Гэр бүлүүд үүрд хамт байж чадна

Таны энэ амьдралд бий болгосон гэр бүлийн холбоо үхлийн дараа үргэлжлэх боломжтой. Бурхантай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэх нь гэр бүлийн харилцаагаа илүү хүчирхэгжүүлэхэд хөтөлдөг.
A family enjoys their time together as they walk down a sidewalk.

Гэр бүл бол Бурханы төлөвлөгөөний гол төв юм

Таны хайрт Тэнгэр дэх Эцэгийн хувьд Бурхан та нарыг сурч мөн амьдралдаа өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг. Энэ өсөлтөд гэр бүл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид эдгээр эрхэмлэх чанарт итгэдэг:
  • Гэр бүл бол хүчирхэг нийгмийг бий болгодог гол тулгуур юм.
  • Гэр орон бол бидний дэмжлэг, аюулгүй байдал, хайрыг мэдэрч болох газар юм.
  • Бурхантай холбогдох нь сүнслэг, сэтгэл санаа, бие махбодын хэрэгцээгээ хангадаг бат бөх гэр бүлүүдийг бий болгоход тусалдаг.

Та гэр бүлтэйгээ үүрд хамт байж чадна

Хэрэв таны гэр бүл амьдралын тань хайр, баяр баяслын гайхалтай эх сурвалж болдог бол диваажинг эдгээр хүмүүстэй харилцаа холбоогүйгээр төсөөлөхөд хэцүү байж болно. Есүс Христийн сайн мэдээний нэг сайхан хэсэг нь гэр бүлүүд үүрд хамт байх боломжтой гэдэгт оршдог.

Библид Аврагч Арван хоёр төлөөлөгчид санваарын эрх мэдлийг өгөхдөө, “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно” (Матай 18:18) хэмээн амласан. Бурханаас ирсэн тэрхүү эрх мэдэл нь эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхдүүдийг хамтад нь мөнхөд нэгтгэх буюу лацдан холбодог.

Family life in Hong Kong.  Images include: Family at ocean, laughing together, reading, praying, playing games etc.
Энэхүү эрх мэдлээр ариун сүмд гүйцэтгэдэг гэрлэлтийн ёслол нь Бурханд болон бие биедээ үнэнч хүмүүсийн гэрлэлт нас барах үед дуусах бус харин мөнхөд үргэлжилнэ гэсэн амлалтыг өгдөг.

Бид лацдан холбох ёслолуудыг өөрсдийн өвөг дээдсийн өмнөөс төлөөлөн гүйцэтгэдэг бөгөөд тэд үүнийг хүлээн авах эсэхээ сонгох боломжтой гэдэгт итгэдэг.

Гэр бүлийн харилцаа, нөхцөл байдал төвөгтэй байж болно, гэвч дараах амьдралд бүх зүйлс яг хэрхэн шийдвэрлэгдэхийг бид нарийн мэдэхгүй. Гэхдээ бид Бурханы төгс төгөлдөр мэргэн ухаан, хайранд итгэн найддаг ба тэнгэрийн орон нь төсөөлшгүй баяр баясгалангийн оршихуй байх болно хэмээн итгэдэг.

Та гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд дэмжлэг авах боломжтой

Julie Hillyard On Family
Жюли Хиллиард гэр бүлийн харилцааны тухай
Ердийн бус гэр бүлд баяр баясгаланг олох нь
Хайраар дүүрэн гэр бүлийн харилцааг бий болгодог бат бөх үндэс нь Есүс Христийн заасан зарчмууд дээр тулгуурлах юм, жишээлбэл:
  • Энэрэл
  • Өршөөл
  • Үнэнч шударга байх
  • Талархал
  • Залбирал
  • Хамтдаа шүтэн бишрэх
Гэр бүл тань эдгээр дадлаар дамжуулан Бурханд илүү ойртох тусам хоорондоо илүү ойртдог.

Гэр бүл нь энэ амьдрал хийгээд дараах амьдралд маш чухал гэдэгт бид итгэдэг учир Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм эрүүл гэр бүлийн харилцааг дэмжихийн тулд чармайн ажилладаг. Гэр бүлийнхээ амьдралд зориулан дэмжлэг авч болох санаануудыг энд өглөө.

Гэр бүлд зориулсан Сүмийн эх сурвалжууд

Сүм хувь хүмүүс болон гэр бүлүүдэд Есүс Христийн сайн мэдээг судлахдаа ашиглах эх сурвалжуудыг санал болгодог. Эдгээр суралцах материал нь сурсан зүйлээ хэрэгжүүлж, итгэлээ хөгжүүлэх боломжийг танд олгодог. Эдгээр зарчмуудыг долоо хоног бүр Сүм дээр бататгадаг.

Ирээд, Намайг дага гэсэн нэртэй суралцах төлөвлөгөөг үзэх.
Сүмийн өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөр нь Христийнхтэй адил үнэ цэнийг хүүхдүүддээ заахад эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлж, ижил үнэ цэнийг эрхэмлэдэг бусад өсвөр насны хүүхдүүдтэй нөхөрлөх боломжийг олгодог. Өсвөр үеийнхэнд зориулсан зарим боломжуудыг дурдвал:
  • Шашны хичээлүүд
  • Өсвөр үеийнхний долоо хоног тутмын бүлгийн үйл ажиллагаанууд
  • Үйлчлэлийн төсөл
  • Бүжиг
  • Зуны аялал
  • Чуулган
Гэр бүлийн үдэш бол долоо хоногийн нэг үдшийг хамтдаа өнгөрүүлэхэд гэр бүлүүдийг урамшуулан дэмждэг уламжлал юм. Энэ нь сайн мэдээг суралцах, тоглоом тоглох, хоол идэх, эв нэгдлийг бий болгодог бусад үйл ажиллагаануудад оролцох гэсэн үг юм. Гэр бүлд чинь тохирох ямар ч арга хамгийн гайхалтай байх болно! Нэн тэргүүнд гэр бүлээрээ цагийг чанартай өнгөрүүлэхийг зорих нь чухал юм. Энэ нь найз нөхөд, хөршүүд, танай сүмийн цуглааны гишүүд хамтдаа цуглах цаг байж болно.
Сүмийн гишүүдийг өөрсдийн сүмийн цуглааныхаа цөөн хэдэн хүнд тохинуулахаар томилдог. Бид бусдад тохинуулах үедээ Аврагчийн адил тэдэнд үйлчлэхийг хичээдэг. Үүгээр дамжуулан цуглааны гишүүн бүрд анхаарал тавьдаг хэн нэгэн байхаас гадна тусламж хэрэгтэй болсон үедээ хандаж болох хэн нэгэн байгаа гэдгийг баталгаажуулдаг. Жишээ нь тохинуулах гэр бүлээ сүмд хүргэж өгөх, хүүхэдтэй болсон тохиолдолд хоол хүнс хүргэж өгөх ажлыг зохион байгуулах, эсвэл сүм дээр зүгээр л нөхөрсөг нэгэн байх зэргээр тохинуулагч ах эсвэл эгч нар үйлчилдэг.
Хэрэв гэр бүлүүд эсвэл хувь хүмүүс өөрсдийн хэрэгцээг хангаж чадахгүй тохиолдол гарвал Сүмийн халамжийн хөтөлбөр хүнсний бүтээгдэхүүн гэх мэт хангамжаар тусалдаг. Сүмийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ хүмүүст шинэ ажил олоход мөн ажил хайх арга барилаа сайжруулахад тусалдаг. Бид хувийн санхүү, сэтгэлийн хаттай байх, бизнес эхлүүлэх сэдвээр бүх хүнд нээлттэй, Сүмээс ивээн тэтгэсэн хичээл заадаг.
Хүн бүр тэнгэрлэг эцэг эхийн гэр бүлийн нэг хэсэг юм. Сүмд явдаг хүн бүр гэр бүлтэйгээ хамт амьдардаггүй байж болох ч хүн бүр сүмээс сүнслэг дэмжлэг авч, хамт олонтой болох боломжтой. Ганц бие насанд хүрэгчид гэр бүл, хүүхдүүдийг хамруулсан цуглаанд шүтэн бишрэх эсэхээ сонгож болно. Эсвэл дэлхийн зарим бүс нутагт өөрсдийн насны ганц бие насанд хүрэгчдэд зориулсан цуглаанд явж болно. Ганц бие насанд хүрэгчдэд зориулсан шашны хичээл, олон нийтийн үйл ажиллагаануудад оролцох нь нөхөрлөл болон сүнслэгээр өсөж хөгжих онцгой боломжоор хангадаг.

Гэр бүлийн тухай ярилцацгаая

Сүм танд бат бөх гэр бүлийг байгуулж, үнэ цэнтэй харилцаагаа мөнхөд хадгалахад тусалж чадна. Та энэ талаар номлогчидтой онлайнаар эсвэл биечлэн ярилцсанаар суралцах боломжтой.