“Христийн амилсны баярын гар урлалын булан,” Friend, 2026 оны 3-р сар, 38–39
Христийн амилсны баярын гар урлалын булан
Цаасаар хийсэн алтанзул цэцэгс
Дэлхийн олон газарт алтанзул цэцэг нь хавар цэцэглэдэг анхны цэцэгсийн нэг юм. Ийм учраас энэ цэцэг нь шинэ эхлэлийг бэлгэдэж, бидэнд Есүс Христийн золиосыг сануулдаг. Бид нүгэл үйлдвэл наманчилж, сүнслэг байдлаар дахин төрж чадна!
-
Дөрвөлжин цаасыг ташуулдан нугалж гурвалжин болго.
-
Урт талыг нь доош нь харуулаад, баруун үзүүрийг орой хэсэгтэй нь давхцуулахгүйгээр дээш нугал.
-
Зүүн талыг нь хоёр дахь алхмын адил нугал.
-
Цаасаа эргүүлж тавь. Үзүүр гарсан хоёр хэсэг нь дээшээ харсан байх ёстой.
-
Гурвалжингийн хоёр талын үзүүрийг дотогш нугал.
-
Цаасаа нааш харуулаад, алтанзул цэцгээ хараарай! Дараа нь цаасан дээр цавуугаар наа.
Иш хийхийн тулд ногоон цаас хайчил, эсвэл гаднаас навч олж наа, эсвэл өөрөө зур.
Давстай зуурмагаар хийсэн баримал
Христийн амилсны баярын өндөгний салат
Өндөг бидэнд шинэ амьдралыг сануулдгийг чи мэдэх үү? Есүс Христийн Амилалтыг санахад чинь тус болох энэ өндөгний салатны жорыг ашигла!
-
Томчуудын тусламжтайгаар 6–8 ширхэг өндгийг 10 минут буцалгана.
-
Өндгөө хөргөөд, хальсалж, жижиглэн хэрчинэ.
-
Хэрчсэн өндгөө том аяганд хийж, 1 хоолны халбага гич, 1/4 аяга майонезтай хольж хутгана. Давс, перец, нунтаг улаан чинжүү цацаж дахин хутгана.
-
Талх эсвэл жигнэмэг дээр түрхээд амтархан идээрэй!
Бүтээл болон гэрэл зургуудыг Анна Олдройд. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд хуулбарлаж болно.