Есүс Христ таны сорилт бэрхшээлийг мэддэг

Хэн ч амьдралын сорилт бэрхшээлийг ганцаар туулах шаардлагагүй. Есүс Христ таныг юу туулж байгааг бүрэн дүүрэн мэддэг бөгөөд танд туслах болно.

Есүс таныг ойлгодог

Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр Есүс бид бүгдийн төлөө зовох үедээ зовлон зүдгүүр бүрийг маань бүрэн ойлгодог болсон юм. Тэр танд ямар байгааг, таныг юу туулж байгааг мэддэг бөгөөд Түүний ач ивээл тухайн нөхцөл байдлыг даван туулах хүч чадлыг танд өгөх болно.

Мормоны Ном ийнхүү заадаг:
Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.
“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодын дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд тэрээр бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Aлма 7:11–12).

Бурхан таныг хайрладаг мөн таныг өөрийн болж чадах хамгийн сайн хүн болоосой хэмээн хүсдэг учраас таныг гэтэлгэхээр Өөрийн төгс төгөлдөр Хүүг энэ дэлхий рүү илгээсэн юм. Есүс Христийн үүрэг, зорилгын нэгэн чухал хэсэг бол бидний өмгөөлөгч байх явдал юм. Тэрээр зовлон, зүдгүүрийг даван туулсан учир бидэнд хэрхэн дэмжлэг үзүүлэхийг мэддэг. Тэр таныг бүрэн дүүрэн мэддэг бөгөөд хэрэв та залбирч, удирдамж хүсэн Бурханд хандах аваас Тэрээр танд хэрхэн туслахаа мэднэ.

Хэцүү цаг үед та амар амгалан, тусламж дэмжлэгийг олж чадна

Та Бурхан, Есүс Христ хоёрт хандсанаар итгэл тань хүчирхэгжиж улмаар энэ нь амьдралын шуурган дунд бөхлөгдөх зангуу болох болно. Христийн сайн мэдээ танд үүрдийн баяр баясгаланд хүрэх замыг заах бөгөөд Түүний Сүмд заадаг үнэнүүд нь амар амгалан, итгэл найдварыг өгч чадна.

Таны найз нөхөд, гэр бүл мөн сүмд бий болгосон нөхөрлөл нь тусламж дэмжлэг, аз жаргалын гайхамшигтай эх сурвалж болж чадна. Манай сүмийн цуглаанууд нь материаллаг хийгээд сүнслэг байдлаар бидний нэг нэгэндээ үзүүлдэг хайр халамжийн хамгийн таатай орчин болдог.
two women hugging
Сүмийн гишүүн бүрийн үзүүлдэг хайр, тусламж дэмжлэгийн арга замуудаас гадна Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь амьдралын зарим сорилт бэрхшээлд зориулж зохион байгуулалттай тусламж дэмжлэг үзүүлэх бүтцийг бий болгосон. Танай орон нутгийн цуглаан танай бүс нутагт ашиглаж болох боломжуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллээр хангах боломжтой.

  • Үхэл хагацал, уй гашуу
  • Ажил эрхлэлт
  • Донтолт
  • Эцэг эх байх
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Боловсрол
  • Бусад эх сурвалж

Итгэлээ хүчирхэгжүүлэх

Есүс Христээр дамжуулан та амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадал, тэнхээг олж чадна. Номлогчид танд арга замуудыг заах болно.