Сүмийг олох

Сүмийн талаарх нийтлэг асуултууд

Би заавал оролцох шаардлагатай юу?

Зочид оролцох нь нээлттэй бөгөөд заавал гэж шаарддаггүй. Ариун ёслолын (шүтлэг бишрэлийн хэлбэр) талх, усыг цугласан олонд тараах үеэр танд хүртэх нь эвгүй санагдвал үүнийг зүгээр л дараагийн хүнд дамжуулаарай. Бусад үед суудалдаа тухлан сууж цуглааныг таалан соёрхоорой.

Би гишүүн биш ч гэсэн оролцож болох уу?

Тийм! Таныг долоо хоног бүрийн үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, үйлчлэлийн хөтөлбөр болон сүмийн цуглаануудад оролцохыг урьж байна. Бид тантай танилцахдаа баяртай байх ба таны оролцоонд талархах болно.

Би юу өмсөх ёстой вэ?

Та байгаагаараа ирэхэд л хангалттай. Хэрэв та бусдаас ялгарах вий хэмээн санаа зовж байвал бид Бурханы өмнө бишрэл хүндэтгэлтэй байдлаа харуулахын тулд долоо хоногийн бусад өдрийнхөөс илүү сайхан хувцаслахыг хичээдэг. Сүм дээр та эрэгтэйчүүд цамц, зангиа харин эмэгтэйчүүд банзал эсвэл даашинз өмссөн байхыг голдуу харах болно.

Сүмийн цуглаан хэр удаан үргэлжилдэг вэ?

Дэлхий даяар явагддаг манай ням гаргийн цуглаанууд хоёр цагийн хөтөлбөрөөр зохион байгуулагддаг. Үүнд хоёр хэсэг цуглаан байх ба тус бүр нэг цаг үргэлжилнэ.

Бидний “ариун ёслолын цуглаан” гэж нэрлэдэг цуглааны үеэр бүх гишүүн хамтдаа цуглардаг. Энэ цуглаан нь долоо хоног бүр дуу дуулах, залбирах, гишүүд ээлжлэн сургаал айлдах (эсвэл үг хэлэх) зэргээс бүрдэнэ. Гэхдээ цуглааны хамгийн чухал хэсэг нь бид Аврагчийг дурсан санахаар ариун ёслолоос (шүтлэг бишрэлийн хэлбэр) хүртэх юм.

Хүмүүсийг ариун ёслолын цуглааны дараах хоёрдугаар цагт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өсвөр үе болон хүүхдүүдэд зориулан багасгасан танхимын хичээлд суухыг урьдаг.

Тойрог эсвэл салбар гэж юу вэ?

Тойрог, салбар гэдэг нь тодорхой газарзүйн бүсэд амьдардаг Сүмийн гишүүдийн бүлэг юм. Тойрогт та найз нөхөдтэй болж, нэг хэсэг гэдгээ мэдэрч,, бие биедээ тусалж дэмжих хамт олны хүрээлэл үүсгэж чадна. Таны хаана амьдарч байгаагаас хамаарч өөр өөр тойрог, салбарт харьяалагдана.

Ердийн тойрог
Ердийн цуглаанд хэн ч оролцож болно. Ердийн цуглаанд бүх насны хүмүүс хамтдаа Сүмийн хамт олны хүрээнд үйлчилдэг. Гэр бүлүүд, ганц бие хүмүүс, хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэй, залуу хосууд хамтдаа нэг цуглаанд шүтэн биширдэг.

Өөр хэлээр ярьдаг тойргууд
Зарим бүсэд, тойрог салбаруудын нэрийн хажууд цуглааны хэлийг нь бичсэн байгааг та анзаарч магадгүй юм. Эдгээр нь таны хайж буй орчинд түгээмэл байдаг хэлнээс өөр хэлээр цуглаанаа явуулж байгаа салбар нэгжүүд юм.

Ганц бие залуучуудын тойрог
Ганц бие залуучуудын тойрог нь 18-35 насны ганц бие хүмүүст зориулагдсан. Эдгээр салбар нэгж нь ихэнхдээ оюутны хотхоны ойролцоо байдаг ба ням гаргийн цуглаанаас гадна долоо хоногийн турш үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

Ганц бие насанд хүрэгчдийн тойрог
Ганц бие насанд хүрэгчдийн цуглаан нь 36-45 насны ганц бие хүмүүст зориулагдсан. Эдгээр цуглаан нь ижил нөхцөл байдал, адил хүсэл сонирхолтой хүмүүсийг хамтдаа шүтэн биширч, үйлчлэхэд нь тусалдаг.

Би Сүмийн бүх байршилтай газрын зураг харж болох уу?

Тийм. Цуглааны байрын байршил тодорхойлогч нь дэлхий даяарх бүх шүтэн бишрэх боломжтой байршил, цагийн хуваарийг танд харуулах газрын зураг ашигладаг.

Four Corners: Primary Children
Сүм дээр юу болдог тухай
Сүм бол өдөр тутмын амьдралын эмх замбараагүй байдлаас хоргодох газар бөгөөд Есүстэй илүү адилхан байхыг хичээдэг бусад итгэгчтэй хамт Бурханыг шүтэн бишрэх газар юм. Бид таныг зочлоход таатай хүлээн авах болно!
Сүм дээр явагддаг цуглааны тухай
Pacific, New Zealand, Stock Photos
Бидний итгэл үнэмшил
Бидний бүх итгэл үнэмшил Бурхан, Есүс Христ дээр төвлөрдөг. Бид юунд итгэдэг болон тэдгээр үндсэн итгэл үнэмшил нь Аврагчийг дагахад тань хэрхэн сүнслэгээр нөлөөлж болох талаар илүү ихийг олж мэдээрэй.
Биднийг мэддэг болох
Pacific, Tonga, Stock Photos
Бидний талаар мэдэж авах
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс олох болно. Бид дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө хамтран ажилладаг таны найз нөхөд, хөршүүд юм.
Бидний тухай

Сүмд ганцаараа очихыг хүсэхгүй бол яах вэ?

Таны амьдардаг бүсэд сайн дурын номлогчоор үйлчилдэг манай Сүмийн гишүүд тантай урьдчилан уулзаж, танд сүмийн талаар мэдэхэд тусалж, таны асуултуудад хариулах боломжтой. Таныг сүмд ирэхэд бэлэн болох үед тэд танд зориулан суудал хүртэл бэлдэх болно.