“Бошиглогч Мосе,” Найз, 2026 оны 3-р сар, 46–48
Ирээд, Намайг дага
Бошиглогч Мосе
Мосе израил хүн байсан хэдий ч фараоны охин түүнийг Египетэд өсгөжээ. Египетчүүд израилчуудтай муухай харьцаж, боолоо болгосонд Мосе ихэд харамсаж байв.
Нэг өдөр Мосе нэгэн египет хүн израил хүнийг зодож байхыг харжээ. Мосе тэр израил хүнийг өмөөрөв.
Фараон үүний талаар олж мэдээд, Мосег хөнөөхийг хүссэн боловч Мосе Египетээс зугтав.
Мосе Мидиан хэмээх газарт ирж, тэнд Зиппора хэмээх эмэгтэйтэй танилцав. Тэд гэрлэж, хүүхдүүдтэй болов.
Мидианд амьдарч байхдаа Мосе шатаж буй бутыг харсан ба гал бутыг шатаасангүй. Их Эзэн гал дотор үзэгдэж Мосетой ярив.
Их Эзэн израилчуудыг Египетэд зовж шаналж байгааг мэдэж байсан гэдгээ хэлэв. Тэрээр Мосед Египет рүү буцаж очоод, израилчуудыг чөлөөлөхийг Фараонд хэлэхийг зарлигласан. Их Эзэн Мосед израилчуудыг чөлөөлөхөд тусалж, тэднийг амлагдсан нутаг тийш удирдана хэмээжээ.