Семинар
Естер, 2-р хэсэг: “Хэрэв би үхэх ёстой бол үхнэ”


“Естер, 2-р хэсэг: ‘Хэрэв би үхэх ёстой бол үхнэ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Естер, 2-р хэсэг: ‘Хэрэв би үхэх ёстой бол үхнэ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Естер: 95-р хичээл

Естер, 2-р хэсэг

“Хэрэв би үхэх ёстой бол үхнэ”

Screenshot from the video Esthers Courage

Есүс Христийн дагалдагчдын хувьд бид өөр өөр нөхцөл байдалд байж болох ч бүгдэд маань зоригтой байх хэрэгтэй үе гарна. Естер ард түмнээ аврахын тулд үхэлтэй нүүр тулж магадгүй байсан ч Их Эзэнд найдан зориг гаргасан. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний хүслийг биелүүлэхийн тулд зоригтой үйлдэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Таньдаг хэн нэгэн нь Их Эзэний хүслийг биелүүлэх зоригоо харуулсан жишээг хуваалцахад суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зоригтой байх дуудлага

Дараах түүх шиг зоригтой байдлыг харуулсан хэн нэгний туршлагаас хуваалцан, хичээлээ эхлэх талаар бодож үз.

Ерөнхийлөгч Томас С.Монсон дараах түүхийг хуваалцсан.

16:18
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Би Дэлхийн II дайнд Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт алба хааж байхдаа эрэлхэг гавьяа, баатарлаг явдал, эр зоригийн үлгэр жишээнүүдийг харж байсан. Хэзээ ч мартагдамгүй нэгэн тохиолдол бол манай Сүмийн гишүүн биш, залбирахдаа санаа зовдоггүй, 18 настай нэгэн цэргийн чимээгүй зориг юм. Заримдаа танхай этгээдүүд тохуурхаж, үл итгэгчид шоолдог байсан ч хорооны 250 эрэгтэйгээс орой бүр орныхоо дэргэд өвдөг сөгддөг ганц хүн бол тэр цэрэг байсан. Тэрээр толгойгоо бөхийлгөн, Бурханд хандан залбирдаг байв. Тэр үүнд хэзээ ч эргэлзэж байгаагүй юм. Тэр хэзээ ч шантарч байгаагүй. Тэр зоригтой байсан. (“Хүчтэй бөгөөд зоригтой бай,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87)

  • Зориг гэдэг үгийг сонсоод та хэнийг боддог вэ?

  • Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн зориг гаргах хэрэгтэй ямар ямар нөхцөл байдал байж болох вэ?

Тэнгэрлэг Эцэг таныг илүү их зориг гаргаасай хэмээн хүсэж болох сургууль, гэр орон эсвэл найзуудтайгаа холбоотой тодорхой нэг нөхцөл байдлыг тунгаан бод. Уг нөхцөл байдлыг судлах тэмдэглэл дээрээ бич.

Естерийн түүхийн үлдсэн хэсгийг судлахдаа уг нөхцөл байдлыг зоригтойгоор даван туулахад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд хэрхэн тусалж чадахыг мэдэхэд тань туслах Ариун Сүнсийг урь.

Естерийн зориг

Mormon Messages: Having Courage & Trusting the Lord: Stand Up for What You Believe In

Суралцагчдад Естерийн түүхийн талаар санаж байгаа зүйлээ хуваалцахад туслахын тулд Естерийн зургийг болон дараах нэрсийг үзүүлэх талаар бодож үз. Хүн тус бүрийн талаар юу санаж байгаагаа хуваалцахад суралцагчдыг урь.

Естер

Мордехаи

Ахашверош хаан

Хаман

Эсвэл та “For Such a Time as This” видеог 5:12-оос 9:41 хүртэл үзүүлж болно. Энэ видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэж болно.

13:44

Суралцагчдын орхигдуулсан байж болох аливаа чухал мэдээллийг нэмж оруулахын тулд дараах хураангуйллыг ашиглаж болно.

Естер Персийн хаан Ахашверошийн хатан болсон. Естерийн асран хамгаалагч Мордехаи хааны ахлах үйлчлэгч Хаманд мэхийн ёслохоос татгалзав. Хаман уурлан хилэгнэж, хаант улсын иудейчүүдийг бүгдийг нь устгахаар хаанаас зөвшөөрөл авчээ. Мордехай хаанаас тусламж эрэхийг Естерээс хүсэхдээ, магадгүй Бурхан түүнийг “энэ цагийн төлөө” (Естер 4:14) энэ байр сууринд тавьсан байж болох юм гэж хэлжээ.

Хэрэв суралцагчдад дараах асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол та тэднийг Естер 4:10–11-ийг уншихад урьж болно.

  • Хаанд хандахын тулд зоригтой байх хэрэгтэйн учир юу вэ?

Естер 4:15–17-г уншаад, хаанд хүсэлт гаргахаар бэлтгэж байхдаа Естер хэрхэн зориг гаргасан тухай олж мэд.

Мөн “For Such a Time as This” видеоны үлдсэн хэсгийг цагийн код 11:10-аас 13:44 хүртэл үзүүлж болно.

13:44

Та дараах асуултуудын талаар ярилцахдаа суралцагчдын сэтгэгдлийг бататгах нь суралцагчдын цаашид хичээлд оролцох хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд тустай гэдгийг санах нь зүйтэй байж болно.

  • Естерийн юу таны анхаарлыг илүү их татаж байна вэ?

  • Бид 22-р шүлгээс хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарах үед бидэнд тусалж болох юуг мэдэж авч болох вэ?

    Утга учиртай зарчмуудыг хуваалцсаных нь төлөө суралцагчдад талархал илэрхийл. Хэрэв аль хэдийн дурдаагүй байгаа бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдах үед тэд намайг зоригжуулах болно гэсэн зарчмыг тодорхойлоход нь та тэдэнд тусалж болно.

  • Естер Их Эзэнд найдсан гэх ямар нотолгоог та харж байна вэ? Энэ нь түүнд хэрхэн тусалсан байж болох вэ?

Зоригтой үйлдэл

Дараах судрын хэсгүүд нь Их Эзэн Естерийг хэрхэн зоригоор адисалсаар байсныг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүд болгон хуваарил. Бүлэг эсвэл хамтрал тус бүрд дараах судрын хэсгүүдээс нэгийг оноож өг. Эсвэл нэг бүлгийн суралцагч тус бүр нэг хэсгийг судалж, бие биетэйгээ хуваалцахад бэлтгэж болно.

Судрын дараах хэсгүүдээс нэгийг судалж, Естер хэрхэн зориг гаргасныг олж мэд.

  1. Eстер 5:1–4. Естер хаанд дөхөн очив.

  2. Eстер 7:1–4. Естер, хаан, Хаман нар хаалттай найр хийжээ.

  3. Eстер 8:3–6. Естер иудейчүүдийг алах зарлигийнх нь талаар хаантай ярилцав.

Дараа нь дараах асуултуудын талаар ярилц.

  • Естерийн үйлдлүүд хэрхэн эр зоригийн илэрхийлэл болсон бэ?

  • Естерийн хийсэн сонголтыг хийхийн тулд хүн Бурханы талаар юу мэдэх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?

    Хуваалцах хүсэлтэй суралцагчдыг ярилцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

    семинарын шигтгээ зураг Суралцагчдад Есүс Христийг суралцах төвөө болгоход туслах нь Түүнийг гэрчлэхэд Ариун Сүнсийг урьдаг. Энэ нь илүү хувийн, хүчирхэг суралцах туршлагатай болоход нь суралцагчдад тусалж чадна. Үүнийг хийх нэг арга бол Естерийн түүхийг Есүс Христийн амьдрал, үлгэр жишээтэй холбох явдал юм.

    (Сурч байгаа зүйлээ Есүс Христийн амьдрал, үлгэр жишээтэй холбоход нь суралцагчдад туслах нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар [2022], 5-р хуудсан дахь “Есүс Христийн үлгэр жишээг онцол” хэсгээс үзнэ үү.)

    Есүс Христийн зургийг самбар дээр тавьж үзүүл. Дараах асуултуудын аль нэгийг эсвэл хоёуланг нь асуу.

  • Естер танд Аврагчийг хэрхэн сануулдаг вэ?

  • Өөрийн зоригыг харуулсан Аврагчийн амьдралын ямар ямар жишээ байдаг вэ?

    Хувийн туршлагаасаа хуваалцахад нь суралцагчдыг бэлтгэхийн тулд ChurchofJesusChrist.org дээрх “Having Courage and Trusting the Lord” (3:18) зэрэг видеог суралцагчдад үзүүлэх талаар бодож үз.

    3:18
  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн хэзээ Их Эзэнд найдаж, эр зоригоор адислагдсан бэ?

Миний хувийн зоригтой үйлдэл

Дараах зөвлөмжүүд нь Естерийн түүхээс сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.

Хичээлийн эхэнд бодсон нөхцөл байдлынхаа талаар эргэцүүлэн бод. Хэрхэн зориг гаргаж, тухайн нөхцөл байдалд Их Эзэнд найдах талаар тунгаан бодохдоо Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Естер 4:16-г дахин уншаад, “… хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” гэсэн мэдэгдлийг онцлон тэмдэглэ.

Суралцагчид 16-р шүлэг дэх мэдэгдлийг онцлон тэмдэглэхдээ хүсвэл үүнийг зурж тэмдэглэж эсвэл тодруулж болно. Дараа нь доорх өдөөлтүүдийг ашиглан, уг өгүүлбэрийг судлах тэмдэглэл дээрээ дахин бичихэд тэднийг урих талаар бодож үз.

Зоригтой байж, нөхцөл байдлынхаа талаар Их Эзэнд найдах амлалтаа тусгахын тулд энэ мэдэгдлийг өөрчлөн бич. Үүнийг хийхэд тань туслах дараах зааврыг бөглөнө үү.

  • Би (зоригийг харуулахын тулд та нарын хиймээр байгаа үйлдэл) болно. Хэрэв (боломжтой үр дагавар) байвал би (Их Эзэнд найдахын тулд та нарын хийх зүйл).

Дараахтай төстэй жишээг өгөх нь тустай байж магадгүй юм.

Тэнгэрлэг Эцэг таныг найзуудтайгаа бүдүүлэг, гомдмоор үг хэллэг хэрэглэхээ болих зоригтой байгаасай хэмээн хүсдэг гэж төсөөл. Та Естер 4:16-г өөрчилж ингэж хэлж болно: “Тиймээс би хошигнож байсан ч дахин муу үг хэрэглэхгүй. Хэрэв найз нар маань намайг шоолох юм уу дооглох юм бол би үргэлжлүүлэн хичээх хүч чадлын төлөө залбирах болно.”

Бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь. Хэрэв цаг гарвал суралцагчид хуваалцсан нөхцөл байдлынхаа талаар бие биедээ зөвлөгөө өгч болно.

Их Эзэний эр зоригийн үлгэр жишээг гэрчил. Их Эзэний хүслийг биелүүлэхийн тулд найдлагаа тавих үед сорилт бэрхшээлээ зоригтой даван туулах чадварт нь итгэдэг гэдгээ суралцагчдадаа илэрхийл.