Семинар
2 Хаад 21–23: Иосиа хаан ба Хуулийн ном


“2 Хаад 21–23: Иосиа хаан ба Хуулийн ном,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“2 Хаад 21–23: Иосиа хаан ба Хуулийн ном,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Хаад 16–25: 87-р хичээл

2 Хаад 21–23

Иосиа хаан ба Хуулийн ном

King Josiah Reads the Book of the Law to the people

Хэрэв та нарт судрууд байгаагүй бол амьдрал тань хэрхэн өөр байх байсан тухай та нар бодож байсан уу? Иудагийн хаант улс Бурханаас хөндийрөн холдох үедээ “хуулийн номыг” (2 Хаад 22:8, 11) тоохоо больж, эцэст нь сүмд хаясан байж. Иосиаг ариун сүмийг сэргээн засварлаж байх үед дээд прист Хилкиа хуулийн номыг олсон ба Иосиа энэ номыг хүмүүстээ уншиж өгчээ. Судрууд нь Иосиа хаан, түүний хүмүүст Их Эзэнд эргэж ирэхэд нь тусалсан юм. Энэ хичээл нь бие даан судар судлах замаар Их Эзэнд хандахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Бие даан судар судлах зорилгоо болон Хуучин Гэрээний даалгасан бүлгүүдийг уншихын тулд гаргасан хичээл зүтгэлийг нь эргэн сануул. Тэднийг үргэлжлүүлэн зорилго дээрээ ажиллахыг эсвэл зорилгодоо амжилттай хүрэхийн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг залбиран байж хийхэд урамшуул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Судрууд үгүй амьдрал

Хичээл эхлэхээс өмнө, Библийн 2 Хаад 22:8 хэсэгт номын хавчуурга хавчуулж орхи. Дараа нь хичээлд ашиглахын тулд тус Библийг ангидаа нуу.

Дараах дутуу өгүүлбэрийг самбарт бич.

  • Хэрэв байхгүй бол та нарын амьдрал ямар байх байсан бэ?

Суралцагч бүрд жижиг цаас өг. Асуултыг гүйцээж бичихэд туслах, хүн болгоны мэддэг зүйл эсвэл үйл ажиллагааг бичихэд тэднийг урь. Жишээлбэл: Тэд гутал, сойз, сургууль, спорт гэх мэт үгсийг бичиж болно. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Хэрэв асуултыг өөрсдийнх нь бичсэн үгсээр нөхөж гүйцээсэн бол асуултад хэрхэн хариулах байсныг ярилцахад тэднийг урь. Суралцагчдыг хуваалцаж дууссаны дараа тэдэнд дараахыг дотроо бодох цаг гаргаж өг.

Дараах асуултуудын талаар тунгаан бодохдоо өөрт тохиолдсон үйл явдлуудаа эргэцүүлэн бод.

  • Судруудгүйгээр та нарын амьдрал ямар байх байсан бэ?

  • Сүүлд судалсан судрууд тань хэрхэн та нарын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд нөлөөлсөн бэ?

Та сайн дураараа хариултаа хуваалцахыг хэд хэдэн суралцагчаас хүсэж болох юм. Хэлэлцүүлэгт нэмэр болохын тулд та дараах мэдэгдлийг үзүүлж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон бидэнд судруудын хэрэгцээний талаар ийн заасан.

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Бурханы цэдэглэгдсэн үгс өөрсдөд нь байхгүй эсвэл үүнийг үл ойшоодог хүмүүс аажмаар Түүнд итгэхээ больж, өөрсдийн оршихуйн зорилгыг мартдаг. (“Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33)

Судрын хэсгүүдийг тодорхойлж, хуваалцан, бие даан судлах зорилгоо эргэцүүлэн бодох боломжийг энэ хичээлийн сүүл хэсэгт суралцагчдад олгоно. Та энэ хичээлийн зарим хэсгийг өөрчлөн, “Суралцагчид хуваалцах,” “Судар судлах зорилго” зэрэг хэсгүүд дээр ажиллах хангалттай цагийг гаргаж өгч болно.

Судруудын нөлөө

Цаг хугацаа өнгөрөн, судрууд алдагдаж, Иудагийн хаант улс Их Эзэнээс нүүр буруулсан юм. Манассе, Амон хаадын засаглалын үед хүмүүс хиймэл шүтээн шүтэж, хүүхдээр тахил өргөх зэрэг ёс бус зан үйлүүдийг үйлддэг болов (2 Хаад 21-ийг үзнэ үү). Амоныг нас барсны дараа түүний хүү Иосиа найман настайдаа хаан болжээ. Иосиа зөв шударга хүн байлаа. Иосиа засаглалынхаа 18 дахь жилдээ Иерусалим дахь ариун сүмийг сэргээн засварлахын тулд ажилчдад үнэ хөлс өгөхийг үүрэг болгов (2 Хаад 22:1–7-г үзнэ үү).

Хэрэв та хичээл эхлэхээс өмнө Библийг нуусан бол, алдсан судар ангийн хаа нэгтээ байгааг хэл. Тухайн судрыг олоход суралцагчдыг урь. Библийг олсон суралцагчаас номын хавчуургыг олохыг хүс. Дараа нь тэдэнд доорх зааварчилгааг өг.

2 Хаад 22:8–13-ыг уншаад, ариун сүмийг сэргээн засварлах үед юу болсныг олж мэд.

  • Дээд прист Хилкиа юу олсон бэ?

  • Иосиа хаан уг номын үгс буюу судруудыг сонсоод яасан бэ?

Иосиа энэ номыг Иерусалимын бүх оршин суугчид уншиж өгөхөөр шийдэв (2 Хаад 22:14–20; 23:1–2-ыг үзнэ үү).

Та “Josiah and the Book of the Law” (12:25) видеог цагийн код 7:02-оос 8:37 хүртэл үзүүлээд, уншсан зүйлээ төсөөлөн бодоход нь суралцагчдад тусалж болно. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэж болно.

12:25

2 Хаад 23:1–3-ыг уншаад, судруудыг уншсан нь Иосиа болон түүний хүмүүст хэрхэн нөлөөлснийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэ.

  • Бид эдгээр шүлгээс судар судлах нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар юу мэдэж авч болох вэ?

Суралцагчдын хуваалцах ойлголтуудад судруудыг судлах нь бидэнд Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ хандахад тусалдаг гэсэн тодорхойлолт байж болох юм. Үүнийг самбарт бичээд, хичээлийн үлдсэн хугацаанд эш татаж болно.

Энэ зарчмыг илүү сайн ойлгохын тулд суралцагчид хамтрагчтайгаа ийн гүйцэтгэж болох юм. Суралцагч бүр нэг багц шүлгийг судална. Дараа нь хамтрагчид сурсан зүйлээ бие биетэйгээ хуваалцаж, дагалдах асуултуудын дагуу ярилцаж болно.

Иосиа болон түүний хүмүүс судруудаас суралцаж, Их Эзэнд хандсанаар амьдралаа өөрчлөхөөр сүнслэгээр өдөөгдсөн ажээ. Оногдсон шүлгүүдээ уншаад, тэдний өөрчлөлтүүдийг олж мэд.

1-р суралцагч

2 Хаад 23:4, 24.

  • Бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд хандахын тулд хүмүүс яагаад бүх хиймэл шүтээнээ устгах хэрэгтэй байсан гэж та нар бодож байна вэ?

  • Судар судлах нь өөрсдийн амьдрал дахь хилэнцэт нөлөөнөөс холдоход бидэнд хэрхэн тусалж болох вэ?

2-р суралцагч

2 Хаад 23:21–22.

  • Иосиа ба түүний хүмүүс судруудыг уншсаныхаа дараа шашны ямар зан үйлийг дахин дагах болсон бэ?

  • Судар судлах нь хэрхэн бидэнд Аврагчийг дурсан санаж, Түүний сайн мэдээгээр амьдрахад тусалж чадах вэ?

Та “Josiah and the Book of the Law“ видеог цагийн код 8:37-оос 10:20 хүртэл үзүүлснээр Иосиагийн түүхийг дуусгаж болно.

12:25

Суралцагчид хуваалцах

Хичээлийн энэ хэсгийг дотроо эргэцүүлэн бодох болон хуваалцахад зориулсан. Суралцагчид судрууд нь хэрхэн тэдэнд Их Эзэнд хандахад тусалсан (эсвэл тусалж болох) тухай хуваалцаж болно.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) судар судлах нь амьдралд нь хэрхэн нөлөөлсөн тухай ийн заасан.

Portrait of President Spencer W. Kimball. He is holding an open book in his hands.

Бурханлаг зүйлсэд хайнга хандах үед бурханлагаар сонсох чихгүй, бурханлагаар ярих дуу хоолойгүй болж, бүр цаашлан холддогийг би мэднэ. Харин надад судруудыг шимтэн судалсан үед холын зай ойртож, сүнслэг байдал эргэн ирдэг. (Teachings of Presidents of the Church: Spencer W Kimball [2006], 67)

Та нарыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандахад тусалсан (эсвэл тусалж болох) судрын хэсгийг тодорхойл. Энэ нь бие дааж юм уу гэр бүлээрээ судар судалж байхдаа эсвэл өмнөх семинарын хичээл дээр сурсан судар эсвэл төгс эзэмших сургаалын судрын хэсэг байж болно. Дараахыг хуваалцахад бэлтгэ.

  • Энэ судрын хэсэг хэрхэн та нарыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт бүх зүрх сэтгэлээрээ хандахад тусалсан (эсвэл хэрхэн тусалж чадах вэ) бэ?

Суралцагчдыг хуваалцахад бэлэн болсон үед, самбарт өмнө нь тодорхойлсон үнэнийхээ эргэн тойронд судрын хэсгүүдээ бичихэд хүн бүрийг урь. Сайн дураараа өөр өөрсдийн судрын хэсгийг уншихыг мөн олж авсан ойлголт, туршлагаасаа хуваалцахыг хэд хэдэн суралцагчаас хүс. Шаардлагатай бол та Их Эзэнд хандахад тусалсан судрын хэсгүүдээсээ хуваалцаж болно.

Самбар дээрх хуваалцаагүй судрын хэсгүүд рүү заа. Та тэдгээрийг бичсэн суралцагчдаас хуваалцах эсэхийг нь асууж болно. Эсвэл та ангийнхныг тэр хэсгүүдийг уншаад, энэ нь бидэнд хэрхэн Их Эзэнд хандахад тусалж болох талаар ярилцахад урьж болох юм.

Суралцагчдыг хуваалцаж байх үеэр та ангийн ярилцлагыг дэмжихийн тулд бататгах асуултуудыг тавьж болно. Жишээлбэл: Та “Өөр хэн нэгэнд энэ судрын хэсэгтэй холбоотой туршлага бий юу? Тэрийгээ хуваалцах уу?” эсвэл “Бие биеэ сонсож байх үеэр та нарт ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?” гэж асууж болно.

Судар судлах зорилго

Иосиагийн судрыг судалж байхад тохиолдсон зүйлс тэдэнд ч мөн тохиолдож болно гэсэн гэрчлэлээ суралцагчидтай хуваалц (2 Хаад 23:25-ыг үзнэ үү). Суралцагчдыг бие даан судар судлах зорилгоо мөн Хуучин Гэрээний даалгасан бүлгүүдийг унших явцад гаргасан ахиц дэвшлээ эргэн харахад урь. Дараах асуултуудыг эргэцүүлэн бодох цагийг тэдэнд гаргаж өг.

  • Таны судар судлахад тавьсан одоогийн зорилго Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт анхаарлаа бүрэн хандуулахад тусалж байна уу? Хэрэв тийм бол, хэрхэн тусалж байна вэ? Үгүй бол та нар юугаа өөрчлөх вэ?

  • Хуучин Гэрээний оноосон бүлгүүдийг уншсанаар та нар ямар чухал туршлага олж авсан бэ? Та нар оноосон бүлгүүдээ бүрэн уншиж дуусгахын тулд юу хийх вэ?

Өдөр бүр хичээл зүтгэл гарган судраа үргэлжлүүлэн судлахад суралцагчдыг уриал.