Семинар
2 Шастир 17–20: Судруудаас зарчмуудыг олох


“2 Шастир 17–20: Судруудаас зарчмуудыг олох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“2 Шастир 17–20: Судруудаас зарчмуудыг олох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Шастир 14–20; 26; 30: 91-р хичээл

2 Шастир 17–20

Судруудаас зарчмуудыг олох

Temple Attendance

Та нар Есүс Христэд илүү ойртохын тулд юу хийж болох талаар бодож байсан уу? Хуучин Гэрээний хаан Иехошафат энэ талаар гайхалтай жишээг үзүүлсэн. Түүний хүмүүс Бурханаас холдон хөндийрч, хиймэл шүтээн шүтэх болжээ Иехошафат Иеховаг дагахаар шийдэн, хүмүүстээ мөн Түүнийг дагахад тусалсан юм. Энэ хичээл нь сайн мэдээний зарчмуудыг судруудаас олж тодорхойлж сурахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Бие дааж болон гэр бүлээрээ судар судлахдаа сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урих талаар бодож үз. Тэд олж мэдсэн зарчмаа мөн уг зарчим хэрхэн тэдэнд тусалдаг талаар ангидаа хуваалцахад бэлдэж ирж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аюулгүй байдлын бэхэлгээ

Хэн нэгний хаданд авирч буй зургийг үзүүл.

Young Men Camp (Brazil)
  • Хэрэв та хад өөд авирах юм бол ямар тоног төхөөрөмж хэрэг болох вэ?

  • Тухайн тоног төхөөрөмж яагаад хэрэгтэй вэ?

  • Хэрэв бид амьдралаа хад өөд авирахтай харьцуулах юм бол Их Эзэн оргилд аюулгүй хүрэхэд тань туслах юуг та нарт өгсөн бэ?

Суралцагчид янз бүрийн хариулт хуваалцаж болох юм. Тэднийг хуваалцаж байхад хариултуудад нь талархаж, яагаад тэдгээр нь тус болох талаар асуу. Дараах хариулт нь энэ хичээлийн гол анхаарах зүйл юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн заасан.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004.  Passed away 22 September 2015.

Та бид илчлэгдсэн үнэнд суурилсан зөв зарчмуудыг ойлгож, байнга дагаснаар амьдралдаа зохистой зорилгуудад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байж болно.

Зарчмууд нь аюулгүй байдлын бэхэлгээ юм. Тэдгээр нь авирах боломжгүй хад өөд авиран гарахын тулд уулчдын ашигладаг ган бэхэлгээтэй адил. Тэдгээр нь шинэ, танил бус нөхцөл байдалд орлоо гэхэд итгэлтэй байхад тань тусална. Бас амьдралын зовлон зүдгүүрийн шуурганд та нарыг хамгаална. (“The Power of Correct Principles,” Ensign, May 1993, 32)

Судрууд бол Тэнгэрлэг Эцэгийн үнэн зарчмуудыг бидэнд хайраар өгсөн арга замуудын нэг юм. Судруудыг судлахдаа бид амьдралд маань туслах үнэний эдгээр зарчим эсвэл мэдэгдлийг олж тодорхойлохыг эрэлхийлдэг.

Судрууд дахь зарчмуудыг олж тодорхойлох одоогийн чадвараа эргэцүүлэн болох боломжийг суралцагчдад олгох нь тус болж болох юм. Үүнийг дараах арга замаар гүйцэтгэж болно.

Цаг гарган, дараах асуултуудыг тунгаан бод.

  • Би зарчмуудыг тодорхойлох чадвартаа хэр итгэлтэй байна вэ?

  • Зарчмууд миний амьдралд хэрхэн тусалж чадахыг би хэр сайн ойлгодог вэ?

Иехошафатын амьдралын тухай энэ хичээлийг судалж байхдаа, тус болох үнэн зарчмуудыг тодорхойлохын тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.

Иехошафатын амьдралаас авсан зарчмууд

Иехошафат эцгээ нас барсны дараа Иудагийн хаан болжээ. Израил, Иуда хоёр хоёулаа Их Эзэн Есүс Христээс холдож, хуурамч бурхдыг шүтэх болов.

2 Шастир 17:3–4; 19:4-ийг уншаад, Иехошафатын талаар юу сурч мэдэж болохоо хар. (Жич: Баал гэж хуурамч бурхдыг хэлж байгаа болно.)

  • Иехошафатын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Иехошафатыг эрх мэдлээ авах үед түүний хүмүүс урвалтын байдалтай байсан. Иехошафат хүмүүстээ Иеховаг (Есүс Христ) дагахад нь туслахын тулд хаант улс даяараа олон ажил өрнүүлэв. Тухайн цаг үед Иехошафатын дайснууд хүмүүстэй нь тулалдахаар иржээ. Эдгээр нөхцөлд болсон үйл явдал олон янзын зарчмыг харуулдаг.

Зарчмуудыг тодорхойлох дараах судлах ур чадваруудыг тайлбарлахыг бод.

Зарчмыг тодорхойлох нэг арга зам бол хоёр зүйл хоорондоо ямар холбоотойг олж мэдэх явдал юм. Жишээ нь: А болсон учраас Б болдог. Эсвэл А хүний ачаар Их Эзэн Б хүнд амлах юм уу түүнийг адисалдаг.

Уг ур чадварыг ашиглан дадлага хийх боломжийг суралцагчдад олгохын тулд дараах шүлгүүдийг ангиараа унш.

2 Шастир 17:6, 19:3-ыг уншаад, Иехошафатын амьдралын зарчмуудыг олж мэдээрэй. (Жич: Өндөр газар, ойн төгөл зэрэг нь хуурамч бурхдыг шүтэн биширдэг газар байсан.)

Суралцагчдын тодорхойлж болох зарим зарчим бол:

  • Бид амьдралаа Бурханд төвлөрүүлснээр амьдралаасаа хилэнцийг амархан зайлуулж чадна (2 Шастир 17:6-г үзнэ үү).

  • Бид амьдралаасаа хилэнцийг зайлуулснаар Бурханыг эрэлхийлэхэд илүү сайн бэлтгэгдсэн байна (2 Шастир 19:3-ыг үзнэ үү).

  • Эдгээр зарчим яагаад хэрэгтэй вэ?

Өмнөх шүлгүүдээс зарчмуудыг ангиараа олж тодорхойлсны дараа жижиг бүлгээр эсвэл бие даан зарчмуудыг тодорхойлох дадлага хийхэд суралцагчдыг урь. Дараах шүлгүүдийг ашиглахыг тэднээс хүс.

2 Шастир 20:1–9, 14–17, 20–22-ыг уншаад, өөр үнэн зарчмуудыг олж мэд.

Суралцагчдын тодорхойлж болох зарим зарчим:

  • Мацаг барьж, авралын төлөө залбирахад Их Эзэн зовлон бэрхшээл тохиолдох үед маань бидэнтэй хамт байх болно (2 Шастир 20:1–4, 14–17-г үзнэ үү).

  • Их Эзэнийг Өөрийнх нь ариун сүмд эрэлхийлбэл Тэр биднийг сонсож, туслах болно (2 Шастир 20:9-ийг үзнэ үү).

  • Их Эзэнд болон түүний бошиглогчдод итгэвэл бид хөгжиж дэгжинэ (2 Шастир 20:20-ийг үзнэ үү).

  • Их Эзэнийг дуу хөгжмөөр дамжуулан магтвал Тэрээр биднийг адислах болно (2 Шастир 20:21–22-ыг үзнэ үү).

Хэрэв суралцагчид зарчмуудыг тодорхойлж чадахгүй байвал дээрх зарчмуудын заримыг эсвэл бүгдийг нь самбарт бич. Судалсан шүлгүүдээс аль нь аль зарчмыг зааж байгааг тодорхойлоход суралцагчдыг урь.

Зарчмуудыг ойлгох

Дараах үйл ажиллагаагаар суралцагчид дээрх зарчмуудаас аль нэгийг эсвэл саяхан бие дааж юм уу гэр бүлээрээ судлахдаа сурч мэдсэн зарчмаа ашиглаж болно.

Илүү сайн судлахыг хүсэж буй зарчмаа сонго. Уг үнэний талаар дараах зүйлсийг багтаасан хоёр минутын илтгэл бэлтгэ.

  • 2 Шастир номоос тухайн зарчмын тухай уншсан нэг эсвэл түүнээс олон шүлэг, тэдгээрийг сонгосон шалтгаан

  • Тухайн зарчмыг ойлгоход танд туслах бусад судар эсвэл бошиглогчдын үгс

  • Аврагч эсвэл судрууд эсвэл Сүмийн түүхэн дэх хэн нэгэн энэ зарчмыг үлгэрлэн үзүүлсэн үе

  • Их Эзэний энэ зарчим бидэнд тусалж эсвэл биднийг аюулгүй байлгаж чадна гэж бодсон арга замууд

  • Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгний энэ зарчмын дагуу үйлдсэн туршлага болон үүний үр дүнд ирсэн Их Эзэний адислал

    Суралцагчид илтгэлээ хамтрагчдаа эсвэл жижиг бүлгүүд дотроо хуваалцаж болно. Эсвэл та өөр өөр зарчмыг судалсан хэдэн суралцагчийг өөрийн хүсэлтээр илтгэлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагч бүрийн илтгэлийн хооронд суралцагчийн хуваалцсан зарчмын талаар бодол санаа эсвэл асуултаа хуваалцахад ангийнхныг урьж болох юм.

    Суралцагчдад хоёр минутын илтгэлээ бэлтгэж, хуваалцах хангалттай цаг гаргаж өгсөн байхад анхаар.

  • Өнөөдөр сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэхэд, судруудад Их Эзэний бидэнд өгсөн зарчмуудыг олохыг хичээх нь яагаад тустай вэ?

  • Та нар өнөөдөр сурсан зүйлээ хэрхэн гэр бүлээрээ болон бие даан судлахдаа ашиглаж болох вэ?

семинарын дүрс зурагСудруудаас сурч мэдсэн зүйлээ хувийн амьдралтайгаа холбох замаар Аврагчийг илүү сайн танин мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж. Өмнөх асуулт нь семинарт сурч буй зүйлээ гэртээ сурч мэдсэн зүйлтэйгээ холбоход суралцагчдыг урамшуулан дэмжихийн жишээ юм. Та ийн үйлдэх өөр арга замыг хайж болно. Мөн та гэрээр сурч мэдсэн зүйл семинарт сурч мэдсэн зүйлтэй хэрхэн холбогдож байгааг асууж ч болох юм. (Энэ талаарх нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Бие дааж болон гэр бүлээрээ судар судлахдаа сурч мэдсэн зүйлээ ангийнхаа туршлагатай холбоход суралцагчдад туслах асуултуудыг боловсруулж, тавь”-аас авна уу)