Семинар
2 Хаад 16–25: Тойм


“2 Хаад 16–25: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“2 Хаад 16–25: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Хаад 16–25

2 Хаад 16–25

Тойм

Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ зөрчиж, Түүний үйлчлэгч, бошиглогчдыг эсэргүүцсэн учраас Их Эзэн Израилын хаант улс болох Хойд хаант улсыг буруушааж, тараасан юм. Ассирийн арми Хойд хаант улсыг эзлэн авч, хаант улсад зонхилон амьдарч байсан Израилын арван овгийг олзлон авчээ. Үүний үр дүнд бүгдийн мэдэх алдагдсан арван овог гэсэн нэршил гарсан юм. Ассиричуудыг Иерусалимыг эзлэхээр завдахад Хезекиа хаан ард түмнээсээ Бурханд итгэхийг хүсжээ. Их Эзэн Ассирийн армийг устгаснаар Иудаг хэлтрүүлэв. Хожим нь өөр нэгэн зөв шударга хаан Иосиа Өмнөд хаант улсыг удирдсан. Тэрээр хуулийн номыг олж, Их Эзэний зарлигуудын дагуу амьдрахад нь хүмүүстээ тусалсан. Иосиагийн дараа Өмнөд хаант улсыг ёс бус хаад захирч байв. Вавилончууд Иерусалимыг устгаж, оршин суугчдыг нь олзлон авчээ.

семинарын дүрс зурагЕсүс Христийн сургаалаас өөрт хамаарах зүйлсийг олж мэдэхэд нь суралцагчдад тусал. Аврагч сургаалт зүйрлэлээр заахдаа тухайн сургаал тэдэнд хэрхэн хамаатайг олж мэдэх боломжийг суралцагчдад олгосон. Аврагч биднийг сургаалаас нь өөрсдөдөө хамаатай хэсгийг олж мэдэхэд урьдаг. Бид Есүс Христийн сайн мэдээ, тэдний амьдрал хоёрыг хооронд нь холбон тусалснаар Түүний сайн мэдээ тэдэнд хамаатай юм гэдгийг олж мэдэхэд суралцагчдад тусална. Илүү ихийг мэдэхийн тулд “Аврагч Өөрийнх нь сургаал тэдэнд хамаатай юм гэдгийг олж мэдэхэд хүмүүст тусалсан” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 23). Хэрхэн ийн үйлдэх жишээг 86-р хичээл: “2 Хаад 18–19”-өөс олж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санааг танд өгнө.

2 Хаад 18–19

Хичээлийн зорилго: Сорилт бэрхшээлтэй тулгарахад Их Эзэн тэдэнд тусална гэсэн итгэл найдварыг нэмэгдүүлэхэд нь суралцагчдад туслах.

2 Хаад 21–23

Хичээлийн зорилго: Бие даан судар судлах замаар Их Эзэнд хандахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Бие даан судар судлах зорилгоо болон Хуучин Гэрээний даалгасан бүлгүүдийг уншихын тулд гаргасан хичээл зүтгэлийг нь эргэн сануул. Тэднийг үргэлжлүүлэн зорилго дээрээ ажиллахыг эсвэл зорилгодоо амжилттай хүрэхийн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг залбиран байж хийхэд урамшуул.

  • Бэлтгэх зүйл: Библийн 2 Хаад 22:8 хэсэгт номын хавчуурга байрлуулж, судрыг ангидаа нуу.

  • Видео:Josiah and the Book of the Law” (12:25) цагийн код 7:02-оос 8:37 мөн 8:37-оос 10:20

2 Хаад 17:24–25

Хичээлийн зорилго: Израилын тараагдсаныг ашиглан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанарыг олж тодорхойлоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 дахь Санах зүйлс: “Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэлнэ” хэсгийг уншуул. Израилын тараагдсан тухай бодол санаа эсвэл асуултаа хуваалцахаар бэлдэж ирэхийг тэднээс хүс.

  • Тараах материал:Их Эзэнд найдахын жишээ

  • Бэлтгэх зүйл: Ангийн өөр өөр хэсгийг Хойд хаант улс (Израил), Өмнөд хаант улс (Иуда), Ассири, Америк тивүүд, Вавилон/Перс гэж нэрлэ. Суралцагчдын барих Алдагдсан овгууд, Самаричууд, Лихай болон түүний гэр бүл, Даниел, Шадрах, Мешах, Абеднего, Езекиел, Эзра, Нехемиа зэрэг нэр хаягийг хий.

  • Үзүүлэх контент: “Израилын болон Иудагийн хаант улсыг зэрвэс харахад”

Төгс эзэмших сургаалын дадлага 6

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгийг нь сонгуулж болно. Тухайн судрын хэсэг дэх үгсийн тайлбарыг зүүлт тайлбараас эсвэл толь бичиг ашиглан хайхад тэднийг урамшуулан дэмж. Doctrinal Mastery аппликэйшн нь тус болохуйц эх сурвалж байж болох юм. Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дээрээс олж болно.

  • Үзүүлэх контент: Суралцагчдын одоог хүртэл судалсан төгс эзэмших сургаалын судрын жагсаалт.