Таны амьдралд утга учир болон зорилго бий

Дэлхий дээрх амьдрал тохиолдлоор бий болоогүй юм. Та Бурханы хүүхэд бөгөөд Түүний аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсэг нь болж энд байгаа билээ.
Find Answers Through Jesus
Би энэхүү агуу төлөвлөгөөний хаана нь байна бэ?

Таны энд байгаа нь учир шалтгаантай

Та яагаад энэ дэлхий дээр байгаагаа өмнө нь бодож байсан уу?

Бидний хүн нэг бүр дэлхий бүтээгдэхээс өмнө байсан бөгөөд Бурхантай хамт сүнс хэлбэрээр Түүний хүүхдүүд болон амьдарч байсан гэдэгт бид итгэдэг. Тэнгэрлэг Эцэг маань бидний хүн нэг бүрийг бие махбод хүлээн авч, суралцан, Түүнтэй илүү адилхан болж өсөж хөгжихийн тулд илгээсэн юм. Бид Бурханы төлөвлөгөөг дагаснаар Түүний оршихуйд амьдрахаар эргэн очиж чадна.

Хэрэв та зүгээр л амьд байхаас илүү агуу зорилго танд бий гэж мэдэрч байсан бол таны зөв юм. Та Бурханд хандсанаар өөрийн зорилгоо олж чадна.
A mother stands and comforts her son in their home

Бурхан таныг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг

Есүс Христийн сайн мэдээ нь Бурханы зарлигуудыг итгэлтэйгээр дагадаг мөн Христийн Сүмд усан баталгаа хүртсэн хүмүүст амар амгалан, хүч чадал болон баяр хөөрийг амладаг.
Адам хүмүүс оршиж болохын тулд унасан; мөн баяр баясгалантай байж болохын тул хүмүүс орших бөлгөө
Гэхдээ амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн байхад яаж бид баяр баясгалантай байх вэ? Хариулт нь Есүс Христ юм.

Бид Есүс Христээр дамжуулан уй гашуудаа тайвшралыг олж мөн бэрхшээлийн дунд хүчирхэгжиж чадна. Бид энэ дэлхий дээр баяр баяслыг өгөх олон сайхан зүйлсэд талархалтай байж чадна. Түүний Библид заасан өрөвч сэтгэл, үйлчлэл, уучлал, болон хайр зэрэг зарчмуудын дагуу амьдарснаар бид хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулж чадна.

Аврагчийг илгээснээрээ Бурхан бүх хүүхдүүддээ баяр баясгаланг олох замыг бий болгосон юм.
South Africa.  Braai (or barbecue).  Two women standing outside near a gate.

Амьдрал бол суралцаж, өсөж хөгжих цаг хугацаа юм

Танд зориулсан Бурханы төлөвлөгөө мөнх бус амьдралаас тань илүү өргөн хүрээтэй гэдгийг санах нь хүнд хэцүү цагийг туулахад тань туслах болно. Та Түүнийг дагахаар чадах бүхнээ хийвэл. туулж буй бүх зүйл тань хэзээ нэгэн өдөр Есүс Христээр дамжин зөв болгогдох болно. Библи бидэнд “Бурхан тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно” [Илчлэл 21:4] хэмээх амлалтыг өгдөг.
An elderly man stands outside in Brazil while his wife kisses his cheek.
Бурханы төлөвлөгөөний дагуу бидэнд тулгарч буй сорилтууд нь бидний ашиг тус болон өсөлтийн төлөө байдаг учраас амьдрал хүнд хэцүү зүйлс тохиолддог. Эдгээр бэрхшээл нь бидэнд дараах зан чанаруудыг хөгжүүлэхэд тусалж чадна:
  • Хүч чадал. Биеийн тамирын дасгал нь биднийг бие махбодын хувьд хүчирхэгжүүлдэгтэй адил амьдралын маань туршид тулгардаг эсэргүүцэл нь биднийг сүнслэг байдал, оюун санаа болон сэтгэл санааны хувьд хүчирхэгжүүлж чадна. Энэхүү хүч чадал нь амьдралын хүнд сорилтуудыг даван туулахад бидэнд тусалж чадна.
  • Бусдын зовлонг ойлгох чадвар. Сорилт бэрхшээлтэй тулгарах үед таны бусдын зовлонг ойлгох чадвар өсөн нэмэгддэг. Та туршлагаа ашиглан адилхан нөхцөл байдалд байгаа хүмүүст тусалснаар дэлхий дээр Бурхны ажлыг хийхэд тусалж байна гэсэн үг юм.
  • Тэвчээр. Бидэнд хянах боломжгүй олон зүйл байх үед, түүний дотор бусдын үйлдэл, бид “Эзэнийг хүсэн хүлээж” чадна (Дуулал 27:14). Бидний шударга бусаар зовсон бүхэн эцэст нь Есүс Христээр дамжин зөвтгөгдөх болно гэдэгт бид итгэж болно.

Та өөрчлөгдөж чадна.

Young women in Thailand pick berries off a bush.  They are laughing and enjoying themselves.
Таныг алдаа гаргаж, мөн уй гашуу болон нүглийг даван туулахад тань тусламж хэрэгтэй болно гэдгийг Бурхан үргэлж мэддэг байсан. Бурхны төлөвлөгөөний нэг хэсэг нь таны төлөө мөн өмнө нь амьдарч байсан хүн бүрийн төлөө зовж, нас барах Аврагч мөн Гэтэлгэгч болох Есүс Христийг өгөх байсан юм. Есүс Христийн золиослолын ачаар та уучлагдаж мөн эдгэрэх боломжтой.

Аврагчийн тусламжтайгаар та өнгөрсөн хугацаанд таныг хойш чангааж байсан нүгэл, сул дорой байдал, хорт зуршил болон донтолтуудаа даван туулж чадна. Та өмнөхөөсөө илүү энэрэнгүй, өршөөнгүй, даруу мөн тэвчээртэй болж чадна. Та Христтэй илүү адил болсноор, Бурхантай хамт амьдрахаар буцаж очих зам дээрээ үргэлжлүүлэх илүү хүсэлтэй байх болно.

Бурханы төлөвлөгөөний талаар илүү ихийг мэдэх

Бурханд Танд зориулсан төлөвлөгөө бий. Амьдралын зорилгын талаар номлогчидтой онлайнаар эсвэл биечлэн уулзаж мэдэж аваарай.