Найз
Марго, Паоло хоёр
2026 оны 3-р сар


“Марго, Паоло хоёр,” Найз, 2026 оны 3-р сар, 26–27

Марго, Паоло хоёр

Шинэ уламжлал

Марго, Паоло, эмээ, бяцхан Лукас нар хүнсний дэлгүүр оров. Боодолтой шоколадтай өндөгнүүдийг таазнаас унжуулжээ.

Янзтай! Эцэст нь тэд Христийн амилсны баярын өндөгтэй болох нь! Би нэгийг авч болох уу? Гуйя, тэгэх үү?

Өнөөдөр биш ээ. Чи Христийн амилсны баяраар аваарай.

Паоло, эмээ хоёрыг жимс сонгож байх хооронд хойно нь Марго хошуугаа унжуулан зогсож байгаа нь

Энэ жил би Христийн амилсны баярын шинэ уламжлал туршиж үзмээр байна.

За? Ямар?

Паоло жүрж барьж авав. Хойно нь Марго дээш үсэрч, таазнаас унжсан шоколадтай өндөгнөөс авах гэж оролдов.

Христийн амилсны баярын өмнө Есүсийн адилаар 40 хоног мацаг барьдаг талаараа манай найз Жулиа хэлсэн.

Марго мэл гайхан нүдээ бүлтийлгээд, мөрөө давуулан эргэн харж байгаа нь

Тэр 40 ХОНОГ хоол иддэггүй гэж үү?

Эмээгээ тайлбарлах зуур Марго цочирдсон харагдаж байгаа нь

Тэр видео тоглоом, шоколад гэх мэт дуртай зүйлээсээ л татгалздаг байх.

Юу вэ? ШОКОЛАД иддэггүй гэж үү?

Эмээгийн ойрын зураг

Зарим хүн Христийн амилсны баяраар Есүсийг дурсан санахын тулд ийм золиос гаргадаг.

Эмээг дэлгүүрийн тэргийг түрэн явах зуур Марго санаа нь зовсон харагдаж байлаа. Бяцхан Лукас тавиур луу ямар нэг юм авахаар гараа сунгав.

Би ч бас шоколаднаас татгалзах хэрэгтэй юу?

Христийн амилсны баярын үеэр Аврагчийг дурсан санах өөр олон арга зам байдаг.

Паолод ямар нэг санаа төрсөн бололтой хуруугаа гозойлгов. Марго тэр хоёр догдолсон харагдлаа.

Нээрээ! Нидерландад тэмдэглэсэн Христийн амилсны баярыг санаж байна уу?

Тэгэлгүй яахав! Түүдэг гал бидэнд Есүс Христийн гэрэл харанхуйг ялдаг гэдгийг сануулж байсан.

Паологийн ойрын зураг. Хойно байгаа шоколадтай өндөгний тавиур луу Марго гүйж байгаа нь.

Дэлхий даяарх найзууд маань олон гоё уламжлалтай гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэдэнд захиа бичье!

Марго тэвэр дүүрэн шоколадтай өндөг бариад нүүр дүүрэн инээмсэглэж байгаа нь

Бас бид тэдэнд шоколад илгээх хэрэгтэй байх.

Марго өндөгнүүдийг эмээгийнхээ түрж буй дэлгүүрийн тэргэнд хийж байгаа нь

Эдгээрийг явуулахад арай том юм аа.

Өө! Тэгвэл өөрсдөө л идэхээс!

Эмээг нэг өндөг гартаа барихад Марго ичингүйрэн инээмсэглэв

Марго …

Чи нэгийг ав даа.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Кэйти Макдий. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд хуулбарлаж болно.