“Долоо хоног бүр судрыг зугаатай унших,” Найз, 2024 оны 6-р сар, 28-29.
Ирээд, Намайг дага
Долоо хоног бүр судрыг зугаатай унших
2-р сарын 23–3-р сарын 1
Эхлэл 18–23-р бүлэгт
Тэвчээртэй байдал ба Бурханы цаг хугацаа
Дуу: “God’s Gracious Love” (Дуулал—Гэр орон болон Сүмд зориулав,, д. 1013)
Судар: Эхлэл 15:3–6; 21:1–3
Үйл ажиллагаа: Абрахам, Сара хоёрыг Бурхан үр хүүхдээр адислах хүртэл тэд тэвчээртэй байж, удаан хүлээх хэрэгтэй болсон. Та ч бас тэвчээртэй байж чадна. Тоглоом юм уу амттанг хэдэн давхар цаасанд ороож боогоорой. Дараа нь Абрахам, Сара хоёрын түүхийн тухай дээрх судруудаас нэг шүлгийг унших бүрдээ нэг давхарга цаасыг нь задлаарай. Та үүнийг хийж дууссаныхаа дараа, заримдаа адислалууд хэрхэн тэр дороо ирдэггүй талаар ярилцаарай. Гэвч бид тэвчээртэй байж, Бурханд итгэж найдвал Түүний адислалууд үргэлж ирнэ.
Залбирал хэлнэ үү:
Дууг удирдана уу:
Судрыг уншина уу:
Хичээлийг заана уу:
3-р сарын 2–8
Эхлэл 24–33
Сайхан сэтгэл
Дуу: “To Love like Thee” (Дуулал—Гэр орон болон Сүмд зориулав, д. 1019)
Судар: Эхлэл 24:17–20
Үйл ажиллагаа: Ребека сайхан сэтгэлтэй нэгэн байв. Тэр үл таних хүнд ус өгч, тэмээнүүдийг нь ч бас усалжээ. Сайхан сэтгэлийн анд гараарай! Гэр орон эсвэл хөршийнхөө ойр орчмоор явж, сайхан сэтгэл үзүүлж болох арга замуудыг эрж хайгаарай. Тэгээд тэдгээрийг үйлдэл болгоорой.
Залбирал хэлнэ үү:
Дууг удирдана уу:
Судрыг уншина уу:
Хичээлийг заана уу:
3-р сарын 9–15
Эхлэл 37–41
Их Эзэн Өөрийн хүмүүст тусалдаг
Дуу: “I Have Faith in the Lord Jesus Christ”(Дуулал—Гэр орон болон Сүмд зориулав, д. 1024)
Судар: Эхлэл 37:2–5, 18–21, 26–28; 39:20–23
Үйл ажиллагаа: Иосефын түүхийн талаарх судруудыг унших эсвэл Хуучин Гэрээний түүхүүдээс видео бичлэгийг үзнэ үү. Тэгээд дараагийн хуудсан дахь түүний дээлийг будаарай! Дөрвөлжин бүрийн хувьд шоо хаяна уу. Ямар ч тоон дээр буусан бай, та дараагийн дөрвөлжинг бөглөхийн тулд тэр өнгийг ашиглаарай. Их Эзэн Иосефт хэрхэн тусалсан бэ? Тэр танд хэрхэн тусалдаг вэ?
Залбирал хэлнэ үү:
Дууг удирдана уу:
Судрыг уншина уу:
Хичээлийг заана уу:
Их Эзэн Өөрийн хүмүүст тусалдаг Үйл ажиллагаа
3-р сарын 16–22
Эхлэл 42–50-р бүлэгт
Есүс Христ намайг аварсан
Дуу: “I Know That My Savior Loves Me” (Дуулал—Гэр орон болон Сүмд зориулав, д. 1021)
Судар: Эхлэл 47:12 ба Иохан 6:35
Үйл ажиллагаа: Иосеф гэр бүлээ өлсгөлөнгөөс аварч, ах нараа уучлав. Түүний түүх Есүс Христ биднийг хэрхэн аварч, уучилдгийг бидэнд сануулж чадна. 2-р хуудсан дээрх Христийн амилсны баярын захиасыг уншиж, Есүс биднийг хэрхэн аварсан талаар мэдэж аваарай.
Залбирал хэлнэ үү:
Дууг удирдана уу:
Судрыг уншина уу:
Хичээлийг заана уу:
3-р сарын 23–29
Гэтлэл 1–6
Их Эзэн бол гайхамшгийн Бурхан юм
Дуу: “I Can’t Count Them All” (Дуулал—Гэр орон болон Сүмд зориулав, д. 1029)
Судар: Гэтлэл 2:2–10
Үйл ажиллагаа: Мосегийн ээж нялх Мосег сагсанд хийж, түүнийг аюулгүй байлгахын тулд голын ойролцоо нуужээ. Гэртээ байгаа материалуудыг ашиглан жижиг сагс хийгээрэй. Та гар урлалын савх, цаас, тэр ч байтугай жимс, хүнсний ногоо ашиглаж болно. Дараа нь сагсаа усанд хөвүүлж үзээрэй. Дээрх судруудыг уншаад, Их Эзэн Мосед хэрхэн тусалсан талаар ярилцаарай. Бурханы гайхамшгууд Мосег аюулгүй авч үлдсэн юм!
Залбирал хэлнэ үү:
Дууг удирдана уу:
Судрыг уншина уу:
Хичээлийг заана уу:
Зураг чимэглэлийг Одри Дэй Зөвхөн Сүмийн хэрэгцээнд зориулан хувилж болно.