“Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8
Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8
Тойм
МЭӨ 587 оны үед вавилончууд Иерусалимыг эзэлж, ариун сүмийг устган, олзлогдсон олон иудей хүнийг Вавилон руу авч явжээ. Хэдэн арван жилийн дараа иудейчүүд олноороо Иерусалимд эргэн ирж, ариун сүм, Иерусалимын эргэн тойрон дахь хана хэрэм зэргийг сэргээн босгох үйл хэрэгт хүнд бэрхшээлийг даван туулжээ.
Тэдний төлөө нэрээр нь залбир. Суралцагчдынхаа төлөө нэрээр нь залбирах нь ангийнхандаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход нь туслах сүнслэг өдөөлтийг хүлээн авахад тань тусалж чадна. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь эх сурвалжийн “Аврагч заадаг хүмүүсийнхээ төлөө залбирдаг байсан” хэсгийг үзнэ үү. Нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дээрх “Тэдний төлөө нэрээр нь залбир” хэсгээс үзнэ үү.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг танд өгнө.
Езра
Хичээлийн зорилго: Их Эзэний ариун сүмд Түүнийг шүтэн бишрэхэд бэлтгэх илүү их хүсэл эрмэлзлийг мэдрэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэхэд бэлтгэхийн тулд богино болон урт хугацаанд хийж болох зүйлсийн жагсаалтыг гаргахыг урь. Дараа нь тэд өөрсдийнх нь бэлтгэл ариун сүмийн туршлагад хэрхэн нөлөөлж болох талаар бодож үзэж болно.
-
Зураг: Солт Лэйкийн ариун сүмийг анх онцгойлон адислах мөч дөхсөн байсан үе
-
Видео: “Hearts, Love, and the Temple” (24:33) цагийн код 21:46-аас 24:05 хүртэл үзнэ үү.
-
Тараах материал: “Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэхэд бэлтгэх нь”
-
Үзүүлэх материал: Хичээлийн төгсгөлд асуух асуултууд
Нехемиа
Хичээлийн зорилго: Суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн даатгасан ажил дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангид ирэхдээ Тэнгэрлэг Эцэг тэднээс энэ долоо хоногт, дараагийн хэдэн жилд, хожмын амьдралдаа анхаарах ёстой гэж үзсэн гурван зүйлийн жагсаалтыг гаргаж ирэхийг урь. Та патриархын адислалаа авсан суралцагчдад жагсаалт гаргахаасаа өмнө үүнийг дахин уншихыг санал болгож болно.
-
Видео: “Doing What Matters Most” (1:42); “The Soul’s Sincere Desire” (3:28)
-
Үзүүлэх материал: Ахлагч Дийтр Ф.Угдорфын хоёр мэдэгдэл; судлах үйл ажиллагааны заавар
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагчдын жижиг бүлэг тус бүрд хангалттай ноогдох хоосон цаас