“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул,” Найз, 2026 оны 3-р сар, 2–3.
Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс
Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул
Тэнгэрлэг Эцэг бид бүгдийг маш их хайрладаг тул биднийг Түүн рүү буцаж очиход туслуулахаар Өөрийн Хүү, Есүс Христийг илгээсэн юм.
Есүс бидний амьдралд уйтгар гуниг, өвдөлт, ганцаардлыг мэдрэх үе ирнэ гэдгийг мэдэж байсан. Бид алдаа гаргадаг, тэр ч байтугай заримдаа айдаг. Гетсеманийн цэцэрлэгт Есүс Христ биднийг төгс ойлгож, туслахын тулд бүхнийг мэдрэхээр сонголтоо хийсэн юм. Мөн бид наманчилж болохын тулд Тэр бидний нүглийн төлөөсийг төлсөн. (Алма 7:11–13-ыг үзнэ үү.)
Цаг нь болоход бид бүгд үхнэ гэдгийг Есүс бас мэдэж байсан. Үхэл бол амьдралын жам ёсны бөгөөд энгийн нэг хэсэг юм. Гэвч Бурхан бидний түүхийн төгсгөлийг үхэл байгаасай гэж хүсээгүй. Есүс Христ Өөрийн амийг өгч, амилсан учраас бид ч бас дахин амьдрах болно. Тийм учраас Тэр бидний төлөө амиа өгөхийг сонгосон юм.
Аврагчийн хийсэн зүйлийг бид Есүс Христийн цагаатгал гэж нэрлэдэг. Энэхүү ариун нандин бэлэг бидний төлөө хайраар гүйцэтгэгдсэн. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн гэдгийг санаарай ( Иохан 3:16-г үзнэ үү). Түүнчлэн Есүс биднийг үнэхээр их хайрласан учраас бидэнд Бурхантай дахин хамт амьдрахаар буцаж очих боломжийг олгохын тулд амиа өгсөн.
Христийн амилсны баяр бол хайрын тухай юм
Та эдгээр шүлгээс хайр, хайрласан гэсэн үгсийг хэдэн удаа олж харсан бэ? Судар бүрийг дугаарлаж бичээд, дараа нь математикийн бодлого бодоорой. Бодлогын хариултыг олоод Есүсийн хайрыг бусадтай хуваалцах тийм олон зүйлс хийхийг хичээгээрэй.
Иохан 3:16
+
Иохан 13:34
+
Ефес 5:2
-
Иохан 15:13
-
Ром 8:35, 37
=