Сүм дээр явагддаг цуглааны тухай
Манай сүм бол эргэцүүлэх, шүтэн бишрэх, суралцах мөн илүү сайн хүн болохын төлөө бусад итгэгчийн хамт цугларах боломжтой газар юм.
Зочдод үргэлж нээлттэй
Манай бүх байр “Зочдод нээлтэй” нээлттэй—бөгөөд та үүнд эргэлзэх хэрэггүй! Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болохоор, найзтайгаа уулзахаар эсвэл бага зэрэг сониуч зандаа хөтлөгдөн ирсэн зэргээс үл хамааран бид тантай уулзахдаа баяртай байх болно.Ням гаргийн цуглаан дээр болдог зүйлс
Сүм бол олон нийтэд зориулсан мөн суралцах газар бөгөөд үүний хамгийн чухал зорилго нь Бурхан, Есүс Христийг шүтэн бишрэх явдал юм. Ням гарагт дэлхий даяар явагддаг манай 30,000 цуглаан бүгд хоёр цагийн турш нэг ижил хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг. Үүнд:Ариун ёслолын цуглаан
Бидний “Ариун ёслолын цуглаан” гэж нэрлэдэг энэхүү цуглааны үеэр бүх гишүүн хамтдаа цуглардаг. Уг цуглааны хөтөлбөрт нээлт, хаалтын залбирал, цөөн хэдэн дуулал болон сүмийн бусад гишүүний хуваалцах номлол багтдаг.Ариун ёслолын цуглааны хамгийн чухал хэсэг нь ариун ёслолоос хүртэх ба энэ нь Христийн бусад шашны талх, дарснаас хүртэх ёслолтой төстэй юм. Ариун ёслолын үеэр бид Есүс Христийн бидний төлөө золиосолсон бие мөн цусыг нь бэлгэдсэн талхны хэлтэрхий, уснаас хүртсэнээр Түүнийг дурсан санадаг. Энэхүү нам гүм мөчид бид ирэх долоо хоногийн туршид Түүнийг илүү итгэлтэйгээр дагах арга замуудын тухай бодохыг хичээдэг.
Зочны хувьд та таагүй санагдах аливаа зүйлд оролцохгүй байх боломжтой. Та зөвхөн цугларагсдын дунд суугаад болж байгаа зүйлсийг ажиглаж болно.
Ангиуд
Хүмүүсийг ариун ёслолын цуглааны дараах хоёрдугаар цагийн жижиг танхимын хичээлд суухыг урьдаг.Хүүхдүүд судрын түүхүүд, дуу хөгжим, Есүс болон Түүний сайн мэдээний талаар өөрсдийн насанд тохирсон хичээлүүдээс суралцах Хүүхдийн хэсэгт хамрагддаг. Өсвөр насныхан өөрсдийн насны ангилалд тохирох мөн адил ангиудад хамрагддаг.
Хоёр долоо хоногт нэг удаа насанд хүрэгчид ням гаргийн ангид хамтдаа сууж, тухайн жил Сүм даяар судлахаар сонгосон судрын товхимлоос суралцдаг. Бусад ням гарагт тэд хуваагдан, эрэгтэйчүүдэд (Ахлагчдын чуулга) мөн эмэгтэйчүүдэд (Халамжийн нийгэмлэг) зориулсан ангиудад тус тус суудаг.
Та аль ангид суухаа сайн мэдэхгүй бол зүгээр л асуугаарай. Танд тохирох зөв ангийг олоход хэн нэгэн заавал туслах болно.
Сүмийн бусад үйл ажиллагаа
Хэрэв та ням гаргийн шүтэн бишрэх цуглаанд бидэнтэй хамт оролцдог эсвэл таны найз манай сүмийн гишүүн бол та амьдардаг орон нутгийнхаа цуглааны бусад үйл ажиллагааны аль нэгэнд уригдан оролцох боломжтой. Цөөн хэдэн жишээг дурдвал:- Христийн мэндэлсний баярын үдэшлэг зэрэг олон нийтийн үйл ажиллагаа.
- Долоо хоног тутмын өсвөр үеийнхний бүлгийн үйл ажиллагаа.
- Хамтдаа судруудаас суралцаж, нийгэмшихэд залуучуудад зориулсан шашны институт.
- Олон нийтийн үйлчлэлийн төсөл.
- Бие даах чадварын ангиуд.
- Тоглолт болон урлагийн бусад арга хэмжээ
Түгээмэл асуултууд
Би сүмд очихдоо юу өмсөх хэрэгтэй вэ?
Би сүмд очихдоо юу өмсөх хэрэгтэй вэ?
Та байгаагаараа ирэхэд л хангалттай. Хэрэв та бусдаас өөрийгөө ялгарах вий хэмээн санаа зовж байвал бид Бурханы өмнө бишрэл хүндэтгэлтэй байдлаа харуулахын тулд долоо хоногийн бусад өдрийнхөөс илүү сайхан хувцаслахыг зорьдог. Сүм дээр та эрэгтэйчүүд сорочкан цамц, зангиа харин эмэгтэйчүүд юбка эсвэл даашинз өмссөн байхыг голдуу харах болно.
Хүн бүр намайг зочин гэдгийг мэдэх болов уу?
Хүн бүр намайг зочин гэдгийг мэдэх болов уу?
Бараг цуглаан бүр дээр бид зочинтой байдаг учир шинэ хүмүүсийг харах нь бидний хувьд энгийн үзэгдэл юм. Том цуглаануудад хүмүүс таныг зочин гэдгийг ч анзаарахгүй өнгөрөх нь бий. Бусад тохиолдолд хүмүүс таныг анзаарч, мэндлэх болно. Аль ч тохиолдолд өөрийгөө танилцуулж, асуулт асуухдаа бүү эргэлзээрэй.
Би заавал оролцох шаардлагатай юу?
Би заавал оролцох шаардлагатай юу?
Үгүй. Цугларагсдад ариун ёслолын талх, усыг түгээх үед та хүртэлгүйгээр царыг дараагийн хүн рүү дамжуулан, цуглааны үлдсэн хэсгийг сонирхон өнгөрүүлж болно. Та хүмүүсийг ням гаргийн ангид багшийн асуултад хариулах зэргээр өөр бусад байдлаар сайн дураараа оролцож байгааг харах бөгөөд хэрэв та хариулахыг хүсэхгүй байвал оролцохгүй байж болно.
Надаас мөнгө хандивлахыг асуух болов уу?
Надаас мөнгө хандивлахыг асуух болов уу?
Үгүй. Бид Ариун библид бичигдсэн аравны нэгийн хуульд итгэдэг. Манай гишүүд аравны нэгийг өөрийн сонголтоор хувиараа төлдөг бөгөөд энэ нь ням гаргийн цуглааны нэг хэсэг биш юм. Цуглааны үеэр танаас хандив өргөх талаар асуухгүй.
Би хүүхдүүдээ авчирч болох уу?
Би хүүхдүүдээ авчирч болох уу?
Тийм ээ! Манай сүм бол гэр бүлд чиглэсэн сүм юм. Ариун ёслол буюу гол цуглааны үеэр хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт суудаг. Дараа нь насанд хүрэгчид Ням гаргийн ангид хамрагдах үеэр хүүхэд, өсвөр үеийнхэн өөрсдийн насанд тохирсон үйл ажиллагаануудад хамрагддаг. Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан ангиудыг хоёр ба түүнээс дээш насанд хүрсэн хүн удирдан явуулдаг. Ээжүүдийн амралтын өрөө нь нярай хүүхэд хөхүүлэх болон тэдний бусад хэрэгцээнд зориулагдсан байдаг.