Мормоны Ном ба Библи нь Бурханы үг

Мормоны Ном, Библи хоёр бидэнд Бурханы төлөвлөгөөний талаар зааж, Есүс Христийн талаар гэрчилдэг.

Мормоны Ном бол Бурханы үг

Шинэ Гэрээнд төлөөлөгч Паул, “Хоёр юм уу гурван гэрчийн амаар ямар ч үг батлагддаг” (2 Коринт 13:1) хэмээн заасан юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Библийг эдгээр гэрчийн нэг харин Мормоны Номыг Есүс Христийн бас нэгэн гэрээ хэмээн хүндэтгэн авч үздэг.

Библийн адилаар Мормоны Ном бол эртний бошиглогчдын эмхэтгэсэн тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн цэдэг юм. Энэ номд америк тив дэх хүүхдүүддээ хандсан Бурханы үгсийг цэдэглэсэн байдаг. Энэ хоёр судрыг уншсанаар та аливааг тодорхой болгох сүнслэг өдөөлт, ойлголт, удирдамж хүлээн авч чадна.
Мормоны Номын хураангуй

Христийн Сүм Америк тивд тогтнож байсан

Мормоны Ном нь Иерусалим устгагдах талаар МЭӨ 600 оны үед Бурханаас сэрэмжлүүлэг хүлээн авсан Лихай хэмээх бошиглогчийн түүхээр эхэлдэг. Лихай болон түүний эхнэр Сариа Бурханы Сүнсээр удирдуулан гэр бүлээ дагуулан үр удам нь эцэстээ нифайчууд ба леменчүүд хэмээх хоёр үндэстэн болж хуваагдах нутаг тийш далайг гатлан явсан. Тэдний Бурханд итгэх итгэл болон Есүс Христийн ирэлтэд бэлтгэсэн түүх сүнслэг нөлөө бүхий үлгэр жишээг харуулдаг бол Мормоны Номын бусад цэдэг Бурханы бүх хүүхдэдээ хандсан ач ивээлийг хийгээд нүглийг анхааруулсан талаар онцолдог.

Мормоны Номын хамгийн онцлох үйл явдал бол Есүс Христ егүүтгэгдэж, амилсныхаа дараа Америк тив дэх дагалдагчид дээрээ айлчилсан явдал юм. Түүний айлчлал Иерусалимд өгсөн сургаалынх нь биелэл болсон:
Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно.
Америк тивд Есүсийг сургаалаа зааж, Сүмээ байгуулсных нь дараа тэндхийн хүмүүс амар амгалан, зөв шударга байдалд хэдэн үеийн турш амьдарчээ.

Эцэст нь тэрхүү хүмүүс болох нифайчууд дайны хөл, ёс бус байдалд нэрвэгдэж устсан юм. Нифайчуудаас амьд үлдсэн хүмүүсийн нэг болох Мормон орчин цагт Мормоны Ном гэдгээр алдаршсан: Есүс Христийн Бас Нэгэн Гэрээ гэж нэрлэгдэх ард түмнийхээ цэдгийг эмхэтгэсэн.

Эртний нэгэн цэдэг бидний цаг үед орчуулагдсан нь

Бурхан бошиглогч Иосеф Смитийг Өөрийн Сүмийг сэргээлгэхээр бидний цаг үед сонгосон ба Тэрээр Иосеф Смитэд Мормоны эмхэтгэсэн эртний цэдгүүдийг олж, тэнгэрлэг нөлөөн доор орчуулах арга замыг бэлтгэсэн байв. Тэр цагаас хойш Мормоны Ном дэлхий даяарх сая сая хүнд дэлхийг илүү дээр газар болгоход мөн Есүс Христийн бүхнээ илүү ихээр зориулсан дагалдагчид болоход нь сүнслэг урам өгсөн юм. Энэ ном танд мөн сүнслэг урам өгөх болно.
Series of images of people studying in groups, individually, in families sitting in Congo

Библи бол Бурханы үг

Ариун Библи бол хүүхдүүдийнхээ ашиг тусын төлөө Бурханы бидэнд өгсөн ариун нандин судар юм. Үүний сургаалууд танд хүч чадал, сүнслэг өдөөлт, удирдамж өгөх болно.

Хуучин Гэрээнээс та:
  • Исаиа зэрэг эртний бошиглогчдод илчлэгдсэн дэлхийн бүтээлт болон Аврагчийн хоёр дахь ирэлтийн тухай уншин Бурхан хийгээд амьдралын зорилгын талаар илүү ихийг мэдэж авна.
  • Естер хатны үзүүлсний адил итгэлийн хүчирхэг үлгэр жишээнүүдээс суралцана.
  • Дуулал болон Сургаалт үгсийн уран төгөлдөр найраглалаас тайтгарлыг мэдэрнэ.
Шинэ Гэрээнээс та:
  • Аврагч, Есүс Христийн мөнх бус амьдралын тохинууллынх нь талаар суралцах үедээ Түүний тухай илүү их зүйлийг мэдэж авна. Түүний амьдрал, гайхамшгууд, төгс төгөлдөр үлгэр жишээний талаар унших болно.
  • Есүсийн сургаалаар дамжуулан илүү утга учиртай амар амгалан амьдрал хийгээд мөнхийн авралд хүргэх замыг олох болно.
  • Хамгийн чухал нь Есүсийн таны төлөө хийсэн золиослол, амилалтын талаар суралцана. Түүний ачаар та Бурханы хүүхдийн хувьд тэнгэрлэг нөөц боломждоо хүрэхээр өсөж хөгжин, Бурхантай болон хайртай хүмүүстэйгээ үүрд амьдрахын төлөө бэлтгэж чадна.
    Photograph of a person reading scripture. We can see the words “Philemon” from the new testament on the page.

Мормоны Ном, Библи хоёр Христийг гэрчилдэг

Мормоны Ном, Библи хоёр Есүс Христийг гэрчилж, Бурханы аз жаргалын төлөвлөгөөний талаар заадаг. Аль нь ч нэг нэгнээ орлохгүй боловч Матай, Марк, Лук, Иохан зэрэг Шинэ Гэрээний номууд хоорондоо ялгаатай өнцгөөс нэг ижил сургаал болон түүхийг тал талаас нь дүрслэн илүү утга төгөлдөр болгодогтой ижил арга замаар тэд нэг нэгнийхээ сургаалыг дэмждэг.


Мормоны Ном, Библи хоёрыг хамтад нь судалснаар та Бурхан болон Түүнтэй харилцах өөрийн харилцааны талаар илүү ихийг ойлгож авч чадна. Эхлэхийн тулд та энэ хоёр ном хоёулаа дараах сэдвүүдийн талаар юу өгүүлдэг талаар сонирхож болох юм:
“Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даана ч эс тоожээ.

Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ.

Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ” (Исаиа 53:3–5 [Библи]).

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодын дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд тэрээр бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Aлма 7:11–12 [Мормоны Ном]).
“Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэн өгөгдөх болно” (Матай 6:33 [Библи]).

“Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм.

… Тиймийн тул эцсийг хүртэл наманчлалын өдрөө бүү хойшлуулаасай хэмээн би та нараас гуйна; учир нь мөнхийн тулд бэлтгэхээр бидэнд өгөгдсөн амьдралын энэ өдрийн дараа, болгоогтун, хэрэв бид энэ амьдралдаа цагийг сайнаар ашиглахгүй бол, тэгвэл ямар ч хөдөлмөр гүйцэлдэж чадахгүй шөнийн харанхуй ирэх болно” (Aлма 34:32–33 [Мормоны Ном]).
“Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна:

Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй” (Иoхан 11:25–26 [Библи]).

“Мөнхүү тэгээд улиран тохиох дор, зөв шударга тэдний сүнс тэд өөрсдийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно.

Сүнс нь биедээ, мөн бие нь сүнсэндээ сэргээгдэх болно; тийм ээ, мөн үе болон мөч болгон биедээ сэргээгдэх болно; тийм ээ, бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй; харин бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх болно.

Мөн тэгээд зөв шударгыг үйлдэгсэд Бурханы хаант улсад туяарах болно” (Алма 40:12, 23, 25 [Мормоны Ном]).
“Тэгэхэд Хаан тэдэнд, үнэнээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол, Надад хийсэн хэрэг гэж хэлнэ” (Maтай 25:40 [Библи]).

“Мөн болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17 [Мормоны Ном]).

Бүтэн түүхийг мэдэж авах

Мормоны Ном, Библи хоёр тусдаа номууд хэдий ч нэг түүхийн хоёр тал юм. Мормоны Номын танилцуулгыг авч, энэ хоёр судрын талаар номлогчидтой хамт судлаарай.