Өсвөр үеийнхэн
Хавсралт


Хавсралт

Тэнгэрлэг Эцэг тань таныг ариун нандин ёслолуудыг хүлээн авна уу гэж урьж байна. Эдгээр ёслолд таны Бурханд амладаг, Түүний танд амладаг гэрээнүүдийг багтаадаг. Та эдгээр гэрээг баптисм хүртэх, гишүүнээр батлуулах, хишиг хүртэх зэрэгт мөн Их Эзэний өргөөнд одоо төдийгүй үүрд мөнх лацдан холбуулахдаа байгуулдаг. Гэрээ байгуулж, сахих нь танд баяр баясгалан, аз жаргал авчраад зогсохгүй, Бурхантай хамт амьдрах мөнх амьдралдаа баясаж болох Түүний оршихуйд эргэн очиход туслах Түүний хүчинд нэвтрэх боломжийг олгоно.

Эдгээр гэрээг байгуулах үедээ таны Бурханд амласан болон Бурханы танд амласан зүйлсийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Gospel Library-аас Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.5-ыг үзнэ үү.

Дараах асуултуудыг тунгаан бод. Эдгээр асуултыг ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагын үеэр асуудаг хэдий ч ярилцлага хүртэл хүлээх хэрэггүй. Хүссэн үедээ өөрийнхөө сүнслэг байдлыг үнэл.

Залуу эмэгтэйчүүдийн уриа, Аароны санваарын чуулгын уриа, Арван зарлиг зэрэг нь өөрөө өөрийгөө үнэлэхэд мөн тустай байж болох юм.

Өсвөр үеийнхэнд зориулсан Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагын асуултууд

  • Та Бурхан, Мөнхийн Эцэгт; Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?

  • Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?

  • Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?

  • Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу? Та Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу? Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтнийг болон орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?

  • Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгдэг” (Сургаал ба Гэрээнүүд 42:41) хэмээн хэлсэн. Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, зан үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү? Та ариун явдлын хуулийг дагадаг уу?

  • Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай харилцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?

  • Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?

  • Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?

  • Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?

  • Та аравны нэгийн бүрэн төлөгч үү?

  • Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?

  • Наманчлалын нэг хэсэг болох санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?

  • Та өөрийгөө Их Эзэний өргөөнд орж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой гэж үзэж байна уу?

Залуу эмэгтэйчүүдийн уриа

Би тэнгэрлэг эцэг эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай.

Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэл эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг.

Би ямар ч цагт бүх зүйлд хаана ч Бурханы гэрчлэгч болж зогсоно.

Би өргөмжлөлд тэнцэхийг хичээн, наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж, өдөр бүр сайжрахыг эрэлхийлдэг. Би итгэлтэй байж, гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэн, ариун нандин гэрээг байгуулж, сахин, ариун сүмийн ёслол, адислалуудыг хүлээн авна.

Аароны санваарын чуулгын уриа

Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надаар хийлгэх ажил байгаа.

Би гэртээ байхаасаа эхлэн бүхий л зүрх сэтгэл, хүч, оюун хийгээд чадлаараа Бурханыг хайрлан, гэрээнүүдээ сахиж, бусдад үйлчлэхийн тулд Түүний санваарыг ашиглах болно.

Би өдөр бүр үйлчилж, итгэлээ хөгжүүлж, наманчилж, сайжрахыг хичээхийн хэрээр ариун сүмийн адислалуудыг болоод сайн мэдээний төгсөшгүй баяр баясгаланг хүлээн авах боломжтой болно.

Би Есүс Христийн жинхэнэ шавь байснаар хичээнгүй номлогч, эхнэрийнхээ үнэнч хань, гэр бүлдээ хайртай эцэг хүн болоход бэлдэнэ.

Би бүх хүнийг Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урьснаар Аврагчийг эргэн ирэхэд дэлхийг бэлтгэхэд тусална.

Арван зарлиг

  • Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.

  • Өөртөө зориулан шүтээн бас ямар нэг дүрсийг бүү хий.

  • Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосон бүү дурд.

  • Амралтын өдрийг санаж, үүнийг ариунаар сахь.

  • Эцэг эхээ хүндэл.

  • Чи хүн бүү ал.

  • Чи садар самууныг үйлдэх ёсгүй.

  • Чи хулгайлах ёсгүй.

  • Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг зүйл гэрчилж болохгүй.

  • Чи бүү шунахайр.

Гэтлэл 20:3–17-г үзнэ үү.