“Христийн амилсны жаргалтай баяр,” Найз, 2026 оны 3-р сар, 30–31
Христийн амилсны жаргалтай баяр
Камбожид болсон бодит түүх
Өнөөдөр бол Христийн амилсны баяр! Глориагийн гэр бүл Христийн амилсны баярын өндөгнүүд будаж, карритай гоймон идэх гэж байлаа.
Аав нь халуун өндөг барьж авав. “Болгоомжтой, аав аа!” гээд Глориа инээв.
Глориа өндгөө нил ягаан өнгөөр буджээ.
“Яагаад бид Христийн амилсны баярыг тэмдэглэдгийг чи мэдэх үү?” гэж аав нь асуув.
“Яагаад гэвэл Есүс бидний төлөө амиа өгч, амилсан” гэж Глориа хэллээ.
Ээж нь: “Тийм шүү. Есүсийн ачаар бид хэзээ нэгэн өдөр Түүнтэй үүрд хамт амьдрах боломжтой!” гэлээ.
“Бид бие биедээ хайртай байдаг шиг Есүс ч бас бидэнд хайртай гэж би бодож байна” гэж Глориа хэлэв.
“Тийм учраас Тэр биднийг Өөртэйгөө үүрд хамт амьдраасай гэж хүсдэг юм!”
Зураг чимэглэлийг Жиллиан Рэйд. Зөвхөн Сүмийн зорилгоор хуулбарлаж болно.