Биднийг мэддэг болох
Есүс Христ бидний итгэл үнэмшил, амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг. Бидний эрхэм зорилго бол Бурханы бүх хүүхдийг Есүсийг дагаж, Түүний ачаар мэдрэх боломжтой баяр баяслыг мэдрэхэд урих явдал юм.
Бидний итгэдэг зүйл
Бурханы хүүхэд байх гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгож, амьдралдаа Түүний удирдамжийг таньж сур.
Аврагчийн амьдрал, сургаалуудаас суралцаж, Түүнийг дагахын баяр баясгаланг мэдэр.
Өөрт чинь зориулсан бурханлаг чадавхаа болон Бурханы аз жаргалын төлөвлөгөөг олж мэд.
Есүсийн адилаар бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилбэл амьдрал тань хэрхэн утга учиртай болохыг өөрийн биеэр мэдэр.
Таныг Есүс Христэд илүү ойртуулж чадах судрын ариун номуудыг судал.
Одоо ч, үхлийн дараа ч эрхэм нандин харьцаагаа хэрхэн бэхжүүлж болохыг мэдэж ав.
Хүнд хэцүү цаг үед Аврагчийн тусламжийг эрэлхийлж, амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулахад тань туслах нөөц боломжуудыг өөртөө бий болго.
Өнөө үеийн элч байхаар Бурханаар дуудагдсан бошиглогчдын үгсээс сүнсний удирдамж хүлээн ав.
Христ өөрийн Сүмийг хэрхэн байгуулсан болон өнөөдөр Сүмийн сэргээлтийг хэрхэн удирддагийг олж мэд.
Гэр бүлтэйгээ болон Бурхантай холбогдохын тулд Бурханы ариун сүмүүдэд бидний хийдэг ариун нандин амлалтуудын талаар суралц.
Бид Бурхан, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнс гурваас үнэнийг олж харж чадна.
Танд зориулсан Бурханы мөнхийн төлөвлөгөөг, мөн Есүс Христийн ачаар гэр бүлтэйгээ хэрхэн үүрд хамт байж болохыг ойлгоорой.
Бидний тухай
1830 онд байгуулагдсан
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 1830 онд Нью-Йоркийн Фейеттед албан ёсоор байгуулагдсан ба Сүмийн анхны ерөнхийлөгч Иосеф Смит байв.
Дэлхий дахины нийгэмлэг
Сүм даруухнаар эхэлж байсан бол өдгөө Есүс Христийг дагахаар нэгдсэн 17 сая итгэгчтэй дэлхийн нийгэмлэг болон өсөж хөгжөөд байна.
Илчлэлтээр удирддаг
Бид Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн нэгэн хэсэг ба Аврагч Өөрийн тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн бошиглогчоор дамжуулан Сүмээ удирддаг.
Түгээмэл асуултууд
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Христийн шашинтан мөн үү?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Христийн шашинтан мөн үү?
Тийм ээ! Бид Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч гэдэгт итгэдэг ба Түүнийг дагахыг хичээдэг. Христийн шашны олон урсгалын нэгэн адил бидний итгэл үнэмшлийн тодорхой зүйлс хөршүүдийнхээс арай өөр, өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ бид бол Христийн болон Түүний сургаалын үнэнч дагалдагчид юм. Манай шашны өвөрмөц хийгээд сэтгэл татам хэсгүүд нь Есүсийн ба Түүний сайн мэдээний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд тусалдаг.
Та нар Библид итгэдэг үү?
Та нар Библид итгэдэг үү?
Тийм ээ! Библи бол Бурханы үг гэдэгт бид итгэдэг. Бид үүнийг гэр орондоо болон сүм дээрээ тогтмол судалж, үүний сургаалын дагуу амьдрахыг хичээдэг. Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ нь Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Номтой хамтдаа Есүсийг гэрчилж, Бурханы төлөвлөгөөний талаар илүү бүрэн дүүрэн ойлголтыг бидэнд өгдөг гэдэгт бид итгэдэг.
Ариун сүмүүдэд юу болдог вэ?
Ариун сүмүүдэд юу болдог вэ?
Ариун сүм нь ням гаргийн хүндэтгэлийн цуглаан явуулдаг сүмийн ердийн цуглааны барилгуудаас ялгаатай. Ариун сүм бол Бурханы хамгийн ариун нандин ажилд зориулагдсан бидний хувьд хамгийн ариун газар билээ. Манай ариун сүмүүдэд хийгддэг зүйлс нь бид Бурхантай мөн хайртай хүмүүстэйгээ үүрд мөнх амьдрах болно гэсэн амлалтын эргэн тойронд явагддаг. Ариун сүмд бид Есүс Христийг дагахаа илүү бүрэн дүүрнээр амладаг. Бид Бурханд Түүний зарлигуудыг сахиж, өөрийгөө болон өөрт байгаа бүхнээ Түүнд зориулна гэсэн амлалтуудыг өгдөг. Эхнэр нөхрүүд, эцэг эх, хүүхдүүд хамтдаа нэгдэж, нэг нэгтэйгээ үүрд мөнхөд “лацдан холбогддог”. Мөн бид өвөг дээдсийнхээ төлөө ийм ажлыг хийж, хэрэв хүсээд сонговол дараагийн амьдралдаа эдгээр адислалыг хүлээн авах боломжийг тэдэнд олгодог.
Над шиг хүнийг Сүм хүлээн авах болов уу?
Над шиг хүнийг Сүм хүлээн авах болов уу?
Тэгэлгүй яах вэ! Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэдэгт итгэдэг ба бидний зан чанар, өнгөрсөн амьдралаас үл хамааран Түүний үгийг дагахыг хичээснээр Түүний амласан адислалуудыг хүртэх боломжтой болдог. Сүм бол хүн бүрийн суралцаж, өсөж хөгжих газар юм. Та өөрийгөө Сүмд тохирохгүй гэсэн хэвшмэл ойлголттой байж магадгүй ч үнэн хэрэгтээ манай гишүүд өөр өөр амьдралтай, хүсэл сонирхолтой хүмүүс байдаг. Таныг Сүмд зочлон ирэхийг урьж байна. Магадгүй та ирээд хажууд тань хэн сууж байгааг хараад гайхах байх.
Бидэнтэй хамт шүтэн биширнэ үү
Бид бүгд Есүсээр дамжуулан Түүний Сүмд хамтдаа суралцаж, үйлчлэх явцдаа илүү сайн хүмүүс болох боломжтой. Ирэх ням гарагт ирээд бидэнтэй хамт шүтэн биширч, бидний хэн болохыг мэдэж аваарай.