Өсвөр үеийнхэн
Тэргүүн зөвлөлийн захиас


Тэргүүн зөвлөлийн захиас

Хайрт залуу ах, эгч нар аа,

Бид та нарт хайртай мөн та бүхэнд итгэдэг. Та нар үнэхээр Тэнгэрлэг Эцэгийн сонгогдсон сүнснүүд. Та нарыг энэ цаг үед чухал зүйлсийг гүйцэтгүүлэхээр дэлхий рүү илгээсэн.

Та нар бодож байгаагаасаа илүү хүч чадал, чадавхтай. Мөн та нарыг Аврагчид найдах үед хүч чадал тань илүү нэмэгддэг. Тэр бол “өсвөр үеийнхний хүч чадал” юм.

Энэ хөтөч та нарт мөнх амьдрал өөд хөтлөх гэрээний зам дээрээ үлдэхийг сонгох бат бөх суурийг тавихад туслах болно. Мөн ариун сүмд ариун нандин гэрээнүүдийг байгуулахад бэлтгэх, номлолд үйлчлэхээр бэлтгэх, Есүс Христийг амьдралынхаа турш дагаснаар ирэх баяр баяслыг олоход тусална. Та нар Түүний Сүмд чухал байр суурь эзэлдэг. Есүс Христ та нарын төлөөх Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхэд та нарт тусална.

Бид Бурхан амьдыг мэднэ. Бид та нарыг Бурхантай ариун нандин гэрээ байгуулах, сахих зам буюу гэрээний зам дээрээ чанд зогсоосой хэмээн залбирч байна. Энэ бол Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очиход хөтлөх зам юм. Ийн үйлдсэнээр та нар сайн мэдээг баяр хөөртэй хуваалцах, Бурханы хүүхдүүдийг цуглуулах, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх зэрэгт байнга сайн нөлөө үзүүлэх болно. Есүс Христ бол та нарын хүч чадал гэдгийг бүү мартаарай!

Тэргүүн зөвлөл