Найз
Дэлхий даяарх Христийн амилсны баяр
2026 оны 3-р сар


“Дэлхий даяарх Христийн амилсны баяр,” Найз, 2026 оны 3-р сар, 28–29

Дэлхий даяарх Христийн амилсны баяр

Аврагчийг дурсан санахад туслах өөр өөр улс орны уламжлалуудын талаар суралц.

Армени

Энд Христийн амилсны баярын өндөгнүүдийг Есүс Христийн цус шиг улаан өнгөөр буддаг. Христийн амилсны баяраар хүмүүс “Христ үхэгсдээс амиллаа! Христийн амилалт ерөөлтэй еэ!” гэж хэлдэг. Дараа нь тэд өндгөө цохиж тоглодог.

Гана

Христийн амилсны ням гарагт олон хүн Есүс Христийн Амилалтыг, мөн үхлийг ялсан ялалтыг тэмдэглэн цагаан хувцас өмсдөг.

Гватемал

Христийн амилсны баярын үеэр хүмүүс өнгө оруулсан модны үртэс, цэцэгсээр урласан өнгө өнгийн хивсээр гудамжуудаа бүрдэг. Эдгээр хивс нь гоёмсог хийц, загвартай. Заримд нь Аврагчийг дүрсэлсэн байдаг.

Герман

Сайн баасан гараг бол чанга дуу чимээ, олон нийтийн арга хэмжээнүүдийг хуулиар хязгаарласан “чимээгүй баярын өдөр” юм. Энэ нь хүмүүст нам гүм байж, тэдний төлөө Есүс Христийн юу хийснийг эргэцүүлэн бодох боломжийг олгодог.

Перу

Олон гэр бүл Христийн амилсны баярын өмнөх пүрэв эсвэл баасан гарагт 12 төрлийн зоог бэлтгэсэн найр зохион байгуулдаг. Энэ нь Есүс Христийн арван хоёр төлөөлөгчтэй хамт барьсан сүүлчийн зоогийг төлөөлдөг.

Филиппин

Далдуу модны ням гарагт хүмүүс энэ модны навчны загвартай гоёмсог нэхмэл урладаг. Энэ нь Ариун долоо хоногийн үеэр Иерусалимын хүмүүс Есүс Христийг далдуу модны навчаар хэрхэн угтан авсныг дурсан санахад тэдэнд тусалдаг.

Бөмбөрцөг дээрх болон дэлхийн өнцөг булан бүр дэх Христийн амилсны баярын бэлгэ тэмдгүүдийг харуулсан PDF хуудас

Зураг чимэглэлийг Флавио Рэмонти. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд хуулбарлаж болно.