Найз
Ариун долоо хоногийн аялал
2026 оны 3-р сар


“Ариун долоо хоногийн аялал,” Найз, 2026 оны 3-р сар, 14–15

Ариун долоо хоногийн аялал

Иерусалим

Иерусалимд илжиг унаж яваа Есүс Христийг дүрсэлсэн зураасан зураг

Далдуу модны ням гарагт хүмүүс Есүс Христтэй Иерусалимд ирэхэд нь Түүнтэй мэндчилжээ. Тэд Түүний ирснийг тэмдэглэн “Хосанна” гэж хашгирав. Хосанна гэдэг нь “биднийг авраач” гэсэн утгатай еврей үг юм.

Есүс Христ шавь нарынхаа хөлийг угааж байгааг дүрсэлсэн зураасан зураг

Сүүлчийн зоогийн орой Есүс шавь нарынхаа хөлийг угаав. Тэрбээр бидэнд дагавал зохих даруу үйлчлэлийн үлгэр жишээг үзүүлсэн.

Гетсеманийн цэцэрлэг

Гетсеманид залбирч байгаа Есүс Христийг дүрсэлсэн зураасан зураг

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт залбирч, хүн бүрийн зовлон, бэрхшээлийг мэдэрсэн. Тэрээр бидний нүглүүдийн улмаас зовсон.

Булш

Булшны дэргэд байгаа хүмүүсийг дүрсэлсэн зураасан зураг

Ариматын Иосеф Есүс Христийг нас барсны дараа биеийг нь авч хүндлэл үзүүлж болох эсэхийг асуужээ. Иосеф Есүсийг амар амгалан нойрсуулахын тулд өөртөө зориулан янзалсан байсан булшинд биеийг нь тавив.

Амилсан Аврагч Мариад үзэгдэж буйг дүрсэлсэн зураасан зураг

Магдалын Мариа бол Аврагчийг амилсных нь дараа харсан анхны хүн юм. Тэр төлөөлөгчдөд уг сайн мэдээг дуулгахаар гүйв!

Америк тив

Есүс Христийг хүүхдүүдтэй хамт байгааг дүрсэлсэн зураасан зураг

Нас барсныхаа дараа Есүс Христ дэлхийн эргэн тойронд байх “өөр хонинууд” дээрээ зочилсон. Түүний очсон нэг газар бол Америк тив байлаа. Тэд Түүний гар, хөлөн дээрх сорвиудыг тэмтэрч, Түүнийг амилсан Аврагч гэдгийг мэдсэн юм.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Дэйв Клүг. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд хуулбарлаж болно.