Бурхан таныг мэддэг бас хайрладаг
Бурхан бүх хүүхдээ хайрладаг. Энэ нь Бурхан танд хайртай гэсэн үг. Та залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойртож, амьдралд тань өгөгддөг Түүний хайраар дүүрэн удирдамжийг ялган таньж сурах болно.
Та бол Бурханы хүүхэд
Библи дэх агуу үнэнүүдийн нэг бол бид бүгд “Бурханы үр удам” (Үйлс 17:29 ) ба Түүний төрхөөр бүтээгдсэн. Бурханы хүүхдийн хувьд танд хязгааргүй нөөц боломж, үнэ цэн бий.
Бурхан таныг нэг бүрчлэн мэддэг
Бурхан биднийг мэддэг хэмээн Есүс Христ заасан. Бор шувуу газарт унах болгоныг Тэр мэддэг бөгөөд бид Түүний хувьд “олон бор шувуунаас илүү үнэ цэнтэй” (Maтай 10:29–31 ). Та хэзээ ч өөрт тулгарсан бэрхшээлүүдийг ганцаараа туулахгүй. Тэр таныг төгс мэддэг бөгөөд сорилт бэрхшээлийг даван туулахад тань ямар тусламж хэрэгтэйг мөн Түүний хайрыг хэрхэн мэдрэхийг тань мэддэг.
Бурхан халамжит Эцэгийн адилаар сонсдог
Тэнгэр дэх бидний Эцэгийн хувьд Бурхан биднээс сонсохыг хүсдэг. Тэр танд удирдамж өгөхийг хүсэн хүлээдэг бөгөөд та Түүнтэй залбирлаар дамжуулан ярилцаж чадна.Бурхан ярилцахыг хүсдэг
Залбирал нь зүгээр нэг зан үйл эсвэл хүсэж байгаа зүйлээ тэнгэрт хэлэх нэг арга зам биш, харин харилцан яриа юм. Та талархаж буй зүйлс, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, сэтгэлийн зовнил хийгээд хэрэгцээ, шаардлагынхаа талаар Бурхантай ярилцах боломжтой.Бурхан сонсож мөн хариулдаг
Бурхан бидний залбирлыг сонсож мөн хариулдаг. Залбирлын хариултууд цаг хугацаа шаардсан ч эсвэл бидний хүсэн хүлээж, найдаж байсан хариултаас өөр байсан ч үргэлж ирэх болно. Бид Түүний хүслийг хүлээн авахын тулд зүрх сэтгэлээ зөөлрүүлж чадна. Залбирлын хариулт бодол ба мэдрэмж, эргэн тойронд чинь байгаа хэн нэгний үйлдэл, эсвэл зүрх сэтгэлд тань хүрэх судар зэрэг олон хэлбэртэй байж болно.Бид Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг.
Бурхны хайрыг мэдрэхэд хэцүү байдаг уу?
Танд эргэлзээ төрөх эсвэл Бурханаас холдсон мэт санагдвал та амьдралдаа Түүний оршихуйг илүү сайн таньж сурах боломжтой.
- Анхаарал сарниулах зүйлсийг анзааралгүй, Бурхантай холбогдох цагийг өдөр бүр гаргаж бай.
- Байнга залбир. Түүний хайрыг мэдрэхийн төлөө асуу.
- Бурханы үгсийг судруудаас судал.
- Адислалууд болон сүнслэг мэдрэмжүүдийг өдрийн тэмдэглэлдээ бич.
- Өөрийн итгэдэг найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт Бурханы хайрыг амьдралдаа хэрхэн мэдэрдэг талаар ярилц.
- Үйлчлэл, уучлалаар дамжуулан Христийн хайрыг хэрэгжүүл.