“2 Шастир 14–16: ‘Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“2 Шастир 14–16: ‘Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
2 Шастир 14–20; 26; 30: 90-р хичээл
2 Шастир 14–16
“Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно”
Зарим хүн бүх зүйл сайхан байгаа үед л Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг эрэлхийлдэг байж болох юм. Зарим нь зөвхөн хүнд хэцүү үедээ Тэднээс тусламж гуйдаг байж магад. Бид Иудагийн хаан Асагийн адил амар тайван, хэцүү цаг үеийн алинд нь ч Их Эзэнийг эрэлхийлж чадна. Энэ хичээл нь Их Эзэнийг эрэлхийлэх төлөвлөгөө гаргахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэнийг амьдралдаа эрэлхийлж болох арга замуудыг жагсаахад суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Олохоор эрэлхийлэх
Алдсан зүйлсээ хэрхэн хайдгаа бодоход суралцагчдыг урьснаар хичээлээ эхлүүл. Та харандаа, чухал гэрийн даалгавар, гар утас, хайртай хүнээсээ авсан бэлэг гэх мэт үнэ цэнийн хувьд өөр хэд хэдэн зүйлийг жагсааж бичих юм уу үзүүлж болно. Хэрэв эдгээр зүйлийг алдсан бол олохын тулд тэд ямар хүчин чармайлт гаргахыг суралцагчдаас асуу.
-
Хайж буй зүйлээсээ шалтгаалаад аливаа зүйлийг олох оролдлого яагаад өөр өөр байдаг вэ?
Самбарын дээд талд Их Эзэнийг эрэлхийл гэж бич.
-
Их Эзэнийг эрэлхийл гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ?
Хэрэв суралцагчид хариулж чадахгүй байвал та тэднээс хэрхэн хэн нэгэнтэй танилцаж, сайн харилцаатай болдог талаар асууж болно. Дараа нь хэрхэн Их Эзэнийг таньж мэдэн, Түүнтэй харилцах харилцаагаа хөгжүүлэхийг эрэлхийлж болохыг тэднээс асуу. Та өнөөдөр тэдний судлах шүлгүүдэд (2 Шастир 14:4; 15:2, 12; 6:12) ашигласан эрэлхийлэх гэсэн үгийг еврей хэлээр дарааш гэдэг бөгөөд энэ нь хайх, асуух, очих, мөрдөх, зөвлөлдөх, эсвэл хэрэгжүүлэх гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Их Эзэнийг эрэлхийлэхийн тулд та нар эсвэл та нарын мэддэг хүмүүс юу хийсэн бэ?
-
Та нар Их Эзэнийг эрэлхийлэхийн тулд хэр их хүчин чармайлт гаргадаг вэ?
Та нар өнөөдөр энэ хичээлийг судалж байхдаа Их Эзэнийг эрэлхийлэх арга замуудыг олж мэдээрэй. Ариун Сүнснээс ирэх аливаа бодол, мэдрэмжүүдийг бич.
Их Эзэнийг эрэлхийлэх жишээ
Дараах догол мөрийг хуваалцах эсвэл хураангуйлан дүгнэх талаар бодож үз.
Шастир, Хаадын ном хоёрт бараг нэг цаг үеийн тухай өгүүлдэг. 2 Шастир 14–16, 1 Хаад 15-аас бид Иудагийн гурав дахь хаан Асагийн түүхийг уншдаг.
Та дараагийн үйл ажиллагаанд суралцагчдад туслахын тулд самбарт дараах хүснэгтийг буулга. Суралцагчид мөн хүснэгтийг судлах тэмдэглэлдээ зурж болно.
|
Аса болон түүний хүмүүс Их Эзэнийг хэрхэн эрэлхийлсэн бэ? |
Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ? |
|---|---|
Аса болон түүний хүмүүс Их Эзэнийг хэрхэн эрэлхийлсэн бэ? | Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ? |
Суралцагчдыг дөрвөн өөр бүлэгт хуваа. Бүлэг бүрээс дараах шүлгүүдийн өөр өөр багцыг уншихыг хүс. Бүлэг бүрээс нэг суралцагч гарч ирэн, сурсан зүйлээ самбарт бичиж болно.
Хэрэв 2 Шастир 14:3 дахь “модон шон” гэдгийг суралцагчдад ойлгуулах хэрэгтэй бол энэ нь хүмүүсийн хуурамч бурхдыг шүтэн биширдэг газар байсныг тайлбарла.
Дараах багц шүлгүүдийн нэгийг уншаад, Аса болон түүний хүмүүс юу хийснийг мөн Бурхан тэднийг хэрхэн адисалсныг олж мэд.
-
2 Шастир 14:3–7. Амар тайван цаг үед
-
2 Шастир 14:9–13. Етиопчуудыг дайрах үед
-
2 Шастир 15:1–9. Амар тайван цаг үед
-
2 Шастир 15:10–12, 15. Амар тайван цаг үед
Судалсан зүйлээсээ үнэнийг тодорхойлоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултыг тавь. Суралцагчдыг хуваалцах үед тэдний хариултыг самбар дээрх хүснэгтэд нэм.
-
Та нар Аса болон түүний хүмүүст тохиолдсон үйл явдлаас юу сурч мэдсэн бэ?
Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, дараахтай адил үнэнийг тодорхойлоход нь тусал.
-
Чин зүрхнээсээ Их Эзэнийг хүсэмжлэн эрэлхийлсэн учир Тэр надад амралтыг өгөв (2 Шастир 14:7; 15:15)
-
Хэрэв би Их Эзэнийг эрэлхийлбэл Түүнийг олно (2 Шастир 15:2)
Суралцагчдыг хуваалцаж байх хооронд зарим үг, хэллэг ямар утгатайг бодоход нь туслахын тулд нэмж тодруулах асуултуудыг тавь. Жишээлбэл: Та “Их Эзэнийг олно гэдгийг юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?” эсвэл “Их Эзэний бидэнд өгөх амралт ямар байх вэ?” хэмээн асууж болно.
Эдгээр болон бусад асуултад туслах сургаалуудыг Нэмэлт эх сурвалж хэсгээс үзнэ үү.
Их Эзэнийг эрэлхийлэх ба олох
Асагийн амьдрал болон өөрсдийн амьдралын хоорондын уялдаа холбоог олж харахад нь суралцагчдад тусал. Та самбарт байгаа хүснэгтийн зүүн баганыг Би Их Эзэнийг хэрхэн эрэлхийлэх вэ?, баруун баганыг Их Эзэн намайг хэрхэн адислах вэ? гэж өөрчлөн гарчиглаж болох юм. Дараа нь суралцагчдыг дараахыг бүлгээр юм уу бие даан гүйцэтгэхэд урь.
Зүүн талын баганад Аса, түүний хүмүүсийн хийсэн зүйлээс гадна Их Эзэнийг эрэлхийлэх арга замуудын жагсаалтаа нэмж бич. Эдгээр арга замыг та нарын туршлагаас болон судрууд эсвэл Сүмийн түүх дээрх жишээнээс эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үгээс авсан байж болно.
Суралцагчид самбар дээрх зүүн талын баганад жишээнүүдээ нэмэх боломжтой.
Хэрэв дараах үйл ажиллагаанууд Их Эзэнийг эрэлхийлэх утга учир бүхий арга замуудыг тодорхойлоход суралцагчдад тусална гэж үзвэл аль нэгийг нь эсвэл хоёуланг гүйцэтгэж болно.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022) товхимлын үндсэн хэсэг бүрийн “Урилга” хэсэгт суралцагчдын анхаарлыг хандуул. “Есүс Христ танд туслах болно,” “Бурханаа хайрла, хөршөө хайрла” гэх мэт үндсэн хэсгүүд орно.
-
“Их Эзэнд зориулан цаг гарга” видеог цагийн код 1:00-ээс 3:29 хүртэл үзнэ үү (ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой). Суралцагчдыг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг сонсож байх үеэр Их Эзэнийг эрэлхийлж болох арга замуудыг тодорхойлоход урь.
Та саяхан хуваалцсан зүйлээ үйлдэхийг хичээх явцад тулгарч болох саад бэрхшээлийн талаар бодоход нь суралцагчдад тусалж болно. Үүний тулд та дараах асуултуудыг тавих талаар бодож үз.
-
Их Эзэнийг эрэлхийлэхэд бидэнд юу саад болж болох вэ?
-
Саад тулгарсан ч Их Эзэнийг эрэлхийлэхэд юу танд тусалдаг вэ?
2 Шастир 15:2-т цэдэглэсэн “Тэрээр та нарт олдоно” гэсэн хэллэгийг онцлон тэмдэглэхэд тэднийг урь. Их Эзэнийг олох арга замуудын талаар бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултыг тавь.
-
Их Эзэн Өөрийг нь эрэлхийлсний төлөө таныг болон таны таньдаг хэн нэгнийг хэрхэн адисалсан бэ?
Суралцагчдыг хуваалцсаны дараа, бодол санаагаа хүснэгтийн баруун гар талын баганад бичихэд урамшуул. Та суралцагчдын хуваалцсан адислал Түүнийг олсны нотолгоо байж болох юм гэдгийг гэрчилж болно.
Төлөвлөгөө гаргах
Хичээлийн үеэр мэдэрсэн эсвэл сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд нь суралцагчдад тусал. Үүний тулд хичээлийн туршид Сүнснээс хүлээн авсан байж болох мэдрэмж сэтгэгдлээ бодож үзэхэд тэднийг уриал. Түүнчлэн 87-р хичээлээр суралцагчид Их Эзэнд илүү их ойртох арга зам болгон судар судлах тал дээр тавьсан зорилгоо эргэн харсан. Хэрэв тустай гэж үзвэл, тэд зорилгодоо хэрхэн хүрч байгаагаа дүгнэж, энэ төлөвлөгөөнд зорилгоо ашиглах эсэхээ шийдэж болно.
Их Эзэнийг эрэлхийлэхийн тулд хийх нэг зүйлээ сонго. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул. Амьдралдаа энэ үйлдлийг хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлө.
-
Яагаад энэ үйлдэл нь Их Эзэнийг амьдралдаа илүү ихийг олоход танд тусална гэж бодож байна вэ?
-
Ийн үйлдэхийг хичээх үед та нарт ямар ямар бэрхшээл тулгарч болох вэ?
-
Эдгээр бэрхшээлийг үл харгалзан ямар тодорхой алхмын дагуу та нар үйлдэж болох вэ?
Их Эзэнийг эрэлхийлснээр ирэх адислалуудын тухай өөрийн гэрчлэлийг хуваалцан хичээлээ дуусга.