“2 Хаад 5: Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“2 Хаад 5: Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
2 Хаад 2–7: 84-р хичээл
2 Хаад 5
Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс
Заримдаа бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хий хэмээн урьдаг өчүүхэн зүйлсийг хийж гүйцэтгэхийн сүнслэг үнэ цэнийг олж харахгүй байж болох юм. 2 Хаад 5-д Сирийн ахмад Нааман Иордан голд долоон удаа өөрийгөө угаа гэсэн бошиглогчийн энгийн зөвлөгөөг дагасан учир Их Эзэн уяман өвчнийг нь эдгээдэг. Энэ хичээл нь Их Эзэний биднээс хийхийг хүсдэг өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг дуулгавартай дагахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Алма 37:6–7-г уншаад, өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн талаар юу сурч болохыг бодуул. Эсвэл амьдралд нь том өөрчлөлтийг авчирдаг буюу Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд нь нөлөөлдөг өчүүхэн зүйлд анхаарлаа хандуулахад суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дуслын усалгаа
Дуслын усалгаа хэрхэн ажилладгийг харуулахын тулд дараахтай адил зураг эсвэл ургамлыг ангид авчир. Дараагийн догол мөрөн дэх мэдээлэл үүнийг тайлбарлахад танд тусална.
Дуслын усалгаа нь ургамлыг услахад ашигладаг арга юм. Дуслын усалгаа нь бага хэмжээний усыг хөрсөнд аажим дусааж шингээдгээрээ үе үе их хэмжээний ус ашигладаг усалгааны бусад хэлбэрээс ялгаатай. Усыг тогтмол дуслуулах нь ургамалд хамгийн хэрэгтэй газарт хөрсийг нь чийглэг байлгаж өгдөг.
Дараах асуултын хариултыг ярилцахын тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа.
-
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх бидний сүнслэг байдлын хөгжил дэвшилд дуслын усалгааны зарчмууд ямар арга замаар хэрэгжиж болох вэ?
Ярилцсан зүйлээ хуваалцахад хэд хэдэн бүлгийг урь. Дараа нь доорх өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүлээд, энэ нь амьдралд нь хэр таарч байгааг бодоход суралцагчдыг урих талаар бодож үз.
Есүс Христийн шавийн хувьд гаргаж байгаа жижиг хүчин чармайлтуудаа болон гарч буй үр дүнгийнхээ талаар хэсэг зуур эргэцүүлэн бод. Дараа нь энэ мэдэгдэл та нарын хувьд хэр үнэн зөвийг тунгаан бодоорой.
-
Хийдэг эсвэл хийдэггүй өчүүхэн бөгөөд энгийн зүйлс маань миний амьдралд болон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд минь хэрхэн нөлөөлдгийг би таньж мэддэг.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд хийж болох өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн талаар Ариун Сүнснээс ирэх бодол, мэдрэмжийг хүлээн авахад бэлэн байхад суралцагчдыг урь.
Нааман уяман өвчнөө эдгээв
Их Эзэний зарлигласан өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийх талаар хүчирхэг сургамж авсан Сирийн ахмад Нааманы түүх 2 Хаад 5-д гардаг.
2 Хаад 5:1-ийг уншаад, Нааманы тухай мэдэж авч болох бүх зүйлийг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Та уяман өвчин гэдэг нь аймшигтай арьсны өвчин байсан гэдгийг тайлбарла. Энэ нь Нааманыг зэрэмдэг шархтай болгож, аминд нь хүрч ч болох байсан.
Суралцагчдад дараах шүлгүүдийг зүгээр уншуулахын оронд та ангиа гурван хэсэгт хуваагаад, “Сири,” “Елишагийн гэр,” “Иордан гол” гэж нэрлэж болно. Заасан газруудад дагалдах шүлгийг чанга уншиж, дараах хүмүүсийг төлөөлөх дөрвөн суралцагчийг сайн дураараа гарч ирэхэд урь. Нааман болон түүний зарцыг төлөөлж буй суралцагчид нэг газраас нөгөө рүү явж, харин бяцхан охин, Елишагийн элч хоёр байрандаа үлдэж болно.
-
Сири: Бяцхан охин 2–4-р шүлгийг уншина
-
Елишагийн гэр: Елишагийн элч 9–10-р шүлгийг уншина
-
Елишагийн гэр: Нааман 11–12-р шүлгийг уншина
-
Иордан гол: Нааманы зарц 13–14-р шүлгийг уншина
2 Хаад 5:2–4, 9–14-ийг уншаад, Бурханы бошиглогч Елиша Нааманд уяман өвчнөө эдгээхийн тулд юу хий гэж хэлснийг олж мэд.
-
Нааманд тохиолдсон үйл явдлаас өнөөгийн өсвөр насныхан ямар чухал сургамж авч болох вэ?
Их Эзэний өчүүхэн бөгөөд энгийн урилгад дуулгавартай байх нь агуу адислалуудыг авчирна зэрэг үнэнийг суралцагчид хэлж магад. Та нар энэ үнэнийг судартаа, 2 Хаад 5:13–14-ийн хажууд тайлбар болгон бичиж, эдгээр шүлэг дэх энэ үнэнийг заадаг үг хэллэгийг тэмдэглэхэд тэднийг урьж болно. Судар дээрээ тэмдэглэх нь сурсан үнэнүүдээ санахад суралцагчдад тусална. Та мөн суралцагчдыг Алма 37:6–7-г уншаад, эдгээр шүлгийг 2 Хаад 5:13–14-тэй холбох юм уу холбогдох эшлэл болгоход суралцагчдыг урьж болно.
Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс
Дараах үйл ажиллагаа нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднээс хийхийг хүссэн өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг тодорхойлон, тэдгээрийг хийснээр хэрхэн адислагдах талаар ярилцахад суралцагчдад туслах зорилготой.
Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд цаас, хайч өгөх нь энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгэх нэг арга зам юм. Гурван том усны дусал зураад, хайчлахад бүлэг бүрийг урь. Доорх 1-р алхмын хувьд, бүлгүүд Их Эзэний биднийг хийхэд урьсан өөр өөр өчүүхэн бөгөөд энгийн зүйлийг дусал бүр дээр бичээд самбарт байрлуулна.
-
Их Эзэний биднээс хийхийг хүссэн, агуу адислалууд руу хөтлөх өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн жагсаалтыг гарга.
Хэрэв шаардлагатай бол, дараах мэдэгдэл нь Их Эзэний биднээс хийхийг хүссэн өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг мөн тэдгээрийг хийснээр адислагдах арга замуудыг тодорхойлоход бүлгүүдэд тусална.
Их Эзэний биднийг хийхэд урьсан өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн зарим жишээг Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хуваалцжээ.
17:36Бидэнд заасанчлан, судар судлахуйг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг хэмээн тооцно уу. Эсвэл итгэлтэй хожмын үеийн гэгээнтний хувьд хувийн болон өвдөг сөгдөн залбирах гэр бүлийн залбирлыг тогтмол хийх ёстой зүйл гэж үзнэ үү. Түүнчлэн өсвөр үеийнхэнд зориулсан семинар болон залуучуудад зориулсан институтэд суух талаар бодож үз. Хэдийгээр эдгээр нь өчүүхэн бөгөөд энгийн мэт байж болох ч цаг хугацааны явцад хүчтэй сүнслэг түлхэц, өсөлт болох юм. Учир нь эдгээр өчүүхэн бөгөөд энгийн зүйл бүр биднийг гэгээрүүлж, үнэн рүү хөтөлдөг Ариун Сүнсний нөхөрлөлийг урин авчирдаг. (“Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110)
Дараах алхмыг хийж гүйцэтгэхийн өмнө бүлэг бүрийг самбар дээрх бусад бүлгийн тавьсан аль нэг дуслыг сонгоход урь.
-
Энэхүү өчүүхэн бөгөөд энгийн зүйлийг хийвэл бидэнд өгөх тэрхүү Их Эзэний агуу адислалуудыг судруудаас болон бошиглогчдын үгсээс хайж ол.
Сурч мэдсэн зүйлээ хуваалцахад хэд хэдэн бүлгийг урь.
Та энэ хэлэлцүүлгийн хүрээнд өчүүхэн бөгөөд энгийн зүйл хийж байсан тохиолдлоо эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Дараа нь Их Эзэн өөрсдийг нь хэрхэн адисалсан мөн үүний үр дүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа нь хэрхэн хүчирхэгжсэн талаар сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урьж болно.
Өмнөх заавар нь мэдрэмж, туршлага, гэрчлэлээ үгээр илэрхийлэхэд суралцагчдад тусална. Та бас гэрчлэлээ эсвэл Их Эзэний биднээс хүсдэг өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийж байсан туршлагаасаа хуваалцаж болно. Нэмэлт сургалтыг харахыг хүсвэл, Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Гэрчлэлээ тогтмол хуваалцаж, суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул”-ыг үзнэ үү.
Та мөн “Тэр өдрийг Христ дотор тэсэн гар” (ChurchofJesusChrist.org) видеог цагийн код 2:30-аас 4:23 хүртэл үзэж болно. Суралцагчид Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Эйми А.Врайт эгч болон түүний гэр бүл хийсэн өчүүхэн бөгөөд энгийн зүйлсээрээ дамжуулан хэрхэн хүчирхэгжсэнийг тодорхойлж болно.
10:33Мөн та бошиглогчийн хийхэд урьсан өчүүхэн бөгөөд энгийн зүйлд дуулгавартай байснаар Нааманы хүлээн авсан гэрчлэлийн адислалыг олж харахад нь туслахын тулд 2 Хаад 5:15-ыг суралцагчдаар уншуулж болно.
Миний амьдрал дахь өчүүхэн бөгөөд энгийн зүйлс
Их Эзэний тэднээс хийхийг хүссэн өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг дуулгавартай дагах төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслахын тулд дараах зааврыг үзүүл.
Судлах тэмдэглэлдээ дараахад хариул.
-
Их Эзэний та нараас хийхийг хүссэн, аль хэдийн сайн хийж байгаа гэж боддог өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийнхээ талаар бод. Их Эзэний зааврыг дуулгавартай дагах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг тань хүчирхэгжүүлсэн бэ?
-
Их Эзэний та нараас хийхийг хүссэн, илүү сайн хийхээр сүнслэгээр өдөөгдсөн өчүүхэн бөгөөд энгийн зүйлээ сонго. Та нар Их Эзэний урилгыг илүү дуулгавартай дагахын тулд юу хийх вэ? Энэ нь та нарын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
Та эхний асуултад сайн дураараа хариултаа хуваалцахад хэдэн суралцагчийг урьж болно. Сайжрах төлөвлөгөөгөө хэр сайн дагаж байгаагаа эргэж харахад суралцагчдыг урамшуул.