Семинар
Естер: тойм


“Естер: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Естер: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Естер

Естер

Тойм

Персүүд Вавилоны эзэнт гүрнийг эзэлсний дараа зарим иудей хүнийг Иерусалим руу буцахыг зөвшөөрчээ. Бусад иудей хүн Персэд үлдэв. Ахашверош хааны үед Естер гэдэг иудей эмэгтэйг хатан болгон сонгожээ. Естер иудей хүн гэдгээ хаанд хэлээгүй. Хааны зөвлөхүүдийн нэг Хаман гэгч хүн хаант улс дахь иудейчүүдийг бүгдийг нь алах төлөвлөгөө боловсруулжээ. Естер зориг гаргаж, амь насаараа дэнчин тавин хааны өмнө очиж, Хаманы хорон санааг илчилж, ард түмнээ аварсан юм.

семинарын шигтгээ зурагЕсүс Христийн үлгэр жишээг онцол. Бид Аврагчийн сайн мэдээний дагуу амьдрахыг хичээхдээ зарчмуудыг зүгээр нэг дагаж байгаа биш юм; бид Есүс Христийг дагаж байгаа юм. Тэр бол бүх сайн мэдээний зарчмын төгс үлгэр жишээ билээ. Бид Аврагчийн төгс жишээн дээр анхаарлаа төвлөрүүлснээр Есүс Христийн тухай гэрчилж, суралцагчдыг тань Түүнийг дагахад нь сүнслэгээр нөлөөлөх боломжийг Ариун Сүнсэнд олгодог. Илүү ихийг мэдэхийн хүсвэл “Есүс Христийн үлгэр жишээг онцол” (Аврагчийн арга барилаар заах нь, 6) хэсгийг үзнэ үү. Үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг 95-р хичээл: “Естер, 2-р хэсэг”-ээс олж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд бэлтгэх шаардлагатай зүйлсийн санаануудыг багшид өгнө.

Естер, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг биднийг хэрхэн Өөрийнх нь ажлыг гүйцэлдүүлэхэд туслах нөхцөл байдалд тавьдгийг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг өөрсдөөр нь дамжуулан энэ семинарын ангид эсвэл тэдний тойрог, салбар, сургууль, хот, гэр бүлд Өөрийн ажлыг хэрхэн гүйцэлдүүлж болох талаар залбирч, тунгаан бодохыг суралцагчдаас хүсэх талаар бодож үз.

  • Видео:Pray for Eyes to See as He Sees” (6:26) цагийн код 2:23-аас 4:54 хүртэл; “Залбирлын хариу” (12:39) цагийн код 2:16-аас 4:32 хүртэл

  • Үзүүлэх материал: Шатрын хөлөг болон дүрсүүд, эсвэл шатрын хөлгийн зураг

Естер, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Их Эзэний хүслийг биелүүлэхийн тулд зоригтой үйлдэхэд нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Таньдаг хэн нэгэн нь Их Эзэний хүслийг биелүүлэх зоригоо харуулсан жишээг хуваалцахад суралцагчдыг урь.

  • Видео:Хүчтэй бөгөөд зоригтой бай” (16:18) цагийн код 5:29-өөс 6:22 хүртэл; “ Энэ цагийн төлөө ч юм бил үү” (13:44) цагийн код 5:12-оос 9:41 хүртэл мөн 11:10-аас 13:44 хүртэл; “Зориг” (3:18)

  • Үзүүлэх материал: Есүс Христийн зураг; Эстерийн зураг

Суралцахуйгаа үнэлэх нь 6

Хичээлийн зорилго: 1 Хаад 17–Естер-ийг судлахдаа өөрсдийн тавьсан зорилго, олж авсан өсөлт хөгжлийн талаар эргэцүүлэн бодоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Хуучин Гэрээг судалснаар өөрсдөд нь чухал ач холбогдолтой судрын хэсгийг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь. Энэ хэсэг тэдэнд Есүс Христийг дагахад хэрхэн тусалдаг талаар бодохыг тэднээс хүс.

  • Үзүүлэх материал: Зорилгоо үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслах зорилгоор ашигласан график.