Найз
Сайхан мэдээ дуулгах нь
2026 оны 3-р сар


“Сайхан мэдээ дуулгах нь,” Найз, 2026 оны 3-р сар, 36–37

Сайхан мэдээ дуулгах нь

Кенид болсон бодит түүх.

Мангоны мод, сүрлэн дээвэртэй байшингууд, бяцхан хөвгүүнд тавагтай зууш өгч байгаа эмэгтэйг дүрсэлсэн нь

Райан Христийн амилсны баярын нэгэн цэлмэг ням гаргийн өглөө эртлэн сэрээд, гал тогоо руугаа гүйв. Ээжийнх нь дөнгөж хийсэн махамринаас наргил модны самар болон халуун ногооны үнэр ханхалж байлаа. Райан халуун, хөвсгөр, гурвалжин, бөмбөлөгт талхнуудаас нэгийг авч хазав. “Ээж ээ! Өнөөдөр Христийн амилсны баяр! Бид өнөөдөр Есүсийн тухай киног үзэж болох уу?” гэж тэр нүүр дүүрэн инээмсэглэн асуув.

Ээж нь түүн рүү харан инээмсэглээд, “Мэдээж!” гэв.

Райаныг ээжтэйгээ хамт кино үзэхээр суух үед түүний эрэгтэй дүү Лиам гадагшаа гүйн гарчээ.

Зурагт хамт үзээд сууж буй эмэгтэй, хүү хоёрын зураг

Тэд Есүс Христ гайхамшгуудыг үйлдэж, хүмүүст үйлчилж байгааг үзэв. Хүмүүс Есүсийг зовооход Райаны нүдэнд нулимс цийлэгнэлээ.

“Ээж ээ, яагаад тэд Есүст ингэж хандаж байгаа юм бэ?” гэж тэр гунигтайгаар асуув.

“Тэр бидний төлөө зовохыг сонгосон. Тэр бидэнд маш их хайртай, Райан. Биднийг дахин амьдруулахын тулд Тэр нас барсан” гэж ээж нь хэлэв.

Кинон дээр Есүс Христийн амилалтын үйл явдал гарахад Райан инээмсэглээд, “Ээж ээ, хар даа! Тэр амилчихлаа!” гэв.

“Тийм ээ,” “Яг л Библид тэнгэр элчийн хэлсэн шиг Тэр амилсан!” гэж Ээж нь хэлэв.

Дараа нь Райан тоглохоор гадаа гарлаа. Тэр Лиамыг мангоны модны доор саваагаар тоглож байхыг харав.

Мангоны модны доор сууж буй дүү рүүгээ очиж буй хүүгийн зураг

“Лиам! Би чамд нэг гоё түүх ярьж өгье” гэж Райан хэлэв.

Лиам Райаныг мангоны модны доор ирж суухыг хүлээж байв. Лиамыг “Машины тухай юу?” гэхэд Райан

“Үгүй ээ. Илүү гоё зүйлийн тухай!” гэлээ. “Энэ бол Есүсийн тухай. Тэр нас барсан ч дараа нь амилсан.”

“Нээрээ юү?” гэж Лиам асуув.

“Тийм ээ! Тэнгэр элч: ‘Тэр энд байхгүй. … Тэр амилсан’ гэж хэлсэн. Энэ нь бид ч бас амилж чадна гэсэн үг” гэхэд Лиам,

“Хөөх!” “Есүс үнэхээр хүчтэй юм аа” гэлээ.

Райан толгой дохиод Есүс Христ өөрт нь хэчнээн их хайртай болохыг бодов. Энэ нь түүний зүрх сэтгэлийг дүүргэн, аз жаргалтай болголоо. Тэр энэ сайхан мэдээг гэрийнхэндээ дуулгасан ба энэ нь түүний Христийн амилсны баярыг улам онцгой болгожээ.

Мангоны модны доор сууж буй хоёр хүү
PDF түүх

Зураг чимэглэлийг Маргарида Эстэвэс. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд хуулбарлаж болно.