Мормоны Номыг судалснаар Есүс Христэд илүү ойрт
Мормоны Ном нь Библитэй адил Есүс Христийн тухай заадаг эртний цэдэг юм. Энэ ном бид бүгдэд байдаг чухал асуултуудад хариулдаг. Тухайлбал: Үхлийн дараа амьдрал байдаг уу, амьдралын зорилго юу вэ, би одоо хэрхэн аз жаргал, амар амгаланг олж авах вэ? Дэлхийн өнцөг булан бүр дэх янз бүрийн давхаргын хүмүүс илүү сайн хүн болж, Бурханд илүү ойртож буйгаа мэдрэхэд нь Мормоны Ном тусалж чадна гэдгийг мэдэж авч байна.
Мормоны Номын талаарх түгээмэл асуулт
Мормоны Ном гэж юу вэ?
Мормоны Ном гэж юу вэ?
Мормоны Ном бол бидний амьдралд удирдамж өгч, Есүстэй холбож өгөх сүнслэг нөлөө бүхий судрын ном юм. Нэр нь ямар учиртай вэ? Олон зуун жилийн өмнө эртний Америк тивд Мормон хэмээх нэгэн бошиглогч ард түмнийхээ цэдгийг эмхэтгэжээ. Тэд бидэнтэй адил маш олон сорилт бэрхшээлтэй тулгарч байлаа. Тэд яг л бидэн шиг Христэд хандах үедээ хүч чадлыг олдог байв.
Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ бөгөөд дэлхийн Гэтэлгэгч, Аврагчийн хувиар гүйцэлдүүлсэн Түүний тэнгэрлэг зорилгын талаар өгүүлдэг учир үүнийг Библитэй хамт унших учиртай юм. Библи, Мормоны Ном хоёр нь хамтдаа Бурханы бид бүгдийн төлөөх агуу хайрыг илүү сайн ойлгох боломжийг бидэнд олгож, Түүнд илүү ихээр ойртоход тусалдаг.

Яагаад Мормоны Ном чухал ач холбогдолтой вэ?
Яагаад Мормоны Ном чухал ач холбогдолтой вэ?
Мормоны Номд цэдэглэгдсэн зарчмууд болох Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, баяр баясгалан, аврал нь эртний хүмүүсийн амьдралыг өөрчилсөн юм. Өнөө үед Мормоны Ном дэлхий даяарх сая сая хүнийг Есүс Христэд илүү ойртуулснаар тэдний амьдралд эергээр нөлөөлдөг.
Мормоны Ном миний амьдралд ямар ач тустай вэ?
Мормоны Ном миний амьдралд ямар ач тустай вэ?
Судрууд бол зүгээр нэг эртний үг, түүхүүдээс хавьгүй илүү зүйл. Тэдгээр нь бидэнд тулгарч буй асуудлуудад тохирсон, цаг үеэ олсон захиаснууд юм. Та Мормоны Номыг уншихдаа “Энд яг юуны тухай өгүүлж байна вэ?” гэж өөрөөсөө байн байн асууснаар өнөөдөр өөрт хамаатай олон захиас байгааг олж харах болно. Энэхүү ном нь уншигчдын амьдралыг сайжруулах мөн тэднийг Бурханд ойртуулах шийдвэр гаргахад нь сүнслэгээр нөлөөлөх зорилгоор бичигдсэн. Зохиогчид тэдний үгс хүмүүсийг Есүс Христ рүү хөтөлж, зан авирыг нь өөрчилнө; амьдралын уйтгар гуниг, тодорхой бус байдал, айдсыг нь арилгана; хүмүүсийн амьдралыг үзэх үзэл бодолд зорилго, чиглэл санал болгоно; Бурхан бол “гайхамшгийн Бурхан” (Мормон 9:11) хэвээр байгаа хэмээх нотолгоог хүмүүст өгнө гэсэн найдварыг тээж байв.
Мормоны Номын дэлхий дэх ач холбогдлыг, түгж тархсан тоогоор нь болон уг номыг уншсаны дараа Есүс Христийг дагахаар сонгосон хүмүүсийн тооны өсөлтөөр хэмжиж болно. Гэхдээ хамгийн чухал нөлөө нь хувь хүний дотор оршдог. Мормоны Ном асуултуудад хариулж, итгэл найдвар төрүүлж, сүнслэг хүч чадлыг хүмүүст нэг нэгээр нь батжуулж өгдөг.
Мормоны Ном хүмүүсийн амьдралыг нүгэлтэй эсвэл итгэлтэй, сэтгэлээр унасан эсвэл аз жаргалтай ямар ч үед өөрчилж чадна. Эрдэм номтой эсвэл мэдлэг боловсролгүй, ганцаардмал эсвэл гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлсэн, чинээлэг эсвэл ядуу гэх мэт олон хүн Мормоны Номоос амьдралын утга учрыг ойлгож авдаг. Энэ ном нөлөөлсөн хүмүүст байдаг нийтлэг шинж бол тэдний үнэнийг мэдэж авч, ойлгох энгийн хүсэл юм.

Мормоны Номыг унших арга зам
Номлогчдоос Мормоны Ном авах
Манай номлогчид Мормоны Номыг танд үнэ төлбөргүй хүргэж өгөх болно. Түүнээс гадна тэд тантай биеэр уулзан номын агуулгыг тоймлон өгч, энэ номын талаар асуух зүйл байвал бүх асуултад тань хариулах болно. Хүргүүлэх хаягаа өгвөл бид тан руу илгээх болно.Уулзах хүсэлт илгээх
Номлогчидтой ярилцаж тайтгарал олж аваарай. Бид тантай судар уншиж, залбирлаар дамжуулан амар амгаланг олоход тусалж чадна. Та холбоо барих мэдээллээ хуваалцвал танай бүс дэх номлогчид онлайнаар эсвэл биечлэн уулзах цаг товлохоор холбогдох болно.
Digital Options
The Book of Mormon is available digitally through mobile applications or on the web.