Бурханд илүү ойртогтун. Номлогчидтой онлайнаар эсвэл биечлэн уулзаарай.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой уулзаад, Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, танд зориулсан Түүний төлөвлөгөөний тухай сурч мэдээрэй. Бид тантай хамт залбирч, уншиж мөн Есүс Христийн сургаалын талаар ярилцах болно.
Two young hispanic missionaries show a scripture to a hispanic man in his 20's, They are sitting on the couch. The room is blue and modern behind them.

Уулзалтын талаарх хүлээлт

Бид тантай уулзаад, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах үед ирдэг тэрхүү амар тайван, амьдралын тодорхой байдлыг мэдрэхэд тань туслахдаа баяртай байх болно. Тантай уулзах уулзалт ямархуу байх талаар танилцуулъя.
  1. Бид бие биетэйгээ танилцана.
  2. Бид хамтдаа залбирна.
  3. Бид Есүс Христийн сайн мэдээний талаар суралцана.
  4. Таныг бидэнтэй хамт сүмд очоорой гэж урина.
Уулзах хүсэлт илгээх
Номлогчидтой ярилцаж тайтгарал олж аваарай. Бид тантай судар уншиж, залбирлаар дамжуулан амар амгаланг олоход тусалж чадна. Та холбоо барих мэдээллээ хуваалцвал танай бүс дэх номлогчид онлайнаар эсвэл биечлэн уулзах цаг товлохоор холбогдох болно.

Review Your Address

We couldn't verify your address. Please verify before you continue.
We couldn't verify your address. Please check for any typos or try entering it a different way.
You Entered:
Suggested Address:

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Номлогчид бол хувийн амьдралаа хоёр жил хүртэлх хугацаанд хойш тавьж, бусдыг Есүс Христэд илүү ойртоход тусалдаг сайн дурынхан юм. Тэд номлолд гарахынхаа өмнө оюутан, ажилтан, тамирчин, номын хорхойтон, хөгжимчин байсан. Та юу хэлэх гэж байгааг ойлгож байгаа байх. Тэд үйлчлэлийнхээ дараа гэртээ харьж, их сургуулиа дүүргэн, ажиллаж, болзож мөн гэрлэж, энгийн амьдралаар амьдрах болно.

Тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Номлогчид өөрсдийн амьдардаг улс орноос өөр газарт, өөр хэлээр үйлчлэх нь энгийн зүйл юм. Номлогчид залуудаа эсвэл тэтгэвэртээ гарсан үедээ ганцаараа эсвэл хосоороо үйлчилдэг. Тэд хэдэн ч настай байсан гэсэн чин сэтгэлийн урам зоригоор хэсэг хугацаанд гэр орон, гэр бүлээсээ холдон “Бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун” (Марк 16:15) хэмээн Есүсийн төлөөлөгчдөдөө заасныг гүйцэлдүүлэхээр явдаг.
Төлбөргүй. Есүс Христийн сайн мэдээ бүх хүнд зориулагдсан. Тэрээр хүн бүрийг Өөр лүү нь “мөнгөгүй, үнэгүйгээр” (Исаиа 55:1) ир хэмээн урьдаг. Үнэн хэрэгтээ, номлогчид тантай уулзахын тулд мөнгө төлдөг буюу номлолын үеийн зардлаа өөрсдөө гаргадаг. Орон нутгийн Сүмийн удирдагчид, хичээл заадаг багш нар мөн адил цалинждаггүй.
Сүмийн цуглааны цаг газар газарт өөр байдаг. Гэсэн ч бүх хүнд зориулсан шүтэн бишрэх үндсэн цуглаан байгаа гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Мөн үндсэн цуглааны дараа хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдэд зориулсан ангиуд байдаг.

Хүн бүрд зориулсан энэ цуглааныг “ариун ёслолын цуглаан” гэж нэрлэдэг. Энэ цуглаан дуу дуулах, залбирах, мөн цугларсан гишүүдээс долоо хоног бүр сургаал айлдах (буюу “үг хэлэх”) зэргээс бүрддэг. Гэхдээ цуглааны хамгийн чухал хэсэг бол Аврагчийг дурсан санахаар ариун ёслолоос хүртэх (шүтлэгийн хэлбэр) явдал юм.