Семинар
Төгс эзэмших сургаалын дадлага 6: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх


“Төгс эзэмших сургаалын дадлага 6: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Төгс эзэмших сургаалын дадлага 6: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Хаад 16–25: 89-р хичээл

Төгс эзэмших сургаалын дадлага 6

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх

Profile of a Young Woman in bright sunlight.

Төгс эзэмших сургаал нь Есүс Христ болон Түүний сайн мэдээний суурин дээр амьдралаа босгоход суралцагчдад тусална. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгийг нь сонгуулж болно. Тухайн судрын хэсэг дэх үгсийн тайлбарыг зүүлт тайлбараас эсвэл толь бичиг ашиглан хайхад тэднийг урамшуулан дэмж. Doctrinal Mastery аппликэйшн нь тус болохуйц эх сурвалж байж болох юм. Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дээрээс олж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Ойлгох

Суралцагчид судрын хэсгүүдийг ойлгохгүй байвал юу хийдэг талаар ярилцсанаар та хичээлээ эхэлж болно.

  • Та нар өмнө нь судрыг нэг бус удаа уншсан байгаад ч ямар утгатай болохыг нь мэдэхгүй тээнэгэлзэж байсан уу?

  • Ийм зүйл тохиолдоход та нар асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

  • Биднийг судрыг ойлгохыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад баярладаг гэж та нар бодож байна вэ?

Судар дээрх бүх зүйлийг ойлгохгүй байх нь байдаг л зүйл гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мөн судар судлах ур чадварыг ашиглан дадлага хийснээр судрыг ойлгох бидний чадвар нэмэгдэнэ гэдгийг тайлбарла.

Хуучин Гэрээг судлах үеэр суралцагчдын судалсан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн жагсаалтыг үзүүл. Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа судрын хэсгээ сонгоход суралцагчдыг урь. Дараа нь суралцагчдаас дараах үйл ажиллагаануудаас нэгийг нь хийж гүйцээхийг хүс.

А үйл ажиллагаа: Холбогдох эшлэл

Сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгийн тань талаарх ойлголтыг нэмэгдүүлэх өөр судрыг ол. Та нар судрын хэсгүүдийн зүүлт тайлбарыг ашиглаж болох юм. Та нар мөн энэ судрын хэсэгт заасан сургаалыг тодорхойлон, уг сургаалын талаар илүү ихийг заасан судруудыг Судруудын удирдамж эсвэл Topical Guide-ийг ашиглан олж болно. Олсон бусад судраа төгс эзэмших сургаалын судрын хэсэгтэйгээ холбо эсвэл холбогдох эшлэл болго.

Түүнчлэн та нар судлах тэмдэглэлдээ юм уу Gospel Library дээр эдгээр эх сурвалжийг ашиглах нь тухайн төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд хэрхэн тусалсныг тэмдэглэж болно.

Б үйл ажиллагаа: Үгсийг тодорхойлох

Сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгийнхээ ойлгохгүй байгаа үгээ олж тодорхойл. Тухайн үгийн тодорхойлолтыг боломжит эх сурвалжаас хар. Та нар Судруудын удирдамж, Bible Dictionary эсвэл ердийн толь бичгээс харж болно. Олж мэдсэн тодорхойлолтуудаа судлах тэмдэглэлдээ, судрынхаа захад эсвэл Gospel Library дээр бич. Олсон тодорхойлолтоо ашиглан судрынхаа хэсгийг дахин унш.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа, төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх ойлголт нь хэрхэн нэмэгдсэн тухай хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс. Та дараахтай адил асуултуудыг тавьж болно.

  • Та нарын олсон холбогдох эшлэлүүд хэрхэн сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгийн тань талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн бэ?

  • Үгнүүдийн тодорхойлолтыг харах нь хэрхэн эдгээр судрыг өөрөөр харахад тусалсан бэ?

Та суралцагчдыг бие даан эсвэл гэр бүлээрээ судар судлахдаа эдгээр судар судлах ур чадварыг ашиглахад урьж болно.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч мэдэж, хэрэгжүүлэх

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харах нь бодит нөхцөл байдалд тэдгээрийг хэрэгжүүлэхэд суралцагчдыг бэлтгэнэ. Хавсралтад буй “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаанууд”-аас нэг үйл ажиллагааг сонго. Суралцагчид 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрөөс эдгээр зарчмын тодорхойлолтыг олж болно.

Суралцагчид Иошуа 24:15-аас хойш шинэ төгс эзэмших сургаалын судрын хэсгээс суралцаагүй. Дараах үйл ажиллагаа нь 1 Самуел 3:4–10 эсвэл 1 Хаад 19:9–13 гэх зэрэг саяхан судалсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг оруулахын тулд та бусад судрын номоос энэ жишээнд тус болох төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг олж тодорхойлоход суралцагчдыг урьж болно. Жишээнд Иаков 1:5–6; 2 Нифай 28:30; Сургаал ба Гэрээнүүд 8:2–3 зэрэг нь багтана.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг ашигла эсвэл тохируулан өөрчил.

Саяхан болсон Залуу эмэгтэйчүүдийн ангийн цуглааны үеэр олон залуу эмэгтэй өөрсдийг нь Бурхан Ариун Сүнсээр дамжуулан удирдаж байсан хувийн туршлагаасаа хуваалцахыг Кэлли сонсжээ. Кэлли тэдний төлөө баяртай байсан ч түүнд Ариун Сүнснээс хувийн удирдамж хүлээн авахгүй байгаа юм шиг санагдаж байв. Түүнд гаргах чухал шийдвэр байгаа бөгөөд тэнгэрлэг удирдамж авах хэрэгтэй байлаа.

  • Ямар учраас Кэллид хувийн илчлэлээ таньж мэдэх хэцүү байж болох вэ?

    Кэллигийн хувьд тусламж хүсэж болох хэд хэдэн хүнийг суралцагчид жагсаан бичиж болно. Ийм жишээнд эцэг эх, Сүмийн удирдагч, ах, эгч, дүү эсвэл найз багтана. Суралцагчдыг өөрсдийн дүрийг сонгоход урь. Тухайн дүрээ ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь Кэллид туслахаар бэлтгэхийг тэднээс хүс.

    Та суралцагчдыг сонгосон дүрийнх нь дагуу бүлгүүдэд хувааж болно. Бүлгүүдийг хэт олон хүнтэй болгохоос зайлсхийхийн тулд та нэг дүрийг авсан олон бүлгийг үүсгэж болно.

  • Та нар Кэллитэй юу хуваалцах вэ? Түүнийг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад хэрхэн урамшуулж болох вэ?

    Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр дээрх зохих мэдэгдлүүдийг олоход тэднийг урь. Тэд мөн Gospel Library дахь Сайн мэдээний сэдвүүдийн “Асуултынхаа хариултыг эрэлхийлэх” хэсгээс “Илчлэл бол үйл явц гэдгийг ойлго” хэсгийг судалж болно.

    Дараах асуултууд нь хариулахад бэлтгэхэд суралцагчдад тусална.

  • Кэлли Бурханаас удирдамж хүлээн авахаар итгэлээр үйлдэхийн тулд юу хийж болох вэ? Ийн үйлдэх нь түүнд хэрхэн туслах вэ?

  • Кэлли Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөө мөн Тэрээр Өөрийн хүүхдүүдтэй хэрхэн харьцдаг талаар аль хэдийн юуг мэддэг байж болох вэ? Энэ мэдлэгээ одоогийн нөхцөл байдалдаа ашиглахад нь та Кэллид хэрхэн тусалж болох вэ?

  • Та ямар судар, Сүмийн удирдагчийн мэдэгдэл эсвэл сайн мэдээний бусад эх сурвалжийг Кэллитэй хуваалцаж болох вэ? Тухайн эх сурвалж түүнд хэрхэн тусална гэж та нар бодож байна вэ?

    Суралцагчдад хариултаа бэлтгэх цаг гаргаж өгснийхөө дараа Кэллигийн дүрд тоглоход нэг суралцагчийг урь. Түүнээс ямар хүнд хандан тусламж хүсэхээ сонгохыг хүс. Тухайн дүрийг сонгосон суралцагчдыг бэлдсэн зүйлээ хуваалцахад урь. Жишээлбэл: Кэллийг төлөөлж буй суралцагч эцэг эхдээ хандана гэвэл суралцагчид эцэг эхийн хувьд бэлдсэн зүйлээ Кэллитэй хуваалцаж болно.

    Хэрэв цаг гарвал Кэллийг төлөөлсөн өөр суралцагчтай дасгалыг давтан гүйцэтгэ. Тэр суралцагч бэлдсэн хариултаа хуваалцах өөр дүрийг сонгож болно.

    Жүжигчлэн үзүүлсний дараа, сурч мэдсэн зүйлээ боловсруулахад суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг тавь.

  • Та нар Ариун Сүнсээр дамжуулан тэнгэрлэг удирдамж хүлээн авах талаар юу сурч мэдсэн бэ?

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах талаар та нар юу сурсан бэ?

Та суралцагчдыг тулгарсан нөхцөл байдлынхаа талаар тунгаан бодоход урьж болно. Сүнслэг мэдлэг олж авах нэг эсвэл түүнээс олон зарчмыг тухайн нөхцөл байдалдаа хэрэгжүүлэхээр ямар нэг зүйлийг өнөөдөр хийхэд тэднийг урь. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос удирдамж заавар хүлээн авахаар хандах үед Тэд тулгарсан сорилт бэрхшээлтэй нөхцөл байдалд нь хэрхэн туслах талаар гэрчлэлээ хуваалц.