаж болох юм. Хэрэв дурдах юм бол та хаан бүрд зориулж нэр хаяг хийж, суралцагчдад бариул. Их Эзэнд итгэх итгэлийнх нь төлөө Тэрээр тэр хаад болон хүмүүсийг хэрхэн адисалсан тухай хуваалцахад суралцагчдыг урамшуулан дэмж. Ассири Израилын хаант улсыг эзэлсний дараа энэ хоёр зөв шударга хаан хоёулаа хаанчилж байжээ.

Суралцагчид мөн Лихай болон түүний гэр бүлийн талаар дурдаж болно. Хэрэв дурдах юм бол мэддэг зүйлээ хуваалцахад тэднийг урь. Дурдахгүй бол та тэднээр дараахыг хийлгэж болно. Та Лихай болон түүний гэр бүл гэсэн нэр хаяг бүтээн, хэдэн суралцагчид бариулж болно.

1 Нифай 1:4-ийг уншаад, Иудагийн хаант улсад өөр хэн амьдарч байсныг олж мэд.

1 Нифай 2:1–4; 18:22–23-ыг уншаад, энэ гэр бүлд юу тохиолдсоныг олж мэд.

  • Их Эзэн тараах үйл явдлын нэг хэсэг болгон, Лихайг гэр бүлтэй нь Иерусалимаас гаргасны ачаар бид Тэнгэрлэг Эцэгээс ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

Лихай болон түүний гэр бүл гэсэн нэр хаяг барьж буй суралцагчдыг Иудагийн хаант улс гэдгээс Америк тивүүд гэсэн ангийн хэсэг рүү очихыг хүс.

2 Шастир 36:17–20-ийг уншаад, Лихай болон түүний гэр бүлийг явсны дараахан Вавилоны хаан Небухаднезар Иерусалимын оршин суугчдыг хэрхсэнийг олж мэд.

Иудагийн хаант улс гэдэгт үлдсэн суралцагчдаас Вавилон/Перс гэсэн ангийн хэсэг рүү очихыг хүс. Ойролцоогоор МЭӨ 605-аас 587 оны хооронд вавилончууд иудейчүүдийг олноор нь Вавилон руу авч явсан ба Иерусалимыг бүсэлж, эцэст нь устгажээ (2 Хаад 24:8–16; 25:1–12, 21; Иеремиа 52-ыг үзнэ үү).

Та Вавилонд үлдсэн цөөн хэдэн хүнийг нэрлэхийг суралцагчдаас хүсэж болно. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол та хэдэн суралцагчид Даниел, Шадрах, Мешах, Абеднего (Даниел 1:1–7-г үзнэ үү), Езекиел (Судруудын удирдамж, “Езекиел,” Gospel Library-ийг үзнэ үү) гэх мэт нэр хаяг өг.

Дараах товч тоймыг унш. Иудейчүүдийн зарим нь Персэд үлдсэнийг тайлбарла (Естер 2:5–7-г үзнэ үү). Вавилон/Перс дэх зарим суралцагчаас Иудагийн хаант улс гэдгийг төлөөлсөн ангийн хэсэг рүү буцаж очихыг хүс. Та Иудагийн хаант улс руу явж буй хэдэн суралцагчид барьж явах Езра, Нехемиа гэсэн хоёр нэр хаягийг өг. Суралцагчид дараа нь Езра, Нехемиа хоёрын талаар илүү дэлгэрэнгүй судална.

Персүүд Кореш хааны удирдлаган доор Вавилоныг эзэлжээ. МЭӨ 537 оны үеэр Их Эзэн Персийн хаан Корешийг сүнслэгээр өдөөсөн бөгөөд тэр иудейчүүдийг Иерусалим руу буцан очиж ариун сүмийг дахин барихыг нь зөвшөөрсөн юм (2 Шастир 36:22–23; Иеремиа 29:10–14; Езра 1:1–3-ыг үзнэ үү). Дараагийн он жилүүдэд Езра, Нехемиа болон бусад хүн хотыг сэргээн босгож ариун сүмийг барьж дуусгахад туслахаар Иерусалимд буцаж ирэв (Езра 7:6–8; Нехемиа 2:1–11-ийг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд Түүнээс хэзээ ч алдагддаггүй

Эдгээр бүлгийн олонх нь бусад бүлэгт юу тохиолдож байгааг мэдэхгүй байсан гэдгийг та онцолж болох юм. Тэдний хувьд бусад бүлэг алдагдсан байв.

3 Нифай 17:4-ийг уншаад, Аврагч нифайчуудад тохинуулах үедээ тэдэнтэй юу хуваалцсаныг олж мэд.

  • Энэ шүлгийн юу нь таны анхаарлыг татаж байна вэ?

Хэдийгээр Израил тараагдсан ч Их Эзэн тэдний тараагдан очсон үндэстнүүдийг адислахын тулд Өөрийн гэрээт хүмүүсийг тарааж ашигласан гэдгийг онцлон хэлж болно (Судруудын удирдамж, “Израилын тараалт”, “Израил,” Gospel Library-ийг үзнэ үү). Та Исаиа 54:8-д гардаг «энэрэл» гэдэг нь hesed гэх үгийн орчуулга гэдгийг онцол. Hesed гэх үгийн ач холбогдлын тухай илүү ихийг мэдэхийн тулд ерөнхийлөгч Нэлсоны “Үүрдийн гэрээ” нийтлэлийг үзнэ үү (Лиахона, 2022 оны 10-р сар, 5–6) .

Дэд хууль 4:27–31, Исаиа 54:7–10-ыг уншаад, тараагдсан Израилын төлөө Их Эзэн юу хийнэ гэж амласныг олж мэд.

  • Та нар Израилын тараагдсан тухай суралцахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ямар зан чанаруудыг олж харсан бэ?

Та Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдээ хайрлах хайр болон тараагдсан Израилыг цуглуулна гэсэн амлалтын талаарх гэрчлэлээ хуваалц.