Семинар
2 Хаад 2–7: Тойм


“2 Хаад 2–7: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“2 Хаад 2–7: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

2 Хаад 2–7

2 Хаад 2–7

Тойм

Их Эзэн Елиаг залгамжлан бошиглогч болох хүч, эрх мэдлийг Елишад өгсөн. Их Эзэн түүнчлэн Нааманыг уяман өвчнөөс нь гайхамшигтайгаар эдгээж, Елишаг Сирийн армиас хамгаалахын тулд галын тэрэгнүүдийг илгээв.

семинарын дүрс зурагГэрчлэлээ байнга хуваалц. Мөн суралцагчдаар мэдрэмж, туршлага, гэрчлэлийг нь хуваалцуул. Суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцах үед Ариун Сүнс тэдний хуваалцаж буй зүйлс үнэн гэдгийг өөрсдийнх нь зүрх сэтгэлд төдийгүй бусдад гэрчилдэг. Хэрхэн ийн үйлдэх жишээг 84-р хичээл: “2 Хаад 5”-аас олж болно.

Гэрчлэлээ хуваалцахын хүчний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл (Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагаас “Аврагч заадаг хүмүүстээ гэрчлэлээ хуваалцсан”-ыг үзнэ үү [2022], 19).

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санааг танд өгнө.

2 Хаад 2–4

Хичээлийн зорилго: Их Эзэн Өөрийн дууддаг хүмүүст эрх мэдэл, харин зөв шударгаар үйлчилдэг хүмүүст хүч өгдөг гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагдаар өөрсдийнх нь эсвэл таньдаг хэн нэгнийх нь Сүмийн дуудлагад үйлчилж байсан үеийн тухай бодуул. “Би хэзээ Сүмийн дуудлагаа гүйцэтгэж байхдаа Их Эзэний хүч, эрх мэдлийг хэрхэн гэрчилж байсан бэ?” гэсэн асуултыг тунгаан бодоход суралцагчдыг урь.

  • Зураг: Үүрэгт ажлаа гүйцэтгэх эрх бүхий эмч эсвэл өөр мэргэжлийн хүний зураг

  • Суралцагчдад зориулсан материал: Иордан голын ойролцоох Елиа, Елиша хоёрын зургууд

  • Видео:Jesus Calls Twelve Apostles to Preach and Bless Others” (1:38)

2 Хаад 5

Хичээлийн зорилго: Их Эзэний биднээс хүсдэг өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг дуулгавартай дагахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Алма 37:6–7-г уншаад, өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн талаар юу сурч болохыг бодуул. Эсвэл амьдралд нь том өөрчлөлтийг авчирдаг буюу Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд нь нөлөөлдөг өчүүхэн зүйлд анхаарлаа хандуулахад суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.

  • Үзүүлэх контент: Ургамал эсвэл дуслын усалгаагаар усалж буй ургамлын зураг; ангийн нэг хэсгийг “Сири,” өөр нэгэн хэсгийг “Елишагийн байшин,” бас нэг хэсгийг “Иордан гол” гэж нэрлэн ангид тавих тэмдгүүд; хичээлийн төгсгөлд ашиглах жишээ болон асуултууд

  • Суралцагчдад зориулсан материал: Бүлэг суралцагчид гурван том усны дусал хайчлаад самбарт наахад зориулсан хайч, цаас

  • Видео:Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс” (17:35) цагийн код 4:46-өөс 5:40 хүртэл; “Тэр өдрийг Христ дотор тэсэн гар” (10:33) цагийн код 2:30-аас 4:23 хүртэл

2 Хаад 6

Хичээлийн зорилго: Их Эзэн биднийг тасралтгүй, хурц хараан доороо харж халамжилж байдаг гэдэгт илүү их итгэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Их Эзэн өөрсдийг нь эсвэл тэдний таньдаг хэн нэгнийг адисалж, хамгаалж байсан туршлагаас нь хуваалцуул.

  • Үзүүлэх материал: Суралцагчдад хүснэгтийг бөглөхөд туслах заавар, судрын эшлэл болон ерөнхийлөгч Айрингийн болон Крэг эгчийн мэдэгдэл, хичээлийн төгсгөлд өгөх удирдамж, хэрэгжүүлэх заавар

  • Видео: “Харах нүд” (9:44) цагийн код 0:52-оос 1:27 хүртэл