Есүс Христ бидэнд бие биеэ хайрлахыг заасан
Есүс Христ төгс хайрын жишээ болдог. Түүнийг дагах гэдэг нь Бурханыг хайрлаж, эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэхийг хэлдэг.
“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.
“Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.”
“Удаах нь чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм.
Хөршөө хайрлах гэдэг нь эргэн тойрондоо амьдардаг хүмүүст сайн хандахаас илүү зүйл гэдгийг Аврагч тодорхой болгосон. Түүний дагалдагчдын хүлээсэн үүрэг хариуцлагуудын нэг хэсэг нь Христийн цэвэр хайр болох энэрлийг хүн бүрд, бүр дайснаа гэж үздэг хүмүүст хүртэл үзүүлэх явдал юм.
Манай Сүм хэрхэн хайрыг үзүүлдэг вэ.
Христийнхтэй адил энэрлийг үзүүлэхээр хамтран ажиллах нь сүмийн гишүүдийн хийж болох хамгийн их эдгэрэл, баяр баясал, эв нэгдэл авчрах зүйлсийн нэг гэдэгт бид итгэдэг. Энд бидний үйлчлэл үзүүлж болох хэд хэдэн арга замыг танилцуулъя. Таныг бидэнтэй нэгдэхийг хүсэж байна!
Энэ хандиваар харьяа нэгжийн удирдагч тусламж хэрэгтэй хүмүүст хоол хүнс, орон байр, тээврийн зардалд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болдог. Мөн Сүмийн удирдагчид тусламж хүлээн авч буй хүмүүст Гэр бүлийн үйлчилгээгээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, зөвлөгөө болонбие даах чадварын хичээлүүд зэрэг олон нэмэлт эх сурвалжийг ашиглан нөхцөл байдлаа сайжруулахад нь тусалдаг.
Энэхүү дэмжлэг нь тусламж хэрэгтэй хүмүүст хүнд хэцүү цаг үед Аврагчийн болон эргэн тойрныхоо хүмүүсийн хайрыг мэдрэх боломжийг олгодог.
Сүм тухайн нөхцөл байдлаас үүссэн онцгой хэрэгцээг хангахын тулд итгэл хүлээсэн бусад байгууллагатай хамтран ажилладаг ба хандив цуглуулах, ялгах, хог хаягдлыг цэвэрлэх, хоол хүнс, хувцас хунар, орон байраар хангах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудад харьяа нэгжийн гишүүдийг оролцуулдаг.
Халамжийн үйлчлэл
Сүм даяар гишүүдийг (эрүүл мэндийн асуудалгүй тохиолдолд) сар бүр ойролцоогоор 24 цагийн турш хоол идэж, ус уулгүйгээр мацаг барихыг уриалдаг. Сүмийн гишүүд тухайн хэмнэсэн хоолныхоо мөнгийг тусламж хэрэгтэй хүмүүст хандивладаг.Энэ хандиваар харьяа нэгжийн удирдагч тусламж хэрэгтэй хүмүүст хоол хүнс, орон байр, тээврийн зардалд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болдог. Мөн Сүмийн удирдагчид тусламж хүлээн авч буй хүмүүст Гэр бүлийн үйлчилгээгээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, зөвлөгөө болон
Энэхүү дэмжлэг нь тусламж хэрэгтэй хүмүүст хүнд хэцүү цаг үед Аврагчийн болон эргэн тойрныхоо хүмүүсийн хайрыг мэдрэх боломжийг олгодог.
Гамшгийн тусламж
Байгалийн гамшиг, дайн дажин, бусад гай зовлон тохиолдох үед Сүм болон сүмийн гишүүд хоол хүнс, эм тариа, хувцас хунар болон бусад нэн шаардлагатай зүйлсээр хангахад идэвхийлэн оролцдог.Сүм тухайн нөхцөл байдлаас үүссэн онцгой хэрэгцээг хангахын тулд итгэл хүлээсэн бусад байгууллагатай хамтран ажилладаг ба хандив цуглуулах, ялгах, хог хаягдлыг цэвэрлэх, хоол хүнс, хувцас хунар, орон байраар хангах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудад харьяа нэгжийн гишүүдийг оролцуулдаг.
Хүмүүнлэгийн тусламж
Сүм дэлхий даяарх тусламж шаардлагатай хүмүүстЭнэ ажил нь өөр өөр бүсийн онцлог хэрэгцээнээс шалтгаалж ялгаатай байдаг. Сүм цэвэр усны хангамж, ариутгал, эх нярайн асаргаа, эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал, дүрвэгчдэд үзүүлэх тусламжийг илүү сайжруулах ажилд голчлон анхаардаг.
Сүм эдгээр санаачилгыг хэрэгжүүлэхдээ итгэмжит байгууллагуудтай хамтрах нь үйлчлэх цар хүрээгээ нэмэгдүүлэхэд тустай.
Тохинуулал
Сүмийн гишүүд цуглаан дотроо хамтралд хуваагдан тохинуулал үзүүлэх цөөн хэдэн хүнийг хуваарилж авсан байдаг. Христийнхтэй адил нөхөрлөлийг бий болгох нь тохинууллын үндсэн зорилго юм. Үүнийг найз нөхдийн системтэй зүйрлэж болно. Таны тохинуулагчид бол жаргал зовлонгоо хуваалцаж болох дэмжлэг үзүүлэх дотоод систем юм.Би ганцаараа биш гэдгийг сүмийн хамт олон надад харуулсан
Та хэрхэн хайраа мэдрүүлэх вэ
Таны хувьд хөршөө хайрлах гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Хөршөө хэрхэн хайрлах талаар хэдэн санааг доор өглөө:
JustServe.org сайтаас өөрийн эргэн тойронд хэрэгжиж буй үйлчлэлийн төслүүд болон үйлчлэл үзүүлэх арга замуудын талаар мэдэж авах боломжтой.
- Тухайн өдрийн турш эелдэг найрсаг хандлагыг харуулах боломжуудыг эрэлхийлэн залбир.
- Өөрт тань шударга бус хандсан хүмүүсийг уучлахыг хичээ.
- Дээрэлхэл, гадуурхал болон ялгаварлан гадуурхах бусад хэлбэрийн эсрэг зогс.
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эерэг зүйлсийг түгээж, бусдад эелдэг ханд.
- Хүнд хэцүү цаг үеийг туулж буй найз нөхөдтэйгөө холбоо барь.
- Бусдыг чин сэтгэлээсээ магтаж, урамшуул.
- Тусламж хэрэгтэй хүмүүст чиглэсэн аливаа ажил, байгууллагуудад дэмжлэг үзүүл.
Ирээд, бидэнтэй хамт үйлчлээрэй
Хэрэв та дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгохыг тэмүүлж буй, хайраар дүүрэн хүмүүсийг хайж байгаа бол бид таныг хүлээн авахдаа тун баяртай байх болно! Манай Сүмийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл танай дүүрэгт сайн дураараа номлолд үйлчилж буй гишүүдээс мэдээлэл авч болно.