Семинар
Езра: Их Эзэний өргөөнд ороход бэлтгэх нь


“Езра: Их Эзэний өргөөнд ороход бэлтгэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Езра: Их Эзэний өргөөнд ороход бэлтгэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8: 92-р хичээл

Езра

Их Эзэний өргөөнд ороход бэлтгэх нь

Meridian Idaho Temple-Sunrise

Амьдралд тохиолдох чухал үйл явдлуудад бэлтгэх түвшин нь бидний туршлагад ихээхэн нөлөөлж болно. Олон израил хүн Бурханы ариун сүмийг сэргээн босгож, шүтэн бишрэхэд бие махбод, сүнслэг байдлаар олон жил бэлтгэсний дараа гүн гүнзгий баяр баясгаланг мэдэрч чаджээ. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр маань биднийг Их Эзэний өргөөнд шүтэн биширснээр баяр баясгаланг мэдрэх боломжоор адисалсан. Тэр адислалд бэлтгэх бидний хичээл зүтгэл бидний туршлагад нөлөөлж болно. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний ариун сүмд Түүнийг шүтэн бишрэхэд бэлтгэхэд илүү их хүсэл эрмэлзлийг мэдрэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэхэд бэлтгэхийн тулд богино болон урт хугацаанд хийж болох зүйлсийн жагсаалтыг гаргахыг урь. Дараа нь тэд өөрсдийнх нь бэлтгэл ариун сүмийн туршлагад хэрхэн нөлөөлж болох талаар бодож үзэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ариун сүмд орохыг хүсэн хүлээх

Та суралцагчдыг ирээдүйд тохиох сэтгэл хөдлөм үйл явдлуудыг самбар дээр бичихэд урьснаар хичээлээ эхэлж болно. Жишээлбэл: Төгсөлт, гэрлэлт, ажил мэргэжил гэх зэрэг байж болно. Дараа нь суралцагчид самбар дээрээс нэг үйл явдлыг сонгоод, уг үйл ажиллагаанд бэлтгэхийн тулд хэн нэгний хийж болох нэг эсвэл хоёр зүйлийг хамтрагчтайгаа хуваалцаж болно.

1890-ээд онд онцгойлон адислагдахад бэлэн болж байсан Солт Лэйкийн ариун сүмийн дараах зургийг үзүүлэх талаар бодож үз.

Dedication of the Salt Lake Temple.

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф (1807–1898)-ын дараах мэдэгдлийг уншаад, түүний олон жилийн турш бэлтгэж, хүсэн хүлээж байсан зүйлийг олж мэд.

[Солт Лэйкийн ариун сүмийг онцгойлон адислах үеэр] ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф гэгээнтнүүдэд хандан үг хэлэхээр босов. Тэрээр “Би энэ мөчийг амьдралынхаа сүүлийн тавин жилийн турш тэсэн ядан хүлээсэн” гэж хэлэв. (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 663–664)

  • Вилфорд Вүдраффыг Солт Лэйкийн ариун сүм баригдаж дуусахыг тэсэн ядан хүлээхэд хүргэсэн ариун сүмийн талаар та юу мэдэх вэ?

    Хэрэв суралцагчид өмнөх асуултад хариулахдаа Бурханы талаар дурдаагүй бол та тэдэнд “Ариун сүмд орох, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа хоёрын хооронд ямар холбоо байгааг харж байна вэ?” гэх зэрэг асуултыг асууж, энэ холбоог олж харахад нь тусалж болно.

    Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихэд суралцагчдыг урь. Одоогийн мэдрэмж, туршлагуудаа эргэцүүлэн бодох цаг гаргах нь биднийг Ариун Сүнснээс суралцахад бэлтгэхэд тусална гэдгийг та тайлбарлаж болно.

  • Ирээдүйд ариун сүмд орохоор бэлтгэх үед надад ямар мэдрэмж төрж байна вэ?

  • Их Эзэний өргөөнд Түүнийг шүтэн бишрэхэд өөрийгөө бэлтгэхийн тулд би юу хийж байна вэ?

Ариун сүмийн үйлчлэл дэх баяр хөөр

МЭӨ 605 оны орчимд вавилончууд Иерусалимыг эзэлж, олзлогдсон иудейчүүдийг Вавилон руу цөлж эхлэв. Тэд МЭӨ 587 онд ариун сүмийг эвдэж сүйтгэснээр албадан гаргах ажиллагаа эрс нэмэгдэв. 50 орчим жилийн дараа Кореш хааны удирдлагаар Перс Вавилоныг эзлэн авчээ.

Хэрэв суралцагчид амьдардаг газарт нь ариун сүм баригдахаар зарласныг санаж байгаа бол та тэднийг дараах шүлгийг унших үед тухайн үеийн туршлагыг нь сануулж болно. Эсвэл та суралцагчдаас хэрвээ тэдний амьдардаг газарт ариун сүм барихыг зарлавал тэдэнд ямар санагдахыг төсөөлөхийг хүсэж болно.

Езра 1:1–3-ыг уншаад, Бурхан Кореш хаанд юу хийхэд нь сүнслэгээр нөлөөлснийг олж мэд.

  • Иудейчүүдэд ямар бодол, мэдрэмж төрж байсан гэж та бодож байна вэ? Яагаад?

Эцэст нь 50,000 орчим иудей хүн Зеруббабелын удирдлага доор ариун сүмийг сэргээн босгохоор Иерусалим уруу буцжээ (Езра 2:1–2, 64–65-ыг үзнэ үү). Ариун сүмийг эвдэж сүйтгэснээс хойш 70 жилийн дараа бошиглолын биелэлт болгон ариун сүмийг дахин барьсан (Исаиа 44:28; Иеремиа 29:10-ыг үзнэ үү).

Езра 6:15–16, 22-ыг уншаад, олон жилийн шаргуу хөдөлмөр, сүнслэг бэлтгэлийн эцэст ариун сүм онцгойлон адислагдахад иудейчүүдэд ямар санагдсаныг тэмдэглэ.

Суралцагчдыг Езра дахь хүмүүсийн цэдгийг үргэлжлүүлэн судлах үед тэднийг дараах үнэний нотолгоог олж харахад урь. Бид ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхэд бэлтгэх үед Тэрээр биднийг баяр баяслаар адислах болно. Та энэхүү үнэнийг самбар дээр бичиж болно.

Өсвөр үеийн хүүхдийн амьдралд энэ үнэн ямархуу харагдаж болохыг ойлгоход суралцагчдад тусал. Үүнийг хийх нэг арга зам бол нэг нь ариун сүмд ордог, нөгөө нь ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхэд бэлтгэдэг өсвөр үеийн хоёр хүүхдийн тухай товч тайлбарлахад тэднийг урих явдал юм.

Та дараах асуултыг асуухаасаа өмнө, ариун сүмд бэлтгэж эсвэл оролцож байсан туршлагынх нь талаар тунгаан бодоход суралцагчдыг урьж болно.

  • Ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэх нь бидэнд хэрхэн баяр баяслыг авчирдаг вэ?

Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэх нь хэрхэн баяр баясгалан авчирдаг тухай жишээг суралцагчдад үзүүлэхийн тулд Далын ахлагч Кэвин Р.Данканы туршлага бүхий byui.edu/devotionals дээрх “Hearts, Love, and the Temple” видеог цагийн код 21:46-аас 24:05 хүртэл үзүүлэхийг бодож үз.

Видеог үзүүлсний дараа та суралцагчдыг ариун сүмийг шүтэн биширснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах бидний харилцаа хэрхэн хүчирхэгжиж болох талаар хуваалцахад урьж болно.

Ариун сүмд ороход бэлтгэх нь

Дараах мэдэгдэл нь суралцагчдад Иерусалимд сүм барьж буй иудейчүүдийн талаар суралцах явцаас ариун сүмд шүтэн бишрэхэд бэлтгэх өөрсдийн бэлтгэл рүү шилжихэд туслах болно. Суралцагчид энэ мэдэгдлийг судартаа Езра 6:15–16-ийн хажууд бичиж эсвэл холбож болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Зарим талаараа ариун сүм барих нь ариун сүмд орох хүмүүсийг бэлтгэхээс илүү амархан байдаг. (“Хаалтын үг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139)

Ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхэд бэлтгэснээс ариун сүм барих нь яагаад илүү амархан байж болох талаарх шалтгаануудыг хуваалцахад суралцагчдыг урь.

Бид Иерусалимд ариун сүмийг дахин барьж буй иудейчүүдийн туршлагыг судалснаар ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхэд бэлтгэх талаар суралцаж чадна.

семинарын шигтгээ зурагДараах тараах материал нь ариун сүм барих гэсэн иудейчүүдийн хичээл зүтгэлийг ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэх бидний бэлтгэлтэй харьцуулснаар Езрагийн номоос өөрсдийн амьдралд илүү хамааралтай байдлыг олж харахад нь суралцагчдад тусалж чадна.

Суралцагчид жижиг бүлгүүдэд хуваарилагдан, тараах материалыг бөглөж болно. Үүнийг хийхийн тулд бүлгийн гишүүн бүр тараах материалын нэг эсвэл хоёр хэсгийг хийж болно. Дараа нь тэд сурч мэдсэн зүйлээ бүлгийнхээ гишүүдтэй хуваалцаж болно.

Үүнээс гадна, тараах материалыг хайчилж аваад, ангид тараан тавьж болно. Суралцагчид бүлэг бүлгээрээ анги дотуур тойрон явж, тараах материалын хэсгийг бөглөж, судлах тэмдэглэлийнхээ асуултуудад хариулж болно.

Суралцагчдыг тараах материалыг бөглөсний дараа өөрсдөд нь төрсөн санаа бодлын талаар ярилцах цаг гаргаж өгөхөд анхаар.

Дараах асуултуудыг үзүүлж болно. Самбар дээр “1,” “2,” “3” гэсэн гурван багана гарга. Суралцагчдыг хариулмаар байгаа асуултын дугаартай багана доор өөрсдийн нэрийг бичихэд урь. Багана бүрээс ангийнхантайгаа хариултаа хуваалцахад бэлэн байгаа суралцагчдыг хариултаа хуваалцахад урь.

  1. Их Эзэний өргөөнд ороход бэлтгэх нь ариун сүмд орохдоо баяр баясгаланг мэдрэхэд бидэнд хэрхэн тусалж чадна гэж та бодож байна вэ?

  2. Их Эзэн таныг ариун сүмд ороход хэрхэн баяр баяслаар адисалсан бэ?

  3. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд ариун өргөөнд нь ороход бэлтгэхэд түлхэц болох талаар та юу мэдэх вэ?

Ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхэд өөрсдийгөө бэлтгэх үедээ Түүнээс хүлээж авдаг баяр баясгалангийн талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.