“2 Шастир 14–20; 26; 30: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“2 Шастир 14–20; 26; 30: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
2 Шастир 14–20; 26; 30
2 Шастир 14–20; 26; 30
Тойм
Иудагийн гурав дахь хаан Аса амар тайван цагт ч, хүнд хэцүү үед ч Их Эзэнийг эрэлхийлсэн. Хэдийгээр хожим нь Асагийн итгэл гуйвсан ч түүний хүү Иехошафат Их Эзэнийг дагахыг эрэлхийлээд зогсохгүй, Түүний хүмүүст Түүнд эргэн ирэхэд тусалсан юм. Үүний үр дүнд аммончууд болон бусдыг Иуда руу довтлоход Их Эзэн тэдний өмнөөс тулалджээ.
Аврагчийг таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр суралцахад суралцагчдаа урамшуул. Их Эзэний үгсийг судруудаас өдөр бүр судлах нь насан туршдаа сайн мэдээг бие даан хичээнгүйлэн суралцах үндэс болдог. Өдөр бүр судраас судлахыг урамшуулан дэмжих нэг арга зам бол бие дааж болон гэр бүлээрээ судар судлахдаа сурч мэдсэн зүйлээ ангийнхаа туршлагатай холбоход суралцагчдад туслах асуултуудыг тавих явдал юм. Үүний нэг жишээг 91-р хичээл: “2 Шастир 17–20”-оос харж болно. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Аврагч Өөрийнх нь үгийг судлах замаар Өөрийг нь таньж мэдэхэд хүмүүсийг урамшуулсан” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 25).
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санааг танд өгнө.
2 Шастир 14–16
Хичээлийн зорилго: Их Эзэнийг эрэлхийлэх төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэнийг амьдралдаа эрэлхийлж болох арга замуудыг жагсаахад суралцагчдыг урь.
-
Үзүүлэх эд зүйл: Харандаа, чухал гэрийн даалгавар, гар утас, хайртай хүнээсээ авсан бэлэг гэх мэт үнэ цэнийн хувьд өөр өөр хэдэн зүйл
-
Суралцагчдад зориулсан материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)-ийн хувиуд
-
Видео: “Их Эзэнд зориулан цаг гарга” (5:49) цагийн код 1:00-ээс 3:29 хүртэл
2 Шастир 17–20
Хичээлийн зорилго: Сайн мэдээний зарчмуудыг судраас олж тодорхойлж сурахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Бие дааж болон гэр бүлээрээ судар судлахдаа сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урих талаар бодож үз. Тэд олж мэдсэн зарчмаа мөн уг зарчим хэрхэн тэдэнд тусалдаг талаар ангидаа хуваалцахад бэлдэж ирж болно.
-
Зураг: Хаданд авирч буй хүн