“Христийн амилсны баярын хөнжил,” Найз, 2026 оны 3-р сар, 34-35
Христийн амилсны баярын хөнжил
Австралийн Перт хотын Хүүхдийн хэсгийн хүүхдүүд тойргийнхоо настай эмэгтэйчүүдэд хөнжил өгснөөр Есүсийн халуун хайрыг хуваалцсан ажээ. Австралид Христийн амилсны баярын үеэр өвөл болох гэж буйг сануулан намрын сэрүү орж эхэлдэг. Христийн амилсны баярын өглөө хүүхдүүд ихэвчлэн өндгөн шоколадны хамт өвлийн дулаан унтлагын хувцас авдаг байна. Дулаан унтлагын хувцас, хөнжил зэрэг нь бидэнд Есүс Христийн хайрын халуун дулаан мэдрэмжийг сануулдаг.
1. Тэд хөнжил сонгохоор дэлгүүр лүү хамтдаа явав.
2. Бас тэд цэцгэн гар урлал хийж, Христийн амилсны баярын модон өндөгнүүдийг будаж, хөнжилтэй хамт илгээх ил захидлуудыг чимэглэв.
3. Дараа нь тэд хөнжлөө хүргэж өгчээ. Христийн амилсны баярын үеэр Аврагчийн хайрыг бусдад мэдрүүлэхийн тулд хамтдаа үйлдэл гаргасан нь тэдэнд сайхан байлаа.
Хөнжилтэй хамт илгээсэн хүүхдүүдийн захидлыг уншицгаая!
Энэ ажилд нэгдэж, ямар нэг зүйлийг хамт хийх надад сайхан байсан. Хамгийн гоё хэсэг нь дэлгүүр хэсэх байсан. Хөнжлүүдийн өнгийг сонгох болсон нь надад зугаатай, сайхан санагдсан.
9 настай Робэрт Д.
Хөнжлүүдээ өгч байхад тойргийнхоо эмэгтэйчүүдийн инээмсэглэхийг харах маш гоё байсан.
10 настай Мика, 8 настай Хайрум М.
Тойргийнхоо ахмадуудад зориулж ямар нэгэн сайхан зүйл хийх нь надад их зугаатай байсан.
8 настай Майли Н.
Зураг чимэглэлийг Софи Лорэн Моран. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд хуулбарлаж болно.